Саадан дээгүүр морь шиг дөрвөн хөллөн харайдаг охин

0

Саадан дээгүүр морь шиг дөрвөн хөллөн харайдаг охинШведийн Бастад хотын Анна Саландар /Anna Salandar/ хэмээх 11 настай охин үнэхээр ер бусын хоббитой. Аннагийн насны хүүхдүүд видео тоглоом тоглохыг илүүд үздэг байхад Анна яг л морь шиг дөрвөн хөллөн саадан дээгүүр харайх дуртай. Бүр жаахан байхдаа эмээгийнхээ нохойг Пегги /Peggy/-г дуурайдаг байсан Анна арай том болоод морь шиг харайх нь илүү хөгжилтэй юм гэж бодох болжээ. Хэдийгээр энэ нь хөгжилтэй сонсогдож болох ч Аннагийн хувьд ихээхэн хүч чармайлт шаардсан ажил байдаг байна. Эхлээд ямар нэг саадгүйгээр зүгээр л морины давхиаг дуурайдаг байсан охин сүүлдээ 30-40 см өндөртэй намхан саадан дээгүүр харайх болжээ. Эцэст нь 110 см өндөр дээгүүр харайх болсон Анна дараалуулсан хэд хэдэн саадан дээгүүр харайхаар бэлтгэж байгаа ба өдөр бүр бэлтгэл хийдэг гэнэ. Гэхдээ спортын эмч нар түүний энэ өвөрмөц хоббиг дэмжихгүй байгаа юм. Тэд хэлэхдээ хүний бие ийм зүйл хийхэд зохилдоогүй учир ноцтой гэмтэл авах магадлалтай гэж үзэж байгаа аж. 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *