Даниел Таммет /Daniel Tammet/ бол Английн зохиолч, эссэ бичигч, хүмүүсээс тасрах эмгэгтэй сод ухаантан нэгэн. Арван өөр хэлээр ярьж, математикын үйлдлүүдийг ямар ч үзэг цаас, тооны машингүйгээр төвөггүйхэн хийж чаддаг энэ хүн бол манай гаригийн хамгийн ер бусын оюун ухаантай хүмүүсийн нэг юм. Даниел Таммет 1979 оны 1-р сарын 31-ний өдөр Английн Лондон хотноо төрсөн бөгөөд жаахан хүүхэд байхдаа толгойгоороо …
























