Шинэ мэдээ

181 кг жинтэй эрийг гэрээс нь гаргахын тулд ханыг нь цоолжээ

Зүрхний хэмийн алдагдалд орсон Майкл Лехбергер /Michael Lehberger/ гэгч Герман эр түргэн тусламж дуудсан боловч түргэн тусламжийн эмч нар түүнийг гэрээс нь гаргаж чадаагүй учир гал сөнөөгчдийн тусламжийг авсан байна. Учир нь Майкл Лехбергер хаалгаараа багтаж гарахын аргагүй болтлоо таргалсан байсан учир гал сөнөөгчид байшингийнх нь цонхыг томсгон нүх гаргасны дараа газар ухагч машины шанаган дээр суулган гаргаж авахад хүрчээ. …

Британи эмэгтэй 6,2 кг жинтэй хүүхэд төрүүлжээ

Испаний Дениа хотод энэ 8-р сарын 7-ны Лхагва гаригийн өглөөний 4:43 цагт Максим Марин /Maxime Marin/ хэмээх 40 настай Британи эмэгтэй 6,2 кг жинтэй охиноо байгалийн жамаар төрүүлжээ. Колумб хамтран амьдрагчтайгаа Испанид амьдардаг тэрээр одоо амьд байгаа Дэлхийн хамгийн том хүүхэд болон мэндэлсэн охиноо том гэдгийг мэдэж байсан ч ийм том гэж бодоогүй хэмээн өгүүлсэн байна. Сая төрүүлсэн охиноосоо гадна …

Поп соёлын ертөнц дэх алдартай буунууд

“Алдартай гуталнууд”, “Алдартай нүдний шилнүүд” зэрэг бүтээлүүдээрээ та бидэнд танил болсон Италийн урлагийн найруулагч, мультимедиа дизайнер Федерико Мауро /Federico Mauro/-гийн ээлжит цуврал бүтээлийг та бүхэнд толилуулж байгаадаа баяртай байна. Маурогийн энэ бүтээл нь “Алдартай буунууд” нэртэй бөгөөд поп соёлын ертөнцөөр дамжин үзэгч олонд эчнээ танил болсон буунуудыг илэрхийлэн харуулжээ. Бэтмен /Batman/, Рэмбо /Rambo/, Клинт Иствуд /Clint Eastwood/ тэргүүтэй үзэгчдийн хайртай …

Хүүхдүүдэд зориулсан Burberry-гийн хавар, намрын коллекци

Британий тансаг зэрэглэлийн загварын пүүс болох Бёрберри /Burberry/ брэнд нь хувцас болон загварын туслах хэрэгсэл, патент бүхий үнэртэн үйлдвэрлэн худалдаалдаг. Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн нэг хэмээгддэг тус брэнд хүүхдүүдэд зориулсан хавар намрын коллекцио гаргажээ. Энэхүү коллекцийн сурталчилгааны зургууд нь хар цагаан өнгийг сонгосон гэдгээрээ онцлог бөгөөд дэгжин жаалуудын сэрүүн цагийн гоёл болсон тус коллекцийн сурталчилгааны зургуудыг та бүхэнд толилуулж …

Эстонийн инженерийн шинэлэг загвартай унадаг дугуй

Эстонийн залуу инженер Индрек Наруск /Indrek Narusk/ хүний эрүүл мэнд болон байгаль орчин ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй шилдэг унаа болох унадаг дугуйны шинэлэг загварыг санаачилжээ. 2009 оноос хойш унадаг дугуйн их бие болон дугуйг хэрэглэгчдэд нийлүүлж ирсэн Велониа /Velonia/ компаний Викс Стил Тюб /Viks Steel Tube/ нэртэй хамгийн сүүлийн үеийн энэхүү шинэ бүтээл 100 хувь гар аргаар, ган төмрөөр хийгдэж …

305-348 сая долларын үнэтэй тансаг дарвуулт онгоц

Австралийн уугуул Сэм Соржиованни /Sam Sorgiovanni/-гийн дизайныг нь гаргаснаар захиалгаар хувийн дарвуулт онгоц үйлдвэрлэгч Оушенко /Oceanco/ компаний үйлдвэрлэсэн Нирвана /Nirvana/ нэртэй тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцыг худалдахаар болжээ. Захиалагчийн хүсэлтийн яг таг, бодит хувилбар болсон энэхүү тансаг хөлөг нь өнөөгийн зах зээл дээрх хамгийн сэтгэл хөдөлгөм дарвуулт онгоцны тоноглолуудыг нэрлэвэл, 3 метрийн хэмжээ бүхий усан сан, наран шарлагын хэсэг, гадна болон …

2013 онд Гиннесийн амжилт тогтоохыг оролдсон оролдлогууд

Байгаль дэлхийн онцгой үйл явдлууд болон хүн төрөлхтний ололт амжилтуудаас бүрдсэн Дэлхийн дээд амжилтуудыг багтаасан Гиннесийн Дэлхийн дээд амжилтууд нэртэй лавлах ном жил бүр хэвлэгдэн гардаг. Бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай зохиогчийн эрхээр хамгаалагдсан цуврал ном хэмээгдэж, өөрөө Дэлхийн дээд амжилтын эзэмшдэг энэ номонд Дэлхийн дээд ангилалд бичигдэн үлдэхийг хүсдэг олон улс орон, үндэстэн, хүмүүс бий. Тэд жил бүр …

Мерседесийн 6.0 литрийн багтаамжтай хөдөлгүүрээр тоноглогдсон V12 Кобра

1962 онд Америкийн автомашины дизайнер, уралдааны жолооч Керролл Шелби /Carroll Shelby/ Британий мэргэжсэн автомашин үйлдвэрлэгч АС Cars компаний цөөн хэдэн АС Асе машинд Фордын V8 хөдөлгүүр тавьсан нь үнэхээр гайхалтай амжилт болж байсан. Шелби Кобра /Shelby Cobra/ хэмээн нэрлэгдсэн энэ машинууд одоо их үнэтэй бөгөөд ховор болсон. Гэвч V8 хөдөлгүүр одоо тийм ч сүртэй зүйл биш болсон цаг. Тэгвэл V12-ийн …

Хязгааргүй төсөөллийн хөгжилтэй үр дүн

Чикагогийн нэгэн вэб дизайнер эрхэм олонх хүмүүсийн барагтай бол ажигладаггүй, анзаарч хардаггүй өдөр тутмын эгэл зүйлсийг өөрийн баялаг төсөөллөөр хөнгөн, хөгжилтэй, сонирхол татам бүтээл болгож хувиргажээ. Принглес /Pringles/-ийн чипс нугасны хошуу болж, бүйлсний самар өтгөн сахланд хувирч, хийлдэг завьтай эрхэм цөцгийн тосны хутганы долгионтсон ирэн дээр хөвж явна гээд төсөөл дөө. Багахан бүтээлч сэтгэлгээ байхад л эргэн тойрон дахь бүхий …

Үл үзэгдэгч обьектууд болон тэдгээрийг эзэмшиж байгаа хүмүүс

Зургийн Фотошоп программ байхад гэрэл зургаар дамжуулан юуг ч, яаж ч өөрчилж болно. Энэхүү алдарт программын тусламжтайгаар хүн амьтан болон эд юмсын хэлбэр галбир, дүр төрх, өнгө зүсийг гайхалтай үзэсгэлэнтэй, гоёмсогоос эхлээд харах нүд хальтрам болгож хувиргахын зэрэгцээ байхгүй зүйлийг байгаа болгож, байгаа зүйлийг байхгүй болгож ч болно. Тэгвэл хүмүүсийн барьж, хэрэглэж, ашиглаж байгаа эд юмс, хэрэглэлүүдээс эхлээд тэрхүү зүйлийн …

Санкт-Петрбург дэх Яндекс компаний оффис

Оросын Яндекс компани нь интернэтэд өөрийн нэрээр нэрлэсэн хайлтын хэрэгсэл болон портал сайт бүхий мэдээллийн технологийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани. Энэ оны 2-р сарын үнэлгээгээр Оростоо тэргүүлэгч, Дэлхийн хэмжээнд 20-рт бичигдсэн тус компаний амжилтын үндсийн нэг тулгуур нь ажилтнуудынхаа тав тух, эрэлт хэрэгцээг өндөр хэмжээнд хангаж өгдөг байж болох юм. Яндексийн Москва дахь оффис нь долоо хоногийн долоон өдөр 24 …

Тогооч залуу МакДоналдс бургерын махаа аммиакаар боловсруулдгийг харуулжээ

Эртний Ромд хотын гудамжинд талх, зайдас, дарс зардаг байснаас үүдэлтэй гэж үздэг түргэн хоол хэмээгч зүйл өнөөгийн хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа билээ. Ажил, сургууль, амралтын бүхий л цагуудад хүмүүсийн амтархан идэх дуртай түргэн хоолны төрлүүд болох гамбургер, чизбургер, хот-дог, шарсан төмс зэрэг нь хэдий амттай боловч эрүүл бус хүнс гэдгээрээ эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн хэрэглээнээс гараад байгаа. …

Хондагийн 2014 онд худалдаанд гарах шинэ Civic Tourer машин

Японы Хонда /Honda/ компани ирэх 2014 оны эхээр Европын зах зээл дээрх хувилбар нь худалдаанд гарах шинэ Цивик Турер /Civic Tourer/ машинаа ирэх сарын 10-наас 22-ны хооронд зохион байгуулагдах Франкфурт авто шоунаа оролцохоос нь өмнө олон нийтэд харуулжээ. Энэхүү машины концепци хувилбар өнгөрөгч 3-р сард болсон Женевийн авто шоун дээр тавигдаж байсан ба тухайн концепци хувилбараас үйлдвэрлэхэд бэлэн болсон хувилбар …

Нүүр будалтын урлагийн гайхамшиг буюу гэртээ хийсэн мейк-ап

Жек Спарроу /Jack Sparrow/, Мерилин Монро /Marilyn Monroe/, Мерилин Менсон /Marilyn Manson/ нарын Холливудын алдартай жүжигчид, кино болон комик номын дүрүүд … Эдгээр олон хүмүүс ганцхан хүний тэр тусмаа ганцхан бүсгүйн царайгаар илэрч байна гэвэл ямар вэ? Олон хүний дүр төрх нэг хүний царайгаар илэрнэ гэж юу гэсэн үг вэ хэмээн гайхаж байгаа үзэгч та бүхэн нийтлэлийн маань дэлгэрэнгүй дэх …

1...1,6141,6151,616...2,065Хуудас 1,615 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох