Эмэгтэйчүүдийн хамгийн их ичдэг 11 зүйл. Гэхдээ санаа бүү зов, яагаад гэвэл эдгээр нь байдаг л хэвийн зүйлс шүү дээ

0

Моодны сэтгүүлд эмэгтэй хүний гоо сайхны үлгэр жишээг сурталчлах идэвхтэй явуулга үеэ өнгөрөөгөөд удаж байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн дунд зөв буруу ойлголтууд байсаар л… Эмэгтэйчүүд заримдаа амьдралын маш хэвийн үзэгдэл болох зүйлсээс ичиж зовдог. Энэ мэт дэмий зүйлд ичиж зовоход орчин цагийн сэтгэл зүй ч нөлөөлж байж болох юм. Бид насанд хүрсэн том улсууд, тэгээд шал дэмий зүйлд санаа зовж ичиж явах хэрэг үү? Үүнийгээ болих цаг нэгэнт иржээ.

Амьдралд тохиох эдгээр зүйлүүдээс хүмүүс ичихээ болиод удаж байгаа шүү. Та ч гэсэн одоо болиорой.

Халуунд хөлсөндөө норсон цамцтай явах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөлс ялгарах нь бие махбодын үйл явцад зайлшгүй байх ёстой нэг хэсэг. Халууныг биеэс гадагшлуулах үүрэгтэй, өөрөөр хэлбэл бие махбодын халууныг зохих хэмд барьж өгч байгаа юм. Хэрвээ бид хөлөрдөггүй байсан бол дотроосоо шууд утгаараа буцлах байсан биз.

Бид нар найтаахдаа ичдэггүй биз дээ? Тэгээд яагаад спортоор хичээллэсний дараа эсвэл халуун өдөр хөлөрсөн суганаасаа ичээд байдаг юм бэ?

 

Хөлд эвтэйхэн, гэхдээ үзэмжгүй гутал өмсөх

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Depositphotos.com

Эмэгтэйчүүд бие галбираа эмх цэгцтэй харагдуулах гэж өндөр өсгийтэй туфль өмсдөг, гэхдээ энэ загварын гутал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, эмэгтэйчүүд аялал зугаалгаар явъя гэхээр зарим нь хөлд эвтэйхэн гутал өмсөхөөсөө ичдэг, өөрийгөө үзэсгэлэнтэй харагдахгүй гэж боддог бололтой.

Танд л гэж хэлэхэд, хөлийн гажгийг засах ултай одоогийн гутлууд нуруу нугасыг хөлөөс эхлээд дэмждэг ажээ. Орчин цагийн нийгэмд өргөн хэрэглэгдээд зогсохгүй моод болсон загварууд ч бий.

 

Дэлгүүр, гудамжинд гэрийнхээ хувцастайгаа гарах

© PacificCoastNews.com / East News

Гэрийнхээ хувцастай дэлгүүр эсвэл аяга кофе авахаар кофе шоп орлоо гээд та царай муутай болчихгүй. Гэрээсээ гарах болгонд нүүрээ бүрэн будаж, гоёж гарах шаардлага байхгүй юм. Өөрөөрөө байхад л болно шүү дээ. Ер нь тэгээд унтлагын хувцас моод болсон, одоогийн зарим костюм яг л ийм загвараар хийгдэж байна. Тэгэхээр, талхандаа гэрийнхээ хувцастай гарахад хэний ч анхааралд өртөхгүй.

 

Хөмсөг шивүүлэхгүй байх, гоо сайханд орж хөмсгөө засуулахгүй байх

© Instagram / East News

Хөмсөг бидэнд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд хэрэгтэй. Харин моод гээч зүйл ирж л байдаг, буцаж л байдаг. 1920-иод онд нарийхан хөмсөг хит болж байлаа. 2010-аад оны үед маш өргөн хөмсөг алдаршсан, харин 2018 онд Рианна алдартай нэг сэтгүүлийн нүүрэнд утсан-хөмсөгтэй гарч ирээд моодыг эргүүлсэн юм. Моод яаж ч өөрчлөгдөж байсан байгаль эхээс заяасан хөмсөгнөөсөө ичих ямар ч хэрэг алга. Өглөө босоод хиймэл хөмсөг зураад сууж байх бүр ч утга алга даа.

 

Гэрээсээ нүүрээ будалгүй гарах

© PacificCoastNews.com / East News, © Dylan Travis / ABACA / Abaca / East News

Renfrew Center Foundation-ийн мэргэжилтнүүд нэгэн судалгаа явуулж дараах зүйлийг олж мэджээ: эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь нүүрний будаггүй үедээ өөртөө итгэх итгэлээ алддаг байна. Харин алдартнууд сүүлийн жилүүдэд олны өмнө гарахдаа ч нүүрээ будахаас татгалзах болжээ, тэд томоохон арга хэмжээнд ирэхдээ өөрийнхөө гоо үзэсгэлэнгээ гайхуулан алхана. Алдартнууд ингэж чадаж байхад бид яагаад чадахгүй гэж.

 

Гэдэсгүй болохын тулд хэвлийн дасгал хийхгүй байх

© ANGELA WEISS / AFP / East News

Насаараа унжсан гэдэсгүй явахыг хүссэн эмэгтэй хүн та өнөөдөр өөрийгөө байгаагаар нь хайрлах бас хамгийн чухал нь тайвшрах цаг болоод байна. Учир юунд оршино вэ гэвэл, хэтэрхий хавтгай гэдэс нь зөвхөн биккини дээр л сайхан харагддаг. Таны дургүйг хүргээд байгаа тэр унжсан гэдэс эмэгтэй хүний эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй зүйл юм – эмэгтэй хүний бие махбодын өөхний агууламж 20%-иас ихгүй байх ёстой гэнэ.

 

Харааны шилнээсээ санаа зовж явах

© Depositphotos.com

Бидний багын дурсамж томчуудын ертөнцөд хөл тавихад ямар нэгэн хэмжээгээр үлдсэн байдаг. Хэрвээ таныг 3 дугаар ангид тань “дөрвөн нүдэт” гэж шоолдог байсан бөгөөд одоо ч энэ бодол таныг дагасаар байна уу? Цаг хугацаа өнгөрдгийг битгий мартаарай. Өнөөдөр нүдний шил зүүх шаардлагагүй хүн ч зүүдэг үе иржээ. Яагаад гэвэл орчин цагийн моодны нэгэн чухал чимэг болоод байгаа юм.

 

Бие галбиртаа зохисон даашинз өмсөж, том хэмжээтэй даашинзны ард нуугдахгүй байх

© Depositphotos.com, © Depositphotos.com

2013 онд өөрийн галбираа хайрлах гэсэн чиг хандлага мэдэгдэж эхэлсэн. Тэр үед Just My Size брэнд plus-size эмэгтэйчүүдийн дунд явуулсан санал асуулгынхаа тайланг олон нийтэд танилцуулан нийтэлжээ. Тайлангаас харахад, ийм эмэгтэйчүүд өмнөх жилүүдийг бодвол өөрийнхөө бие галбирт хамаагүй сэтгэл хангалуун болж байгаа нь тодорхой болсон юм: санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 61% нь илүүдэл жиндээ 5 жилийн өмнөхөөсөө санаа зовох нь багассан, харин 30% нь өөрийнхөө юуг ч өөрчлөх бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

Өнөөдөр байгалиас заяасан галбир тренд болоод байна. Алдартай брэндүүд ч plus-size хувцас ихээр үйлдвэрлэх болсон бөгөөд өөрсдийн сурталчилгаандаа ямар ч жинтэй бүсгүйчүүдийг оролцуулах болсон юм. Тэгэхээр жиндээ санаа зовж суухын оронд галбиртаа тохирсон хувцас өмсөх цаг нэгэнт иржээ.

 

Шүдээ цайруулахгүй байх, шаазан бүрээс хийлгэхгүй байх

© Reshot

Сувдан цагаан шүдний сурталчилгаа зогсоо зайгүй явж байгаа өнөө үед нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй – хүн болгоны шүд өөр. Шүдний зузаан, эмалийн өнгө адилгүй байх нь өөрөөрөө байж чадаж байгааг л илтгэх юм.

  • Надад 90-ээд оны болон 2000-аад оны эхэн үеийн кинонууд их таалагддаг, шуудхан хэлэхэд эдгээр кинонд гарч байгаа бүсгүйчүүд болон эмэгтэйчүүд. 5 давхар нүүрний будаг алга, одоо цагт сормуус гэж ичихгүй хэлэх болсон даахын аргагүй хиймэл сормуус зовхиндоо наасангүй, үс нь бага зэрэг арзайж сэрийсэн, биеийн галбир нь хавтгай гэдэстэй гэрэл зураг шиг биш, өгзєгний оронд тарвас биш. Бас шүд нь ч өөрийнхөөрөө, юун тэр одоогийн суултуурын шаазан шиг цагаан шүд. Бөөн фотошопоор зассан гялалзсан хүүхнийг хараад сэтгэл тайвшрах арга байхгүй биз дээ? . © Подслушано — Здесь говорят о тебе / VK

 

Өөрийгөө эрхлүүлэх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Дэлхий ертөнцөөс хоцрохгүй, “амжилтын” ардаас гүйсээр байгаад бид өөрөө өөртэйгөө үлдэх цаг гаргаж чадахгүйд хүрч байна. Ээж хүн болгон хэсэг хугацаанд ганцаараа байхыг хүсдэг биз ээ. Сэтгэл судлаачдын батлан хэлж байгаагаар бол өөрөө өөртэйгөө үлдэх нь анхаарал төвлөрлийг дээшлүүлдэг ажээ: илүү их ажлыг чанартай хурдан дуусгаж чадна, ойр дотныхонтойгоо харилцах харилцаанд ахиц дэвшил гардаг байна.

 

Хямдралаар хувцас худалдаж авах

© NIKLAS HALLE’N / AFP / East News

Хямдрал – ухаалаг шоппинг хийх боломж. Олон эмэгтэйчүүд дуртай брэндийнхээ улирлын хямдралыг тооцоолон хүлээдэг болжээ. Чухам хямдралаар л харсан загварын хувцсаа хямд худалдаж авна.

  • Худалдаа хийх хамгийн боломжтой үе, яагаад гэвэл та чанартай хувцсыг хамаагүй хямд үнээр авах болно. Гэхдээ дуртай брэндийнхээ хувцсыг авснаар л сэтгэл ханамжтай үлдэнэ шүү дээ. © Shikha Jindal / Quora

Танд одоо ч гэсэн ичиж зовдог, гэхдээ больмоор санагддаг тийм зүйл байдаг уу?

29
ГоёГоё
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *