Хятадын нэгэн өндөр барилгын доороос толгойгүй, аварга том Буддагийн хөшөө олджээ

0

Хятадын мэдээ биднийг гайхшруулж хэзээ ч дуусахгүй нь бололтой. Чунцин хотод 9 метрийн өндөртэй асар том Буддын хөшөө олджээ. Уг хөшөө яг орон сууцны доор байсан ба харамсалтай нь Буддагийн толгой хадгалагдаж үлдсэнгүй. Орон сууцны оршин суугчид эртний хөшөө байгааг мэдэх нь бүү хэл гадарлаа ч үгүй байжээ.

images.ladbible.com

Орон сууцны барилгын өвс ургамлыг цэвэрлэж байх үед уг хөшөөг олж илрүүлсэн байна. Гэрэл зураг дээрээс харахад ямар том хэмжээний хөшөө болох нь ойлгогдоно.

images.ladbible.com

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэн оршин суугч хөшөөний талаар дараах ярилцлагыг өгчээ: “Намайг залуу байхад хөшөө энд байсан. Тэгэхэд толгой нь бүтэн байлаа, дараа нь гэмтэж дээ”. Бас нэгэн оршин суугч олон жилийн өмнө энэ газар сүм хийд байдаг байсан, даанч 1980-аад онд олон давхар орон сууцны барилга баригдаж сүм хийдийг буулгасан санагдана гэж ярьжээ.

images.ladbible.com

Буддагийн хөшөө бараг 2000 жилийн настай гэж ярих хүн ч цөөнгүй байна.

images.ladbible.com

Орон нутгийн соёлын өв хамгаалах газраас судалгааны ажлыг эхлүүлжээ.

7
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *