Автомашины ослын улмаас саажилттай болж, ярих чадвараа алдсан Энэтхэг эр ковидийн вакцин хийлгээд эдгэрчээ

0

Өдгөө 55 настай Дуларчанд Мунда 5 жилийн өмнө автомашины осолд орж саажилттай болсны дээр ярих чадвараа алдсан аж. Гэтэл тэрээр саяхан ковид-19 өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдаад бүрэн эдгэрчээ.

Дэлхий даяар сөрөг үр дагавар ихээр тохиолдож байгаа тухай мэдээ тасралтгүй гарсаар байгаа ч Энэтхэг эрийн хувьд ийнхүү эерэг нөлөө үзүүлжээ. Тэрээр энэ сарын 4-ний өдөр дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд түүнээс хэдхэн цагийн дараа хөлд нь мэдээ орж, өдгөө таягтай алхаж, чөлөөтэй ярих болсон аж.

Тэрбээр Энэтхэгийн ANI мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “Вакцин хийлгэсэндээ баяртай байна. Вакцин хийлгээд хөлд маань мэдээ орж, эргэн ярьж чаддаг болсон” хэмээжээ.

Түүний хувьд Энэтхэгийн Бокаро дахь Салгадих тосгонд амьдардаг бөгөөд осолд орсныхоо дараа эмчилгээнд хамрагдаж байсан ч ямар нэгэн эерэг нөлөө гараагүй аж. Гэтэл санамсаргүй явдал түүнд тохиож ковид-19 өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдан ийнхүү эдгэрчээ.

Түүний түүх өнгөрсөн 7 хоногт Энэтхэгийн цахим орчинд шуугиан тарьж, эмч нарын анхаарлын төвд ороод байгаа юм. 5 жилийн туршид саажилттай байж, ямар нэгэн эмчилгээ аваагүй тэрээр чухам ямар шалтгаанаар ийнхүү эдгэрэх болсон талаар эмч нарын баг гарч судалгаа хийж байгаа аж. Энэ талаар эмч Житендра Кумар NDTV хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Ийм зүйл болсон нь гайхалтай хэрэг боловч чухам ямар шалтгаанаар эдгэрсэн гэдгийг нь шинжлэх ухааны үүднээс тайлбарлах хэрэгтэй. Саажилттай болоод хэд хоноод эдгэрэх нь энгийн зүйл боловч 4, 5 жилийн туршид эмчилгээ авалгүй байсаар ирсэн түүний бие гэнэт зүгээр болсон нь итгэмээргүй зүйл боллоо” хэмээжээ.

2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *