Бяслагтай хачиртай талх хийх 10 жор

0

Хүн болгон хийхэд амархан бөгөөд амттай хачиртай талханд дуртай байдаг. Өглөөний цайнд, зуны улиралд зугаалганд, ажил дээрээ өдрийн цайндаа идэхэд ч тохиромжтой.

Бяслаггүйгээр хачиртай талхыг төсөөлшгүй. Иймд бяслагтай амтат хачиртай талхны жорыг та бүхэнд танилцуулж байна.

Бекон, жимстэй

Талхаа шаргал өнгөтэй болтол нь шараад хоёр зүсэм талхны голд нарийн хэрчсэн бекон, бяслаг, лийр болон хэдэн ширхэг бөөрөлзгөнө хавчуулж хэдэн минут шарах шүүгээнд шарна.

Бяслагтай хачиртай талх хийх 10 жор 1

Нэрс, базиликтай

Нэрс (шинэ эсвэл хөлдөөсөн)–ийг бяцалж элсэн чихэртэй холиод зөөлөн гал дээр 5 минут орчим буцалгана, илүүдэл шүүсийг авна. Шарсан талх дээрээ бэлэн болсон жимсээ түрхэж дээрээс нь бяслаг, базиликийн навчаа тавина. Дахин бяслаг тавьж шарсан талхаараа битүүлээд шарах шүүгээнд 10-15 минут шарна.

Бяслагтай хачиртай талх хийх 10 жор 2

Авокадо болон ногоон чили чинжүүтэй

Авокадог нимгэн, харин ногоон чили чинжүүг жижиглэн хэрчиж зөөлөн бяслагтай холино. Хоёр зүсэм шарсан талхны завсар хавчуулаад талх бэлэн боллоо.

Бяслагтай хачиртай талх хийх 10 жор 3

Цангисны жемтэй

Цөцгийн тосонд цагаан талхаа шаргал өнгөтэй болтол нь шарна. Мөн бри бяслагийг багахан шарж бэлдээрэй. Нэг зүсэм талхан дээрээ цангисны жемээ түрхээд, харин нөгөө талхан дээрээ бяслагаа түрхээд талхыг нийлүүлээд бэлэн.

Бяслагтай хачиртай талх хийх 10 жор 4

Гашуун шоколад, бөөрөлзгөнөтэй

Гашуун шоколадаа хайлуулна. Бри бяслагийг багахан шараад шарсан талхан дээрээ түрхэж дээрээс нь шинэ жимсгэнээ түрхэн шоколадаа асгаарай.

Бяслагтай хачиртай талх хийх 10 жор 5

Черри, улаан лооль болон амтлагчтай

Хоёр зүсэм талхандаа хатуу бяслаг үрнэ. Черри улаан лоолио хоёр хуваагаад талхан дээрээ тавиарай. Нөгөө талхан дээрээ яншуй зэрэг ногоотой хольсон рикотта бяслагийг түрхэж талхаа нийлүүлээд хоёр талаас нь шарна.

Бяслагтай хачиртай талх хийх 10 жор 6

Тахианы бүрмэл шарсан махтай

Тахианы бүрмэл шарсан мах моцарелла бяслаг, барбекю соус, яншуй зэрэг ногоотой гайхалтай зохицно. Давхарлан тавиад шарах шүүгээнд 15 минут шарна.

Бяслагтай хачиртай талх хийх 10 жор 7

Цацагт хяруулын махтай

Цацагт хяруулын цээж махыг нимгэн хэрчээд песто соусанд дүрж болтол нь цөцгийн тосонд шарна. Шарсан талхан дээрээ шарсан мах, хэрчсэн улаан лооль, бяслагаа тавиад идээрэй.

Бяслагтай хачиртай талх хийх 10 жор 8

Жигнэсэн төмс, бекон болон бусад ногоотой

Давстай өндгөнд талхаа дүрж цөцгийн тосонд шарна. Нимгэн хэрчиж жигнэсэн төмс, бекон, сонгино болон бяслагаа (их байх тусмаа амттай) шарсан талхан дээрээ тавиад л боллоо.

Бяслагтай хачиртай талх хийх 10 жор 9

Шарсан улаан лооль болон песто соустай

Хайруулын тавган дээр талхаа, дараа нь улаан лоолио шарна. Шарсан талхан дээрээ моцарелла бяслаг, песто соус, шарсан улаан лооль болон хүссэн хэмжээгээр базиликийн навчаар амтлаад хавчуургатай талх бэлэн.

Бяслагтай хачиртай талх хийх 10 жор 10

7
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *