Икстрийм спортын шилдэг таван бичлэг

0

Икстрийм спортын шилдэг таван бичлэг


Өөрийн эрхгүй сэтгэл хөдөлгөж, хүний авьяас чадвар, боломжийг бахдан гайхах боломжийг олгох “Икстрийм спортын шилдэг таван бичлэг”-ээр та бүхний мэлмийг мялаахаар шийдлээ. Икстрийм спортын хоёр дахь түүвэр болох энэхүү бичлэгээс газар, ус, агаарт хүн хэрхэн гайхамшгийг бүтээж чаддаг болохыг та үзэх боломжтой юм. Мөн хүний бие болоод сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр ямар их агуу болохыг олж харах болно. Ингээд та бүхнийг бичлэгнүүдээ тухлан үзэхийг урья.DEFY trailer 2
Danny Harf бол жил бүр зохион байгуулагддаг X Games хэмээх спортын наадмын wakeboarding буюу усны гадаргуун дээр үзүүлбэр үзүүлдэг спортын төрлийн дөрвөн удаагийн аварга юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд тэрбээр өөрийн үзүүлбэрүүдээр кино зураг авахуулсан бөгөөд уг төсөл нь DEFY хэмээн нэрлэгдсэн байна. Кинонд вейкбордингийн хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хийсэн гайхалтай үзүүлбэрүүдийг харуулжээ.

The Earth Beat
Румыний хэсэг залуус хөдөө байх гэрийнхээ гадаа дугуйн спорт BMX-т зориулсан парк байгуулсан байна. Газар дээр шороо овоолох байдлаар хийсэн тэдний парк уг спортын гайхалтай үзүүлбэрүүдийг хийх талбар болсон төдийгүй маш их алдаршиж, бусад орнуудаас хүртэл тамирчид, сонирхогчид ирж энд авьяас чадвараа сорих болсон байна. BURN компаний бүтээл энэ богино хэмжээний кинонд энэхүү паркыг хэрхэн барьж байгуулсан тухай болон өөрсдийн гараар барьсан паркдаа залуус хэрхэн гайхамшгийг үзүүлж байгааг харуулжээ.

A Week In Paris
Английн тэшүүрчин John Tanner Парист аялал хийсэн байна. Скейтийн хувцас үйлдвэрлэгч éS europe компани түүний энэхүү аялалын гол хэсэг болох гайхалтай үзүүлбэрийн сурталчилгааны ажлыг хийхэд тусалжээ. Үүний үр дүнд John Tanner-ын Парис дахь аялалын тухай туйлын гайхамшигтай, романтик кино бүтсэн байна.

Chris James is Back!
Австралийн давалгаагаар тэшигч Chris James хүсэл сэтгэлээ өгсөн спортоороо хичээллэж байгаад өвдгөндөө гэмтэл авч, долоон сарын турш нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн. Эдгэрч, эрч хүчтэй болсон тэрээр дахин давалгаан дээр гарч ирсэн бөгөөд дараах бичлэгний зураг авалтыг Номхон далайн өмнөдөд орших Таити арал дээр хийжээ.

World Best Bboys 2011
Өнгөрсөн жилийн брийк дэнсийн хамгийн гайхалтай, хамгийн онцгой үзүүлбэрүүд. Хэт мэдрэмтгий хүмүүсийг үзэхгүй байхыг зөвлөе!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. LORENZA

    2011/10/19 at 21:25

    dajgui ymaa

  2. xoosh

    2011/10/19 at 22:58

    goy yum aa

  3. bayaka_0407

    2011/10/20 at 04:11

    mmm daj daj

  4. shiji_batuka

    2011/10/20 at 12:21

    goy

  5. BA3

    2011/10/20 at 14:34

    oruulj bsan bish biluu

  6. CrEEeeZZZ

    2011/10/20 at 16:43

    nice

  7. Suiton

    2011/10/20 at 16:56

    iahve

  8. Зочин

    2011/11/15 at 01:05

    bncbcbgfdgdd

  9. elrash

    2011/11/28 at 00:28

    extrem ugaasaal angildaa 1gl oor vgeer xlesh gvi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *