Нүүр Эх дэлхий Ан амьтад Нохой, муурны насыг хүний насаар тодорхойлох энгийн арга

Нохой, муурны насыг хүний насаар тодорхойлох энгийн арга

2
1

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

Нохой, муурны эзэн өөрийнхөө хайртай амьтан руу хараад нэгийг боддог байх: энэ “нөхөр” хүн байсан бол одоо хэдэн настай байгаа бол?

Энэ асуултын хариултыг олоход тийм ч хэцүү биш. Дөрвөн хөлтэй найз нарынхаа насыг хүний нас руу хэрхэн шилжүүлэхийг зохих эх сурвалжаас авч хүргэж байна.

Нохойн нэг нас хүний долоон настай тэнцдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд их байдаг. Эрдэмтдийн баттайгаар хэлснээр бол, нэг настай нохой бэлгийн бойжилт бүрэн явагдаж дууссан байдаг бөгөөд үр төлөө үлдээх чадвартай болсон гэж үзнэ. Харин хүн 15 наснаас хойш бэлгийн бойжилт бүрэн явагдаж дуусна.

Нэг настай нохойг өсвөр настантай адилтгана. Үүнээс цааш нохойн үүлдрээс шалтгаалан хүний настай харьцуулах ажээ.

 

Жижиг нохой бусад нохойг бодвол илүү урт насалдаг. Нэг нас хүрч бэлгийн бойжилт явагдсанаас хойш тэдний өсөлт хөгжил удааширна. Жижиг нохойн насыг хүний настай хэрхэн харьцуулахыг дараах хүснэгтээс үзнэ үү.

 

 

Дунд зэргийн биетэй нохойн наслах жил жижигхэн биетэй нохойноос цөөн. Том биетэй байх тусам наслах жил богиносож байгааг судалгаагаар тогтоожээ.

Дунд зэргийн биетэй нохойн насыг хүнийхтэй харьцуулахад:

 

 

Том, хүнд биетэй нохой жишээ нь, дог болон сенбернарууд богино настай байдаг нь харамсалтай. Богино наслах шалтгааныг зарим нэг эрдэмтэд хүнд жин нь эрхтнүүдэд хэт их ачаалал өгдөг гэдэг бол зарим нэг нь эсийн үржил удаан явагддаг гэж үздэг ажээ.

15 настай том нохойн бие хүний 90 настай шиг л мууддаг байна. Насны харьцуулалтыг дараах хүснэгтээс үзнэ үү.

 

 

20 жилийн тэртээ муурын дундаж наслалт 6 жилээс дээш гардаггүй байв. Өнөө цагт дэлгүүрийн лангуун дээр шим тэжээлтэй хоол хүнс зарагдаж, мал эмнэлгийн үйлчилгээ сайжирсантай холбоотойгоор муурын наслалт 15 жил болтлоо нэмэгджээ.

Өөрөө өөрийгөө зугаацуулах муурын наслалтыг хүний настай харьцуулж үзэцгээе.


Дээрх хүснэгтүүдийг бүрэн цээжилнэ гэж байхгүй, тэгээд ч харьцуулалт яг нарийн тохироогүй. Хайртай амьтныхаа насыг өөрийнхөө настай харьцуулж үзэж байхыг хүсвэл та дээрх хүснэгтийг хадгалан авч эсвэл найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

31
ГоёГоё
12
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nomiko Mkg

    Nomiko Mkg

    2017/06/08 at 18:15

    Duyka Btdlm

  2. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2017/06/09 at 00:44

    Б. Ариунзаяа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Эмэгтэйчүүдийн хувь тавиланг өөрчлөх хүчтэй үгс

Амьдралын аз жаргалыг мэдрэх, асуудлаас гарч амжилт олохын тулд аугаа их хүч гаргах шаардл…