Хялбараар шийдэгдсэн задгай сансарын 10 асуудал

0

Ямар нэгэн зүйлийг сансарт илгээхийн тулд олон сая долларын хөрөнгө, олон хүний хэдэн мянган цагийн хөдөлмөр зарцуулагддаг. Харин нэгэнтээ түүнийг сансарт илгээсэн бол тэнд ямар нэгэн асуудал тулгарсан ч дэлхий дээрээс хийж чадах зүйл тун хомс. Гэхдээ задгай сансарт тохиосон дараах 10 асуудлын үед санаанд оромгүй хялбар шийдлээр асуудлыг шийдэж чадсан байна.

10. Skylab-ын халалтын хамгаалалт

Хялбар шийдлээр шийдэгдсэн задгай сансар дахь 10 асуудал 1
Skylab бол дэлхийн анхны сансрын станц бөгөөд үүнийг хөөргөх үед сансрын станцын эд ангиудын хамгаалах хамгаалалт гэмтсэн байна. Энэ нь сансрын станцыг ямар ч үр ашиггүй болгосон ба гэмтлийг маш хурдан засварлах хэрэгтэй болжээ. Сансрын станц руу очсон засварын багийнхны нэг, НАСА-гийн инженер Jack Kinzler жижиг нээлхий олж, загасны дэгээ ашиглан нарны хаалт маягийн зүйл хийснээр цацрагийг хааж, анхны хамгаалалтын адил үүрэг гүйцэтгэх болсон байна.

9. Сансрын өмсгөл ба нэршил

Хялбар шийдлээр шийдэгдсэн задгай сансар дахь 10 асуудал 2
Эрэгтэй сансрын нисгэгчдийн хувцсанд ариун цэврийн өрөөнд ашиглаж болох оноо /нүх/ байдаг байна. Мөн бэлгэвч бүхий жижиг цүнх ч байдаг аж. Бэлгэвч нь жижиг, дунд, том гэсэн гурван нэршилтэй байсан бөгөөд мэдээж хэрэг тэд бүгд том гэсэн тодотголтойг авч хэрэглэснээс үүдэн асуудал гардаг байсан байна. Энэ асуудлыг шийдэхдээ зөвхөн нэршлийг өөрчилсөн ба том, аварга том, ер бусын том гэж нэрлэх болсноор гомдол санал төгсгөл болжээ.

8. Huygens-ын залгагдах төхөөрөмж ба Допплерын эффект

Хялбар шийдлээр шийдэгдсэн задгай сансар дахь 10 асуудал 3
1977 онд Санчир гариг болон түүний агаар мандлыг судлахаар Cassini Huygens нэртэй сансрын хөлөг болон түүний залгагдах төхөөрөмжийг илгээсэн. Энэ нь Санчир гаригийн орбитод нэвтэрч, түүний саран дээр газардахаар бүтээгдсэн анхны хөлөг байжээ. Хөлөг тус гариг дээр газардсаны дараа судалгааны багийнхан Допплеррын эффектийн улмаас судалгаа амжилтгүй болж байгааг ухаарсан байна. “Допплерын шилжилт ирж байгаа дохионы давтамжийг өөрчлөөд зогсохгүй хугацааны үеийг арай богино болгон шахаж байсан. Үүний улмаас Cassini-гийн хүлээн авагч өөрийн тооцоолж байсан байршилд тохируулагдсан хэмнэлийг таних боломжгүй болсноор ирж байгаа мэдээлэл уншигдахгүй болсон.” гэж мэдээлсэн байдаг аж. Асуудлыг маш хялбархан шийдсэн нь хөлгийн залгагдах төхөөрөмжийг анх төлөвлөснөөр арай хожуу хэдэн өдрийн дараа хөөргөсөн явдал байжээ.

7. Curiosity Rover-ын дугуйны элэгдэл, урагдал

Хялбар шийдлээр шийдэгдсэн задгай сансар дахь 10 асуудал 4
Curiosity Rover бол оддыг эзлэх зорилгоор НАСА-гийнхны ашигладаг робот бөгөөд дугуйн дээр явдаг. Гэтэл гаригийн чулуурхаг гадаргуу роботын дугуй элэгдэх шалтгаан болсон байна. 56 сая орчим км явсан Curiosity-гийн дугуйг солих асуудал гарч иржээ. НАСА энэ асуудлыг шийдэхдээ 6 дугуйтай роботдоо ухарч явах тушаал өгсөн байна. Ингэснээр Curiosity-гийн дугуйны эдэлгээ уртасжээ.

6. Сансрын хаббл дурангийн ойрын хараа муууджээ

Хялбар шийдлээр шийдэгдсэн задгай сансар дахь 10 асуудал 5
Сансраас илгээгдэж байгаа зургуудын олонх нь сансрын хаббл дурангийн зургууд юм. 20 гаруй жилийн турш үүргээ гүйцэтгэж буй энэ төхөөрөмж цаашид өөр илүү дэвшилтэт төхөөрөмжөөр солигдох хүртлээ ажилласаар байх болно. Гэвч анх хөөргөсний дараа хаббл дурангийн тооцоолол дээр бага зэргийн гэмтэл гарсан нь дурангийн доторх толины нарийвчлалд хүний үсний өргөнийг 50 хуваасантай тэнцэх хэмжээний зай гарсан байв. Үр дүнд нь зураг бүрсгэр гарч байлаа. Үүнийг шийдсэн арга нь ойрын хараа нь муудсан сансрын хаббл дуранд нүдний шил хийх байжээ.

5. Саарал скочоор бүхнийг засварла

Хялбар шийдлээр шийдэгдсэн задгай сансар дахь 10 асуудал 6
Apollo 13 сансрын хөлөг хөөрөх үед хөлгийн хүчилтөрөгчийн нөөцлүүр сав дэлбэрсэн байна. Хөлгийн багийнхан амьд үлдэхийн тулд сарны жижигхэн модулийг ашигласан бөгөөд тэнд нүүрсхүчлийн хийг шүүх төхөөрөмж л байжээ. Ердөө 24 цагийн хүчилтөрөгчийн нөөцтэй тэд шүүлтүүрийг картонон цаасаар ороож, түүнийгээ нүхэнд нь тогтоохын тулд саарал скоч ашигласан байна. Энэ арга нь амжилттай болж, хэн ч нүүрсхүчлийн хийнд хордож үхээгүй байна.

4. Бугуйн цаг ба тархи

Хялбар шийдлээр шийдэгдсэн задгай сансар дахь 10 асуудал 7
Хэрвээ та Буд гариг пуужингийн цувралын нэг хэсэг байгаад хамгийн сүүлийн пуужинд хөөртөл залуурын систем чинь ажиллагаагүй болвол юу хийх вэ? Энэ асуудалтай Америкийн сансрын нисгэгч Gordon Cooper тулгарсан байна. Гэхдээ тэрээр асуудлыг шийдэж чадсан юм. Тэрээр цонхоор гадагш харж, нар болон оддын байрлалыг хараад пуужинг хөөргөх цагийг тааруулахад бугуйн цагаа ашигласан байна. Үүний үр дүнд тэрээр өөрийгөө болон өөр бусад хэн нэгнийг аюулд учруулалгүйгээр Номхон дөлгөөн далайд аюулгүй газардах ажиллагааг гар аргаар гүйцэтгэжээ.

3. Нүцгэн гараар хиймэл дагуулыг барьжээ

Хялбар шийдлээр шийдэгдсэн задгай сансар дахь 10 асуудал 8
1990 онд НАСА Intelsat 603 хэмээх холбооны хиймэл дагуулыг хөөргөсөн. Гэвч техникийн алдаанаас болж хиймэл дагуул дэлхийн доод тойрог замд гацсан байна. Засварлах ямар ч арга байгаагүй учир бараг хоёр жил орчмын хугацаанд буюу Endeavour хөлөг түүн рүү очиж, засварлах, дахин тойрог зам руу илгээх хүртэл тэндээ үлдсэн байна. Гэвч хиймэл дагуулыг барьж авахаар тусгайлан бүтээгдсэн хаалт ажиллагаагүй болсноор гурван сансрын нисгэгч хиймэл дагуулыг нүцгэн гараараа барьж авсан байна.

2. Суултуур эвдрэх үед юу хийх вэ?

Хялбар шийдлээр шийдэгдсэн задгай сансар дахь 10 асуудал 9
Сансрын суултуур нь сансрын нисгэгчдэд үндсэн хэрэгцээгээ хангах боломжийг олгож, тэднийг бие махбодийн стрессээс салахад нь тусалдаг. Гэсэн ч ямар нэгэн шалтгаанаар суултуур эвдрэх үед юу хийх ёстой юм бол? Энэ үед сансрын нисгэгчдэд ялгадасаа аюулгүй, цэвэр зөөвөрлөхөд нь цүнхнүүд тусалсан байна.

1. Сансрын нисгэгчийг аварсан үзэг

Хялбар шийдлээр шийдэгдсэн задгай сансар дахь 10 асуудал 10
Neil Armstrong, Buzz Aldrin нар саран дээр газардаад түүх бичих гээд завгүй байх үед Buzz хөөрөлтийг идэвхжүүлэх товчлуур эвдэрсэн байгааг ажигласан байна. Энэ нь тэднийг саран дээр үүрд үлдсэн гэдэг түүх бүтээхэд хүргэх байлаа. Азаар түүний халаасанд энгийн эсгий үзүүртэй үзэг байсан ба үүнийгээ нүх рүү хийн түлхсэнээр хөөрөх боломж бүрдэж, хоёр сансрын нисгэгч эсэн мэнд эх дэлхийдээ эргэн ирсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *