Италийн амтат брускеттыг 5-хан минутанд

1

Заримдаа хурдхан шиг, амттай, хөнгөн хоол хийгээд идчихмээр санагддаг. Энэ үед брускеттыг туршаад үзээрэй – өнгөц шарсан зүсэм талхан дээр элдэв амтлагч тавьсан хөнгөн зууш.
Энэ удаад бяслаг, улаан лоольтой хийх аргыг танд санал болгож байна.

Италийн амтат брускеттыг ердөө 5 минутанд 5

Орц:

  • Талх – 4 зүсэм
  • Бяслаг – 100-150 гр
  • Сармис – 1-2 хумс
  • Улаан лооль – 1-2 ш
  • Цөцгийн тос – 1-2 х.х
  • Давс, перец – өөрийн хүссэн хэмжээгээр
  • Шинэ ногоон амтлагчууд (базилик, укроп, петрушка) – өөрийн хүссэн хэмжээгээр

Хийх арга:

1. Цөцгийн тосон дээрээ жижиглэсэн сармисаа хийж хутгана.

Италийн амтат брускеттыг ердөө 5 минутанд 1

2. Зузаавтар хэрчсэн талхан дээрээ сармистай тосоо түрхэнэ.

Италийн амтат брускеттыг ердөө 5 минутанд 2

3. Хэрчиж бэлдсэн бяслагаа талхан дээрээ өрж бяслагаа хайлтал талх шаргал өнгөтэй болтол нь шарна.

Италийн амтат брускеттыг ердөө 5 минутанд 3

4. Шарах шүүгээнээс талхаа гаргаад хайлсан бяслаг дээрээ дугуй хэрчсэн улаан лоолио өрж дээрээс нь давс, перец, ногоон амтлагч ногоонуудаа цацна. Буцаагаад шарах шүүгээндээ 1 минут орчим шарна.

Италийн амтат брускеттыг ердөө 5 минутанд 4

Шаржигнасан амтат брускеттээ идээрэй. Сайхан хооллоорой.

 

3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *