Эзнээ есөн жил харуулдсан Хачико нохойн түүх

6

Эзнээ ёсөн жил харуулдсан Хачико нохойн түүх 3

Хүн төрөлхтөнтэй хамт түүхийн хэдэн мянган жилийг элээсэн нохой хэмээх амьтан нь хүний хамгийн дотны нөхөр гэдэгтэй маргах хүн үгүй. Эзэндээ хамгийн үнэнч энэ гайхалтай ухаалаг амьтан хүний амьдралын салшгүй нэг хэсэг болж чадсан. Бидний амьдралын баялаг түүхийг бүтээлцсэн нохойн тухай маш олон яриа, үлгэр домог, ном зохиол, кино бүтээлүүд байдаг. Түүний дотроос Хачико нохойны түүх нь дэлхий даяар хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадсан үнэн бодит түүх юм.

Акита ину хэмээх энэ үүлдрийн ноход Японд 8000 жилийн өмнөөс амьдарч байжээ.

-XIX зууны сүүлч, XX эхэн үеэр Японы хойд мужуудад акита инуг дог, мастиф, пойнтер зэрэг европ үүлдрийн ноходтой үржилд оруулж, эрлийзжүүлэх болсон байна.

-1920-иод онд акита инуг хамгаалах AKIHO, япон нохойг хамгаалах NIPPO хэмээх хоёр байгууллага үйл ажиллагаагаа явуулж байсан.

-Дэлхийн II дайны үеэр олон тооны акитаг устгажээ. Дайны дараа AKIHO нийгэмлэгээс зохион байгуулсан нохойн үзэсгэлэнд ердөө 22 акита ину оролцжээ.

Японы Акита мужийн Одате хотод 1923 онд акита ину үүлдрийн нэгэн гөлөг төржээ. Эзэндээ туйлын үнэнч, эзэнд нь азгүй явдалд тохиолдсон үед ч орхиод явж үл чадах нохойн түүх тэндээс эхэлсэн аж. Хэдхэн өдрийн дараа гөлгийг Токиогийн ойролцоох Шибүя хотод амьдрах шинэ эзэн рүү нь илгээсэн байна. Токиогийн Эзэн хааны их сургуулийн профессор Эйшабүро Үэно акита гөлгөөс гадна долоон нохойтой байжээ. “Отгон” нохойгоо тэрбээр Хачи (Хачико) гэж нэрлэв. Профессор Үэног ажилдаа явахад Хачи төмөр замын Шибүя өртөөнөөс үддэг байж. Орой 17.00 цагт эзнийгээ ирэхэд нь мөнөөх л өртөөн дээрээ угтана. Амралтын өдрүүд, баяраар тэд бие биеэсээ холдохгүй.

1925 оны тавдугаар сарын 21-нд Үэно ажил дээрээ нас баржээ. Профессорын цогцсыг гэрт нь хүргэсэн шөнө Хачи шилэн хаалгыг нь хагалан өрөөнд орж, нас барсан эзнийхээ хөлд хэвтсэн гэдэг. Эйшабүро Үэног оршуулсны дараа төрөл төрөгсөд нь нохойг Токиогийн зүүн хэсэг рүү авч оджээ. Гэвч Хачи хотын нөгөө захад орших гэр рүүгээ байнга гүйдэг байж. Жилийн дараа нохойг профессорын цэцэрлэгч байсан хүнд өгсөн байна.

Хачи өглөө бүр хуучин гэрийнхээ гадаа очиж, дараа нь эзнээ үддэг байсан өртөө рүү явдаг байлаа. Төмөр замын станцад байгаа хүн бүрийг анхааралтай ажигладаг бөгөөд зөвхөн өлссөн үедээ цэцэрлэгчийнд ирдэг байсан гэнэ. Хэзээ ч эргэж ирэхгүй болсон эзнээ харуулдах үнэнч нохойн тухай яриа ам дамжин түгэв. 1932 оны есдүгээр сард Японы “Ашахи Шимбүн” сонинд Хачикогийн тухай нийтлэл гарчээ. Түүний дараа нохой тэжээгч нарт зориулсан тусгай сэтгүүлүүдэд ч үнэнч Хачийн амьдралын талаар бичиж эхэлсэн аж. Нохойн түүхийг сонссон уран барималч Тэрү Андо Хачийн дүрс бүхий хүрэл баримал цутгаж, Шибүягийн өртөөний тасалбар зардаг байрны өмнө суурилуулсан юм.

Эзнээ ёсөн жил харуулдсан Хачико нохойн түүх 4

Хөшөөний нээлтийн ёслолд Үэногийн ач хөвгүүдээс гадна Хачи байжээ. Түүнээс жилийн дараа 1935 онд Хачи өртөөнд нас барсан юм. Тэр 11 жил наслахдаа есөн жилийг нь эзнээ хүлээн өнгөрүүлсэн гэдэг. Нохойн чандрыг профессор Үэногийн булшны дэргэд үлдээн, арьсаар нь Токиогийн үндэсний музейд чихмэл хийжээ. Хачийг нас барсны дараа олон сонин, сэтгүүл нохойн талаар бичиж, түүгээр ч барахгүй “Үнэнч нохой Хачи” хэмээх дуу зохиогдсон билээ.

Японы акита хэмээх үүлдрийг дэлхийд нэрд гаргаж, алдаршуулсан нь Хачийн түүх билээ. 1920-иод оны үед акита ину үүлдрийг хадгалж үлдэх хоёр байгууллага ажиллаж байсан бөгөөд 1931 онд ийм үүлдрийн нохдыг “Байгалийн өв”-д бүртгэсэн байна. 1937 онд Япон, Манжуурт хүмүүнлэгийн үйлст зүтгэж байсан Хелен Келлер хэмээх америк эмэгтэй Акита мужид очоод акита ину үүлдрийн нохой харахыг хүсчээ. Түүнд хоёр сартай Камиказе нэртэй гөлгийг бэлэглэжээ.

Америк хүртэл далайгаар аялах замд гөлөг үхэж, япончууд хатагтай Келлерт Камиказегийн ах Кэнзаныг илгээснээр тэр Эрх чөлөөний оронд хөл тавьсан анхны акита ину болсон юм. Хачийн хүрэл хөшөөг уран барилгын бусад дурсгалын хамт 1944 онд цэргийнхний хэрэгцээнд зориулан худалдахаар хураан авсан аж. Дэлхийн II дайн дууссаны дараа Тэрү Андогийн хүү Такэши Хачийн хөшөөг цутгасан гэнэ. 1987 онд “Хачикогийн түүх” нэртэй уран сайхны кино дэлгэцэнд гарсан юм. Нэрт жүжигчин Тацүя Накадаин гол дүрд нь тоглосон энэ кино зөвхөн Японд л гэхэд дөрвөн сая иений (50 сая ам.доллар) орлого олсон.

Төмөр замаар зорчих тасалбар дээр зөвхөн Хачийн ч биш, мөн акита ину үүлдрийн нохдын зургийг хэвлэж байлаа. Мөн Хачийн зурагтай шуудангийн марк ч гарч. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид ч хоцорсонгүй, Шибүяд “Хачикогийн мөрөөр” нэртэй автобусны аяллын маршрут бий болгов. Эзэндээ үнэнчээрээ нэрд гарсан акита ину нохойн тухай бас нэгэн яриа бий.

1604 онд Шадарокү нэртэй анчин Широ нэртэй нохойтой байжээ. Тэрбээр нэгэн удаа анд явахдаа амьтан агнах зөвшөөрлийн бичгээ гэртээ мартаж орхисон байв. Буга агнасан анчныг цагдаа нар саатуулж, шорон руу авч явжээ. Широ гэртээ ганцаараа ирэхэд Шадарокүгийн эхнэр нөхөртөө золгүй явдал тохиолдсоныг мэдэрсэн гэдэг. Анчны эхнэр ангийн зөвшөөрлийн бичгийг олж, нохойн хүзүүвчинд зүүгээд явуулж. Широ эзнийхээ мөрөөр мөшгисөөр олоод очсон ч эзнийг нь цаазалсан байжээ.

Эзнээ ёсөн жил харуулдсан Хачико нохойн түүх 1

Шибүя өртөөн дэх Хачийн хөшөө

Эзнээ ёсөн жил харуулдсан Хачико нохойн түүх 2

Хачико нохойны тухай “Хачико нохойны түүх” нэртэй кино хүртэл гарчээ

51
ХарамсалтайХарамсалтай
23
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

  1. M

    2014/07/31 at 14:36

    manai huuhed zaluuchuud husky ntr charganii nohoi tejeej suuhaar yaponii ene uulderiin nohoi tejeewel unench sain ym bishvv. yer n nohoi chono sonirhogchid jack londonii zohioluud unshwal nohoi amitnii talaar zuw medleg medeeleltei bndo.

  2. Зочин

    2014/07/31 at 14:59

    Асахи шинбvн шvv

  3. Dulguun Turchuu

    Dulguun Turchuu

    2014/07/31 at 15:27

    Ричард Гир-ийн тоглосон киног нь үзээд үйлсан шүү. Үнэхээр сэтгэл өвдөм… Манай Жүди эрхийн балай . Өөрсдийгөө яая гэж байж юун нохой тэжээх гэж бодож, ярьдаг хүмүүст би үнэн голоосоо дургүй.

  4. Dulguun Turchuu

    Dulguun Turchuu

    2014/07/31 at 15:27

    Ричард Гир-ийн тоглосон киног нь үзээд үйлсан шүү. Үнэхээр сэтгэл өвдөм… Манай Жүди эрхийн балай . Өөрсдийгөө яая гэж байж юун нохой тэжээх гэж бодож, ярьдаг хүмүүст би үнэн голоосоо дургүй.

  5. Dulguun Turchuu

    Dulguun Turchuu

    2014/07/31 at 15:27

    Ричард Гир-ийн тоглосон киног нь үзээд үйлсан шүү. Үнэхээр сэтгэл өвдөм… Манай Жүди эрхийн балай . Өөрсдийгөө яая гэж байж юун нохой тэжээх гэж бодож, ярьдаг хүмүүст би үнэн голоосоо дургүй.

  6. Yuki ZB

    Yuki ZB

    2014/07/31 at 17:57

    Medehq hun bdimu

  7. Yuki ZB

    Yuki ZB

    2014/07/31 at 17:57

    Medehq hun bdimu

  8. Yuki ZB

    Yuki ZB

    2014/07/31 at 17:57

    Medehq hun bdimu

  9. Yuki ZB

    Yuki ZB

    2014/07/31 at 17:57

    Medehq hun bdimu

  10. Yuki ZB

    Yuki ZB

    2014/07/31 at 17:57

    Medehq hun bdimu

  11. Uuriintuya Gonchigsuren

    Uuriintuya Gonchigsuren

    2014/07/31 at 19:02

    Nohoigoo sanasan

  12. Uuriintuya Gonchigsuren

    Uuriintuya Gonchigsuren

    2014/07/31 at 19:02

    Nohoigoo sanasan

  13. Davaa Ayush

    Davaa Ayush

    2014/07/31 at 20:44

    manai nogoo yarmagiin guuren dr banhar bga bolov uu

  14. Davaa Ayush

    Davaa Ayush

    2014/07/31 at 20:44

    manai nogoo yarmagiin guuren dr banhar bga bolov uu

  15. Davaa Ayush

    Davaa Ayush

    2014/07/31 at 20:44

    manai nogoo yarmagiin guuren dr banhar bga bolov uu

  16. Davaa Ayush

    Davaa Ayush

    2014/07/31 at 20:44

    manai nogoo yarmagiin guuren dr banhar bga bolov uu

  17. Davaa Ayush

    Davaa Ayush

    2014/07/31 at 20:44

    manai nogoo yarmagiin guuren dr banhar bga bolov uu

  18. Davaa Ayush

    Davaa Ayush

    2014/07/31 at 20:44

    manai nogoo yarmagiin guuren dr banhar bga bolov uu

  19. Davaa Ayush

    Davaa Ayush

    2014/07/31 at 20:44

    manai nogoo yarmagiin guuren dr banhar bga bolov uu

  20. Battsagaan Zolboo

    Battsagaan Zolboo

    2014/07/31 at 23:56

    ymar uruwdult goe tvvx we nohoind hairtai

  21. Battsagaan Zolboo

    Battsagaan Zolboo

    2014/07/31 at 23:56

    ymar uruwdult goe tvvx we nohoind hairtai

  22. Battsagaan Zolboo

    Battsagaan Zolboo

    2014/07/31 at 23:56

    ymar uruwdult goe tvvx we nohoind hairtai

  23. Battsagaan Zolboo

    Battsagaan Zolboo

    2014/07/31 at 23:56

    ymar uruwdult goe tvvx we nohoind hairtai

  24. Battsagaan Zolboo

    Battsagaan Zolboo

    2014/07/31 at 23:56

    ymar uruwdult goe tvvx we nohoind hairtai

  25. zochin

    2014/08/01 at 10:16

    4 saya yen yahaaraa 50 saya USD bolchdog bilee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *