Далайг хогноос цэвэрлэх шинэ санаа боловсруулжээ

1

Нидерландын 20 настай шинийг санаачлагч Boyan Slat далайн гүнд байдаг олон сая хуванцар хог хаягдлыг цэвэрлэх санааг олжээ. Энэхүү санааг олон хүн сайшааж байгаа учраас хэрэгжих магадлал өндөртэй байгаа юм. Далайд байдаг асар том хэмжээний хуйларсан урсгал нь далайн гүн дэх хогийг цэвэрлэхэд саад болж байдаг бөгөөд Slat-н “Далайг цэвэрлэх сан” нь далайн урсгалыг ашиглан хогийг цэвэрлэх санааг олжээ. Slat хөвдөг биетийг уртаар нь далайд байрлуулж далайн шалан дээр байгаа хогийг дээш нь татаж гаргаж ирэхийг төлөвлөж байгаа аж. Хөвдөг биетийг байрлууллаа гээд далайн гүний амьдрал, урсгал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Слатын сан 100 км урттай хөвдөг биетийг байрлуулан Номхон далайн хогийг 10 гаруй жилийн дотор цэвэрлэнэ гэж тооцож байгаа бөгөөд энэ нь нийтдээ 70,320,000 кг хуванцар хог хаягдлыг зайлуулна гэсэн үг юм.

Одоогоор тэд Японд 2000 км урт үргэлжлэх туршилтын системийг тавьчихаад байгаа бөгөөд төлөвлөж буй хөвөгчийг байрлуулснаар дэлхийн хамгийн урт хөвөгч байгууламж болох юм. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн техникийн асуудал үүсээд байгаа хэдий ч удахгүй асуудлыг бүрэн шийдэж тэнгис далайг цэвэрлэх ажлаа албан ёсоор эхлүүлнэ гэж найдаж байна.

2000 км үргэлжлэх хөвөгч хэрэгслийг 2016 онд тавьснаар дэлхийн хамгийн урт хөвөгч байгууламж болох юм.

Далайг хогноос цэвэрлэх шинэ санаа боловсруулжээ 9

20 настай Бояан Слатын далайг хогноос салгах гэсэн санааны анхны үе шат

Далайг хогноос цэвэрлэх шинэ санаа боловсруулжээ 10

Энэхүү төлөвлөгөөгөөрөө хог хаягдлаар дүүрэн далайн урсгалыг ашиглан хогийг гаргаж ирнэ

Далайг хогноос цэвэрлэх шинэ санаа боловсруулжээ 1

Тэрээр 10 жилийн турш 70,320,000 кг хуванцар хог хаягдлыг цуглуулж чадах 100 км хөвөгч шугамыг бий болгохыг зорьж байна.

Далайг хогноос цэвэрлэх шинэ санаа боловсруулжээ 2

Слатын тооцоолж байгаагаар нэг кг хогийг цэвэрлэхэд барагцаагаар 4,53 евро зарцуулах ба энэ нь бусад боломжтой цэвэрлэгээний аргуудын төсвийн ердөө 3 хувь нь болж байна.

Далайг хогноос цэвэрлэх шинэ санаа боловсруулжээ 3

Далайг хогноос цэвэрлэх шинэ санаа боловсруулжээ 4

Далайг хогноос цэвэрлэх шинэ санаа боловсруулжээ 5

Далайг хогноос цэвэрлэх шинэ санаа боловсруулжээ 6

Далайг хогноос цэвэрлэх шинэ санаа боловсруулжээ 7

Далайг хогноос цэвэрлэх шинэ санаа боловсруулжээ 8

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Unur Dashnyam

    Unur Dashnyam

    2015/06/23 at 10:47

  2. Зочин

    2015/06/25 at 16:15

    ur dun garah l yum bna. turshiltAAR ovoo hpg huraajee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *