Таны амьдралд ухаарал хайрлах богино хэмжээний 10 хүүхэлдэйн кино

1

Хэрэв та богино хэмжээний хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдэд зориулсан гэж бодож байвал андуурч байна. Заримдаа энэ төрлийн кино Холливудын кинонуудаас ч илүү гүн гүнзгий утга агуулдаг байдаг. Бидэнд амьдралын талаар хэрэгтэй хичээлийг зааж, ертөнцийг үзэх үзлийг өөрчилдөг. Нэмж хэлэхэд, энэ төрлийн хүүхэлдэйн кино их зүйлийг ойлгуулдаг боловч, маш бага хугацааг зарцуулахад л болно. Гайхалтай биш гэж үү?

Завгүй энэ нийгэмд маш бага хугацаа зарцуулаад өөрийнхөө амьдралд хэрэгтэй зүйлийг олж мэднэ гэдэг сайхан байгаа биз? Түүнээс гадна энэ төрлийн хүүхэлдэйн кинонууд бүх насны хүмүүс үзэхэд тохиромжтой байдгаараа онцлогтой. Бид тантай ийм хэрэгтэй мэдээг хуваалцах гэж байгаадаа туйлын баяртай байна.

interstid / Shutterstock.com

 

Богино хэмжээний хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн кино

1. Paperman (2012)

Оффисын ажилтан нэгэн охинд дурласнаар киноны гол үйл явдал цааш өрнөнө. Диснейн энэхүү бүтээл Оскарын шагнал хүртэж байсан гэж бодохоор заавал үзэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

 

2. For the Birds (2000)

“Pixar” кино компанийн бүтээсэн хамгийн хөгжилтэй богино хэмжээний кино – 3 минут үргэлжилнэ. Энэхүү кино мөн Оскарын шагналыг хүртэж байсан – хамгийн шилдэг инээдмийн төрлийн богино хэмжээний кино номинацын эзнээр тодорсон.

 

3. Piper (2016)

Өсч торнино гэдэг ямар амаргүй зүйл болохыг харуулсан энэхүү богино хэмжээний кино ердөө 5 минут үргэлжилнэ – Оскарын шагнал хүртсэн.

 

4. Bao (2018)

Та “Pixar” кино компанийг богино хэмжээний кино хийхдээ чадварлаг гэдэгтэй санал нийлэх үү? Тэдний уран сэтгэмж, өгүүлж байгаа санаа нь үнэхээр гайхалтай. Гэр бүл, тэр тусмаа эцэг эхээ асран хайрлахын ач тусыг энэхүү богино хэмжээний киноноос үзээрэй.

 

5. La Luna (2011)

Италийн анимэйшн хийгч Энрико Казароза ид шидийн гэмээр богино хэмжээний кино хийсэн байна. Аавдаа тусалж буй хүүг та энэхүү киноноос харах болно. Цааш үйл явдал хэрхэн өрнөхийг киноноос үзээрэй.

 

6. World of Tomorrow (2016)

2016 онд Оскарын шагналд нэр дэвшиж байсан энэ богино хэмжээний киног заавал үзээрэй гэж танд зөвлөе. Кинонд бяцхан охин өөрийн ирээдүйгээрээ аялж байгаа тухай гарна.

 

7. Kiwi! (2006)

Хамгийн гунигтай богино хэмжээний кинонуудын нэг бөгөөд “YouTube” дээрх хамгийн их үзэлттэй богино хэмжээний киногоор шалгарсан. Энэхүү кинонд бяцхан кивиний тухай гарах бөгөөд тэр нисэж сурахаар хичээж байгааг та киноноос үзээрэй.

 

8. In a Heartbeat (2017)

Нэг хөвгүүн нөгөө хөвгүүндээ дурлаж байгаа хайрын хачирхалтай түүхийг та энэ богино хэмжээний киноноос үзээрэй.

 

9. Dear Basketball (2017)

Бид бүхэн Коби Брайнтыг домогт сагсан бөмбөгчин гэдгээр нь маш сайн мэднэ. Зодог тайлсныхаа дараа олон мэргэжлийн тамирчид гавьяаныхаа амралтыг авах эсвэл үргэлжлүүлэн телевизийн нэвтрүүлэгчээр ажилладаг бичигдээгүй хуультай. Тэгвэл Коби бусдын жишгийг дагалгүй маш гайхалтай, урам зориг хайрласан богино хэмжээний киног хийсэн юм. Үр дүнд нь тэр Оскарын шагналыг хүртсэн билээ.

 

10. Garden Party (2017)

Та шинэ зүйл сурч мэдэж, ойлгохыг хүсэж байна уу? Тэгвэл энэ богино хэмжээний кино танд тусална. Таны амьдралыг магадгүй тэр чигээр нь өөрчилж ч мэднэ.

6
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *