
Давхраат боов – амттайгаас гадна, хийхэд хялбар, хурдан, мөн өөрийн хүссэнээр хийж болно. Оройн хоолны дараах тэжээллэг, өег пирог хийж болно эсвэл хөнгөн агаар мэт хөөсөн амттан ч хийж болно.
Ингээд танд давхраат зуурмагаар хийх пирог, нарийн боовны жорыг танилцуулж байна, та гараа гарган хийж гэрийнхнийгээ баярлуулаарай.
“Трубочки”
Орц:
- Шарах зориулалттай төмөр конус
- Давхраат зуурмаг – 500 г
- Нимбэгийн хүчил – 0,5 ц.х
- Халуун ус – 75 мл
- Элсэн чихэр – 225 г
- Өндөгний цагаан – 2
Хийх арга:
- Хэрвээ төмөр конус байхгүй бол картонон цасаар хийж пергамент цаасаар орооно.
- Давхраат зуурмагийг 0,5 см зузаантай тэгш өнцөгт хэлбэртэй 8 адил хэмжээнд хувааж бэлдэнэ.
- Конус хэлбэртэй хэвэндээ гурилаа хуйлж 240-250 хэмд халаасан шарах шүүгээнд хийж 10 минут орчим шарна.
- Крем бэлдэх: элсэн чихэр дээрээ буцалсан усаа хийж хайлуулна. Дээрээс нь нимбэгийн хүчил нэмж зөөлөн гал дээр буцалгаад хөөс гарч ирэхээр гал дээрээс авна.
- Өндөгний цагаанаа хөөс болтол нь хутгаж дээрээс нь бэлэн болсон сиропоо нарийхан гоожуулж хийсээр 15 минут орчим сайтар холино.
- Хөрсөн хөндий болсон нарийн боовондоо кремээ шахаж хийнэ.
Спираль пирог
Орц:
- Давхраат бэлэн зуурмаг – 500 г
- Бяслаг – 150 г (эсвэл хачиранд: татсан мах, мөөг, жимс …)
- Өндөг – 1ш
- Гүнждийн үр
Хийх арга:
- Гурилаа 0,5 см зузаантай илдээд урт нарийхан тууз хэлбэрээр тасална (өргөн нь 5 см, урт байх тусмаа зүгээр).
- Туузын дунд хачраа хийнэ, энэ удаад бид бяслаг хийж байгаа.
- Үзүүрийг нь холбож туузан гурилаа спираль хэлбэрээр орооно.
- Пирогны дээд хэсэг дээр хутгасан өндөг түрхэж, гүнждийн үрээ цацна.
- Шаргал өнгөтэй болтол нь 180-200 хэмд шарна.
“Чихнүүд” боов
Орц:
- Давхраат бэлэн зуурмаг – 500 г
- Элсэн чихэр
- Цинамон
Хийх арга:
- Зуурмагаа 0,5 см зузаантай элдэнэ.
- Гурил дээрээ элсэн чихэр, цинамоноо цацаад гурилын нэг үзүүрийг хуйлж голд нь хүргээд нөгөө талыг мөн гол хүртэл нь хуйлахад зэрэгцээ хоёр рулет хэлбэртэй болно.
- Үүнийг 0,5 см зузаантайгаар хэрчинэ.
- Хуваасан “чихнүүд”-ээ шарах шүүгээний хавтан дээр өрж тавина. Хавтан дээрээ пергамент цаас тавиарай.
- Урьдчилан халаасан шарах шүүгээнд 200 хэмд бэлэн болтол нь шарна.
Давхраат пирожки
Орц:
- Давхраат бэлэн гурилын зуурмаг – 500 г
- Тахианы цээж мах – 500 г
- Сонгино – 1 ш
- Давс
- Перец
Хийх арга:
- Зуурмагийг 0,5 см зузаантай элдэж стаканы амсраар гурилаа дарж пирожкины гурилыг салгаж авна.
- Тахианы цээж махаа татаж сонгинотойгоо цуг шарна.
- Пирожкины бэлдсэн гурилдаа махан хачраа хийж чимхсэн талыг нь доош харуулан шарах шүүгээний хавтан дээр өрнө.
- 200-220 хэмд шаргал өнгөтэй болтол нь шарна.
“Эрвээхий зангиа” боов
Орц:
- Бэлэн давхраат зуурмаг – 500 г
- Цацах элсэн чихрийн үйрмэг
Хийх арга:
- 1 см зузаантай, ойролцоогоор 10 см урт, өргөн нь 3-4 см байхаар гурилаа бэлдэнэ.
- Эрвээхий зангианы хэлбэр гаргахын тулд дунд нь зангидна.
- 200-220 хэмд шарна.
- Бэлэн болсон боовоо гарган ирж элсэн чихрийн нунтаг цацна.
“Сарнай” давхраат
Орц:
- Исгэгчгүй давхраат гурилын зуурмаг -250 г
- Ус – 200 мл
- Алим – 2 /улаан байвал зүгээр/
- Цацах элсэн чихрийн үйрмэг
Хийх арга:
- 0,5 см-ийн зузаантай, 15 см-ийн урттай, 3 см-ийн өргөнтэй байхаар гурилаа бэлдэнэ.
- Алимаа 4 хуваагаад голын хэсгийг авч нарийхан 2мм байхаар хэрчинэ.
- 200 мл усаа буцалгаад дээрээс нь элсэн чихрээ нэмнэ.
- Элсэн чихэртэй усандаа алимны хэрчмээ хийж 2-3 минутаас хэтрэлгүй чанаад уснаас аваарай.
- Гурилын зуурмаг дээрээ алимны хэрчмээ үзүүрээр нь харагдахаар тавина. Гурилын зуурмагаа рулет хэлбэртэй хуйлж сарнай хэлбэртэй зуурмагаа шүд цэвэрлэдэг модоор тогтооно.
- Пергамент цаас дэвссэн шарах шүүгээний хавтан дээр сарнайгаа тавина. Урьдчилан халаасан шарах шүүгээнд 200 хэмд 30 минут орчим шарна.
- Бэлэн болсон сарнайгаа хөргөөд дээрээс нь элсэн чихрийн үйрмэг цацна.








Зочин
2015/11/09 at 17:18
Сэтгэгдэл *davhraat zuurmag ni haana zardag ym be
Зочин
2015/11/09 at 17:49
Сэтгэгдэл *davhraat zuurmag gj yug heleed bnaa? belen beldsen zuurmag yum u eswel ene zurmagiig geriin nuhtsuld hiij boloh u?
Зochin
2015/11/10 at 00:11
Сэтгэгдэл *hariu bicheechee
Anhaa Anhaa
2015/11/10 at 10:29
hjgihjhhgufjucjyv fhgkficugfugg bnhjhk
Зочин
2015/11/10 at 12:32
Yum tavina tegeed asuuhaar helehgui shal teneg yuma
Ж. Харцага Майдаржав
2015/11/10 at 15:34
Г. Гантигмаа
Г. Гантигмаа
2015/11/10 at 15:36
Ooy yahiin2 l gd bdin bj end taglachje
Uyanga Darhanbaatar
2015/11/10 at 20:12
Darhanbaatar Uyanga
Зочин
2016/10/24 at 15:27
Яаж хийх дараалал өөгөөч