4 минутын үр дүнтэй фитнес дасгалууд

1

Биеэ зовоон зовоон, цаг үрэн үрэн спорт зааланд дасгал хийх нь хэн бүхэнд тохирохгүй нь хэнд ч нууц биш. Үнэндээ тэгэх цаг ч үлддэггүй шүү дээ. Гэхдээ, энэ нь спортоор хичээллэхээс татгалзах шалтгаан биш гэдгийг анхаараарай.
Таны эрүүл мэндэд тустай цогц дасгалыг санал болгож байна, та 5 минут ч хүрэхгүй хугацаанд маш үр дүнтэй хичээллэхэд л хангалттай.

1. Суулт

Хугацаа: 60 секунд

4 минутын үр дүнтэй фитнес дасгалууд 1

Хөлдөө мөрний хэмжээтэй эсвэл арай том хэмжээтэй зай авна. Өгзгөө хойш болгож аажмаар доош сандал дээр сууж байгаа мэт сууна. Нуруугаа аль болох цэх байлгахын хичээгээрэй. Доош суугаад аажим дээшээ босохдоо булчингуудад ачаалал өгөхийг хичээнэ үү.

2. Суниах

Хугацаа: 30 секунд

4 минутын үр дүнтэй фитнес дасгалууд 2

А зурагт үзүүлсэн байрлалд бэлэн байна. Гар мөрний хэмжээтэй, мөр, өвдөг, өлмийг нэг ташууд авчирна. Үүний тулд аажим гараа нугалж доошилно. Эргээд анхны байрлалдаа очно. Энэ дасгалаар цээж болон гарын булчин чангарна.

3. Хэвтээгээр гүйх

Хугацаа: 30 секунд

4 минутын үр дүнтэй фитнес дасгалууд 3

Калори шатааж, пресс хийхэд тохиромжтой дасгал. Эхлэх байрлал нь суниах байрлалтай адил байна. Баруун хөлөө нугалж цээж рүүгээ татна. Энэ үед нуруу, өгзгийн байрлалыг анхаарах хэрэгтэй: нэг түвшинд байлгаарай. Анхны байрлалд очиж зүүн хөлөөрөө ээлжлэн хийнэ.

4. Уналт

Хугацаа: 60 секунд

4 минутын үр дүнтэй фитнес дасгалууд 4

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, гараа ташаандаа авна. Зүүн хөлөөрөө урагш том алхан 90 хэмийн өнцөг гаргахаар доош хөлөө нугалан сууна, гэхдээ баруун өвдгөөрөө шаланд хүрэхгүй. Энэ байрлалаасаа урд байгаа хөлөөрөө хүчтэй түлхэлт өгч дээш босно. Одоо баруун хөлөө урагш тавьж дасгалыг давтан хийнэ. Дасгалыг хийхдээ нуруугаа тэгш байлгахаа мартаж болохгүй.

5. Үсрэлт

Хугацаа: 45 секунд

4 минутын үр дүнтэй фитнес дасгалууд 5

Энэ дасгал АНУ-ын цэргийн сургуулилтын дасгалд багтдаг. Тэгш зогсож гараа биеийн дагуу доош унжуулна. Үсрэхдээ хөлөө хоёр тийш салгаж, гараа толгой дээрээ алдална. Үсэрч байхдаа гараа доош буулган дахин дээш болгож 45 секунд үсэрнэ.

Богино хугацаанд үр дүнтэй дасгал хийж заншсанаар богино хугацаанд маш их хэмжээний калори шатаах боломжтой юм.

 

4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Karl Manira

    Karl Manira

    2015/11/12 at 15:26

    (y)

  2. Зочин

    2015/11/12 at 15:37

    4 минутын дасгал гэчихээд 30 минут хэвтээ гүйлт хийх гэхийн яааж ойлгох уу???

  3. Пунцаг

    2015/11/12 at 16:59

    gants jijighen ugen deer aldjee l gej oilgohgui yu

  4. tnx

    2015/11/12 at 22:49

    Bayrlalaa

  5. Зочин

    2015/11/12 at 23:15

    Сэтгэгдэл *90 gradusiin untsug blgyi de. Bulan gj bolohgyi bha

  6. Зочин *

    2015/11/12 at 23:31

    30sekunt gsn bnshde

  7. t1

    2015/11/13 at 20:02

    t1 bxaa bugd niileed 4 min bgazdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *