Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор

5

Ямар ч энгийн хоолон дээр соус нэмэхээр л өөр амттай болоод ирдэг. Идэхээс залхаад байсан тахианы махтай хоолны амт хүртэл өөрчлөгдөөд ирнэ, өнөөдөр “сальсу” харин маргааш “бешамель” соус…

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 21

Бид танд бэлдэхэд амархан бөгөөд амттай соусыг санал болгож байна. Үүнд орох орц нь захын дэлгүүрт хямдхан байдаг тул хүн бүхэнд нээлттэй.

Бешамель

Бешамель – сонгодог соус, бүх хоолонд тохирно. Зөөлөн соусыг паста, салат, загас, далайн бүтээгдэхүүн, ногоо, тахиа гээд л бүх хоолонд хэрэглэж болно.

Саванд 2 литр сүү хийж халаана. Гүнзгий хайруулын тавганд 3 хоолны халбага цөцгийн тос хайлуулж 2 хоолны халбага гурил хийж сайтар хутгана. Зөөлөн бага хэмжээгээр халаасан сүүгээ байнга хутган гурил бөөгнөрөхгүй байхаар хийнэ. Соусаа 1-2 минут буцалгахад өтгөрөх ёстой. Давс болон өөрийн хүссэнээр бусад амтлагчаар амтална.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 1

Италийн улаан лоолийн соус – пицца, пастагийн шилдэг амтлагч

Бага зэргийн оливийн тос халааж жижиглэн хэрчсэн сонгино, 3 хумс сармис нэмнэ. 7-8 минут шарна. 1 хоолны халбага орегано, 800 г лаазалсан улаан лооль, 2 хоолны халбага улаан лоолийн паста, 1 сахар нэмнэ. Өтгөртөл нь чанана. Үүний дараа урьдчилан хальсыг нь арилгасан 4 шинэ улаан лооль нэмж давс, перецээр амтална.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 2

Сармисны соус

Хийхэд маш амархан сонгодог соус. Боодол яншуйг жижиглэн хэрчиж шүүсийг нь хутганы ирээр шахаарай. Яншуйгаа 250 г цөцгийтэй хольж дээрээс нь шахсан сармисаа нэмнэ (та өөрийнхөө хүссэн хэмжээгээр нэмээрэй – 2-3 ш), сайтар холиод давсалж перец цацна. Соус бэлэн.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 3

Гич-цөцгийтэй соус – загасанд төгс зохицно

200 мл цөцгийг (20%-ийн тослогтой) саванд хийж бүлээсгэнэ. 1 цайны халбага цагаан гич, 4 цайны халбага дижонын гич, 2 цайны халбага зөгийн бал, лайм эсвэл нимбэгийн шүүс нэмж сайтар холино. Соус өтгөрөөд ирэхийн үед жижиглэсэн яншуй зэргийг нэмж галаас авна.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 4

Цөцгий-бяслагны соус – паста, шарсан төмс хачирлана

Саванд 200 г хайлуулсан бяслаг хийж халаана, 10 мл ургамлын тос, 200 мл цөцгий хийнэ. Зөөлөн галаар байнга хутган буцалгана. Буцлангуут нь галаа багасгаад амтлагчуудаа хийнэ: базилик, хар перец. Соусаа нэгэн жигд болтол нь байнга хутгана, дээрээс нь 50 г үрсэн бяслаг нэмээрэй.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 5

Тартар болон татарын соус

Бас маш энгийн соус, 6 хоолны халбага майонез – тал нь цөцгий байж болно, хэрвээ майонезэд дургүй бол дан цөцгийгөөр ч хийж болно. Давсалсан өргөст хэмх, яншуйг жижиглэн хэрчээд сармистай майонез дээрээ нэмнэ. Давсалж, перец цацаад хөргөгчид тавина. Өөрийнхөө амтанд тохируулж нимбэгийн шүүс хийж, тал халбага гич, ногоон сонгино хийнэ. Энэ соус бүх төрлийн махан хоол, далайн хоолонд тохирно.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 6

Зөгийн бал-гичтэй соус, тахианы махны сайхан амтлагч

Тал стакан гич, 4/1 стакан зөгийн бал, хагас цайны халбага үрсэн цагаан гаа. Хэсэг хугацаанд хөргөгчинд хийгээд гаргана. Энэ соус тахианы нагет, шарсан тахиа гээд бүх төрлийн тахианы маханд тохирно.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 7

Маханд зориулсан улаан дарсны соус

Дарсанд дурлагчдад зориулсан соус, гэхдээ согтууруулах чанараа алдсан – болж байх явцад ууршин алга болно. Хоолны халбага оливийн тос халааж нарийхан хэрчсэн ногоон сонгино нэмж 7 минут орчим зөөлөн шарна. 2 стакан улаан дарс, 175 мл ус нэмж 10 минут орчим буцалгана. 40 г цөцгийн тос халааж нэг хоолны халбага гурил хийж хуурна. Үүнийг дарстай савандаа нарийхан гоожуулан хийж сайтар хутгана. Хэрвээ махны шөл байвал соус дээрээ нэмбэл бүр амттай болно, давс, перец болон жижиглэн хэрчсэн яншуй нэмж сайтар хутгана. Гашуувтар амтагдаж байвал элсэн чихэр нэмээрэй.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 8

Мөөгний соус

200 гр шампиньон, нэг том сонгино жижиглэн 15 минут таглан жигнэнэ. Дээрээс нь 150 г зөөхий нэмж дахин 5-7 минут жигнэнэ. Үүн дээрээ өөрийн хүссэн ногоон навчит ногоо нэмнэ. Хэрвээ хүсвэл бяцалсан сармис нэмж болно – галаа унтраагаарай. Хэрвээ бүр нарийн ширхэгтэй байлгахыг хүсвэл блендерт соусаа буталж болно. Төмс, мах болон баншинд тохирно.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 9

Барбекю – шарсан мах

50 г цөцгийн тосыг зөөлөн гал дээр халааж 1 стакан жижиглэсэн сонгино нэмж шарна. 200 мл кетчуп эсвэл улаан лоолийн соус, 0,3 стакан ус, 50 г зөгийн бал, 2 хоолны халбага нимбэгийн шүүс болон ¼ нунтаг перец хийж сайтар хутгана. Зөөлөн гал дээр хэдхэн минут өтгөртөл нь буцалгана.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 11

Андалускийн соус

200 г майонез, 3 хоолны халбага кетчуп, 1 цайны халбага коньяк, жижиглэн хэрчсэн сонгино, нимбэгийн шүүс, улаан нунтаг перец холино.  Таглаад нэг цаг хөргөгчинд тавина.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 10

Испанийн сальса соус

15 ш жижиг улаан лооль, 1 хумс сармис, 1 боодол яншуй, ногоон сонгиныг блендерт хийж холино. 1 халбага бальзамийн уксус, 1 хоолны халбага улаан лоолийн паста болон оливийн тос нэмнэ. Давс, перецээр амтална.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 12

Песто

50 г базилик, 2 хумс сармис, 50 г пармезан бяслаг (өөр төрлийн хатуу бяслаг байж болно), 3 хоолны халбага газрын самар, 100 мл оливийн тосыг блендерт хийж холино. Паста гоймон, салат, шөл, талхан дээрээ ч түрхээд идэж болно.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 13

Хүчиллэг-чихэрлэг соус – зөвхөн хятад хоолны амтлагч биш

1,5 хоолны халбага элсэн чихэр, 2 хоолны халбага уксус, 1 хоолны халбага улаан лоолийн нухаш, цуу, 3 хоолны халбага жүржийн шүүс хийж хутгана. Өөр саванд эрдэнэ шишийн гурил, 4 хоолны халбага ус холиод нөгөө холимог дээр нэмнэ. Соусыг зөөлөн галаар буцалгана. Шарсан тахиа, гахайн мах зэргийг амталж иднэ.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 14

Хөнгөн салат амтлах итали маягийн амтлагч

2,5 хоолны халбага оливийн тос, 1,5 хоолны халбага бальзамын уксус, бяцалсан хагас сармис, ¼ цайны халбага давс, перец нэмнэ. Савныхаа тагийг таглаад сайтар сэгсрээрэй.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 15

“Цезарь” салатны соус

1 цайны халбага гич, 1 өндөгний шар, 1 цайны халбага давс хийж холино. 150 мл оливийн тосоо дусал дуслаар болгоомжтой нэмж майонезийн зуурмаг гаргаж авна. 1 хоолны халбага лимоны шүүс, 1 цайны халбага нунтаг перец,  бяцалсан 2 хумс сармис, 50 г үрсэн пармезан бяслаг. Зөвхөн “цезарь” амтлаад зогсохгүй өөр бусад салат амтлахаас гадна махан хоолоо амталж болно.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 16

Задзики грек соус

125 мл цэвэр тараг, бяцалсан 2 хумс сармис, цэвэрлэсэн 1 өргөст хэмх (соусанд хийхээс өмнө шүүсийг нь шахаарай), 1 хоолны халбага оливийн тос, нимбэгийн шүүс, жижиглэн хэрчсэн яншуй, укроп, давс нэмнэ. Хөргөгчинд хийж амтыг нь шингээнэ.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 17

Хүрэн манжин, тунхуутай соус

Дунд зэргийн хүрэн манжин, даршилсан өргөст хэмхийг жижиглэн 100 г майонез, 100 г зөөхийтэй холино. 2 хоолны халбага тунхуу нэмнэ. Мах болон бусад өөр төрлийн зуушинд тохирно.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 18

Карри соус – бүх хоолонд

Карри – маш амттай, бүх төрлийн махан хоол, будаа зэрэгт тохирно. Гүнзгий саванд 1 сонгино, хэдэн хумс сармисыг тосонд шарж байхдаа 1 хоолны халбага гурил бага багаар нэмнэ. Гал дээрээс авч бага зэргийн шөл нэмээрэй, гурилыг бөөгнөрүүлж болохгүй. 2 хоолны халбага нунтаг карри нэмж буцаагаад гал дээрээ тавьж 5 минут буцалгана. 1 цайны халбага нимбэгийн шүүс, гич нэмээд галаа унтраана. 1 хоолны халбага зөөхий нэмээрэй. Халуунаар нь хоолондоо хэрэглэнэ.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 19

Туркын анхилам соус – тахиа болон бусад төрлийн мах

Хийхэд маш хялбар бас маш амттай болно. Блендерт 2 сонгино, 1 хоолны халбага улаан лоолийн паста болон 1 том улаан лооль, 1 амтат чинжүү хийж холино. Дээрээс нь 2 хоолны халбага оливийн тос, давс, улаан хар нунтаг перец, кинз, яншуй, 1 цайны халбага нимбэгийн шүүс эвсэл уксус нэмж сайтар хутгаарай.

Ямар ч хоолтой зохицох 20 төрлийн соус бэлтгэх жор 20

42
ГоёГоё
14
Ха ХаХа Ха
13
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Dayanjamts Dayanaa

    Dayanjamts Dayanaa

    2015/11/17 at 13:19

    Банштай цайнд яах уу?

  2. Chuka Chuk

    Chuka Chuk

    2015/11/17 at 15:17

    Suraad awbal ilvvdehgvi shvv nzuudaa

  3. Б. Даваахүү

    Б. Даваахүү

    2015/11/17 at 16:11

    Б. Одонхундага

  4. Davka Mimosa

    Davka Mimosa

    2015/11/17 at 18:54

  5. Зочин

    2015/11/18 at 12:50

    Сэтгэгдэл *hymyysee tunhuu gej yu bilee? Bas shampinion gej mongoloor yamar moog vee? Helj ogch tuslaach?!

  6. Зочинgege

    2015/11/27 at 23:06

    Сэтгэгдэл *hiigeed vz ynztai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *