Чамтай гэрлэх залуу болон чамтай болзох хөвгүүний хоорондох 11 ялгаа

2

Ялгааг нь та гадарлаж байна уу? Таны хажууд байгаа хөвгүүн таны эр нөхөр мөн эсэхийг мэдэх маш амархан, тэр бол биш – яагаад гэвэл тэр хөвгүүн шүү дээ. Эмэгтэй хүн үргэлж эр хүнтэй гэрлэхийг хүсдэг – үүрэг хариуцлагаа ухамсарладаг, нас биед хүрсэн хүн шиг асуудлыг шийдвэрлэж чаддаг. Тэр таны хүссэн бүхнийг хийж өгөхөөс гадна бусдын атаархлыг төрүүлэх болно.

Ялгаа нь маш энгийн: эр хүн чиний дотоод сэтгэл рүү нэвтрэхийг хичээнэ, харин хөвгүүн бол чиний гадаад төрхөнд анхаарна. Хэрэв таны хажууд байгаа хэн нэгэн дотоод сэтгэлд чинь дурласан бол түүнийг тавьж явуулах хэрэггүй.

1. Эр хүн болзоо эсвэл гадуур явах үед төлбөрийг шууд өөрөө төлнө. Тэр хэзээ ч таниар ийм зүйл хийлгүүлэхгүй бас ямар нэгэн байдлаар тантай маргалдах үе гарахад тэр буулт хийж өгөхийг илүүд үзнэ. Тэр бусад шиг энгийн байх дуртайгаас гадна хоолыг голж шилэхгүй.

2. Тэр хаана ч очсон танаас асуулгүй, таныг хамт дагуулж явахыг эрхэмлэнэ. Тэр таныг өөрийнхөө нэг хэсэг гэж бодож, очихыг хүссэн газар болгон руугаа зөвхөн тантай хамт явахыг хүснэ.

3. Энэ төрлийн залуу зөвхөн тантай шөнийг өнгөрүүлнэ – учир нь түүнд нэг шөнийн биш, нэг насны жаргал чухал. Тэр өөрийн хүсэл тачаалд захирагдалгүй, цаг ямагт таныг давхар бодож, ирээдүйд гарч болох эрсдэлийг тооцоолдог. Тэр аль болох хурдхан шиг л таны хуруунд сүйн бөгж зүүхийг мөрөөддөг.

4. Тэр таныг сексийн харилцааны хувьд ашиглаж, араар тань тавьж, хуурч мэхлэхгүй. Тэр хэзээ ч таныг гэсэн хүндэтгэлээ үгүй хийхгүй бас анх тантай учрахдаа ямар хүн байсан тэр чигээрээ байсаар дуусна.

5. Амлалтандаа хүрэхгүй байх нь одооны залуусын үнэн төрх билээ. Тэд амлалт өгөхөөс аль болох цааргална, ямар ч шалтгаан байсан. Тэд зүгээр л хөгжилдөцгөөж, зугаацахыг илүүд үзнэ. Зугаа цэнгэл нь дуусаж, танаас уйдаад ирэхээрээ зайгаа барьж эхэлнэ. Харин жинхэнэ эр хүн хэзээ ийм зүйл хийхгүй. Тэр амлалт өгнө.

6. Жинхэнэ эр хүн өнөөдрөөрөө амьдарна. Хамтдаа хоол идэж, хамтдаа унтана. Тэр одоо байгаа амьдралдаа шударгаар ханддаг. Тэгтэл зарим нь сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэж, хурдхан л гэр бүл болбол аз жаргалтай амьдрах юм шиг бодож, хоёр талын гэр бүлийг хохироох тохиолдол олон бий.

7. Тантай болзоод л өнгөрөх залуу өөрийнхөө дур сонирхол, хобби, гадаад төрхөндөө л анхаарна. Түүнд чиний амбиц, хобби, хүсэл мөрөөдөл огтхон ч хамаагүй. Харин чамтай гэрлэх залуу өөрийнхөө өмнө чамайг тавина, чиний хобби, дур сонирхол, ирээдүйд анхаарал хандуулна.

8. Чамтай гэрлэх залуу хэзээ ч өөрт нь төрж байгаа сэтгэгдлээ чамаас нуухгүй. Тэр чамд үүнийгээ хэлнэ. Харин болзоод л өнгөрөх залуу чамд бодож, санаж байгаа зүйлээ огтхон ч хэлэхгүй. Бас чинийхийг ч сонсохгүй.

9. Чамтай гэр бүл болохгүй залуу чамайг үргэлж хүлээлгэнэ, чиний сэтгэл санаагаар тоглоно, бас чиний түүнд гаргасан сэтгэлийн хариуг буцааж төлөхгүй. Түүнд чиний гоё сайхан харагдаж байгаа эсэх эсвэл тэнэг хувцасласан байна уу, үгүй юу гэдэг нь огтхон ч хамаагүй, учир нь тэр өөртөө л анхаарал тавина. Харин чиний заяаны хань болох залуу хэдий хэр хугацаа ч байсан хамаагүй чамайг хүлээнэ, чамд анхаарал тавина.

10. Чиний дотоод сэтгэлд дурлаагүй залуу найзуудтай чинь уулзаж, танилцахыг хүсэхгүй – яагаад гэвэл тэр чиний амьдралд орж ирэхийг хүсэхгүй байгаа юм. Харин чамд чин сэтгэлээсээ хайртай нэгэн чиний амьдралд дуртайяа орж ирнэ. Түүнд чиний найзуудад таалагдах эсэх нь хамаагүй – хамгийн чухал нь чи түүнийх байхад л хангалттай. Тэр найзуудтай чинь дотно танилцаж, найрсаг харилцана.

11. Эцэг эхийн нөлөө чиний ирээдүйн ханиа сонгоход чинь маш их нөлөөлнө, иймд эцэг эхтэй чинь танилцахаас эмээхгүй байгаа залууд итгэл хүлээлгээрэй. Харин чамтай гэрлэхийг хүсэхгүй нэгэн хэзээ ч эцэг эхтэй чинь уулзахыг зөвшөөрөхгүй.

75
ТэнэглэлТэнэглэл
33
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
12
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Marta Marta

    Marta Marta

    2018/12/19 at 08:45

    Solongo Solongo gej bna shuu

  2. Мөнхөө Даваамөнх

    Мөнхөө Даваамөнх

    2018/12/19 at 12:40

    Болор Эрдэнэ

  3. Ө. Үүрийнцолмон

    Ө. Үүрийнцолмон

    2023/03/04 at 13:20

    Zaaz

  4. Uuganbayr Zorigtbaatar

    Uuganbayr Zorigtbaatar

    2023/03/04 at 19:46

    Zooz

  5. Sasuke Chang

    Sasuke Chang

    2023/03/04 at 20:56

    Tom ylgaatai ymaa

  6. Hard BilGvn

    Hard BilGvn

    2023/03/04 at 22:43

    Т. Эрка hair bi namr bn❤️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *