Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал

1

Сунгалтын дасгал хийж булчингаа суллах нь хүн бүрт хэрэгтэй – суугаа ажил хийдэг, тэр бүү хэл мөнхийн хөдөлгөөнд дунд байдаг хүмүүст ч мөн адил. Нуруу тэгшрэхээс гадна аливаа дасгал сургуулилт хийхэд учирч болох бэртлээс хамгаалж өгнө.

Та бүхэнд маш сайн үр дүн өгөхөөс гадна хийхэд хялбар 15 дасгалыг түүвэрлэн хүргэж байна.

Дасгал 1

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 1

  • Гүйцэтгэх байдал: хүзүүгээ тэгш байрлалаас эхлэн дасгалыг хийнэ. Хүзүү нугалан чихээрээ мөрөнд хүргэхийг зүтгэ.
  • Үр дүн: цээж хэсгийн булчин бүхэлдээ суларч амарна.

Дасгал 2

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 2

  • Гүйцэтгэх байдал: нуруугаа тэгшлээд дагз дээрээ гараа алгаараа зөрүүлэн барина. Гараараа толгойгоо аажим дарж эрүүгээ цээжиндээ хүргэхийг хичээнэ.
  • Үр дүн: цээж хэсгийн булчин бүхэлдээ суларна.

Дасгал 3

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 4

  • Гүйцэтгэх байдал: өвдөг дээрээ зогсоод баруун өвдгөө урагш тавина. Ард үлдсэн хөлийнхөө өлмийнөөс барьж өгзгөндөө хүргэхийг хичээнэ.
  • Үр дүн: шилбэ болон нурууны доод хэсгийн булчинг сайтар суллаж өгдөг дасгал юм.

Дасгал 4

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 3

  • Гүйцэтгэх байдал: нэг гараа биеийнхээ урдуур тэгшлээд нөгөө гараараа сайтар дарж өгнө. Сунгаж буй гарын үзүүрийг аль болох гадагш чиглүүлээрэй.
  • Үр дүн: мөр болон хүзүүний булчингийн үйл ажиллагаа сайжирна.

Дасгал 5

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 5

  • Гүйцэтгэх байдал: баруун хөлөө өвдгөөр нь нугалан зүүн хөлийн гадна талд аль болох өгзөгөндөө хүргэхийг хичээн байрлуулна. Баруун гараа нурууны ард, харин зүүн гараараа нугалсан өвдөгөө дэмжинэ. Дараа нь хөлийн байрлалыг солино.
  • Үр дүн: цээж, хүзүү, нуруу, мөр болон их биеийн булчингуудын үйл ажиллагаа сайжирна.

Дасгал 6

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 7

  • Гүйцэтгэх байдал: планкийн байрлалд зогсоод гарын алгаа аль болох зүүн хөлөндөө ойр тавина. Таны өгзгийн булчинг маш сайн ажиллана. Хоёр хөлөөрөө ээлжлэн дасгалыг гүйцэтгэнэ.
  • Үр дүн: хөл болон хэвлийн булчингууд ажиллана.

Дасгал 7

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 6

  • Гүйцэтгэх байдал: нуруугаараа дээш харан хэвтээд өвдгөө нугалан хоёр тийш аажим зөөнө. Энэ дасгалыг хийхдээ их бие аль болох өвдгөө дагана хөдөлгөхгүй шалны нэг төвшинд байлгахыг хичээнэ.
  • Үр дүн: нуруу нугасны булчингууд сайжирч, цээж, мөр, нурууны дээд хэсгийн булчингуудын үйл ажиллагаа сайжирна.

Дасгал 8

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 8

  • Гүйцэтгэх байдал: өвдгөө нугалан суугаад хоёр гараа нурууны ард тавин нуруугаа хойш нум хэлбэрт оруулахаар багахан нугална.
  • Үр дүн: гэдэсний шулуун булчингуудын ажиллагаа сайжирна.

Дасгал 9

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 9

  • Гүйцэтгэх байдал: нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө өвдгөөрөө нугална. Хөл хоорондын зай мөрний хэмжээнд тавигдсан байна. Өгзгөө дээш өргөхдөө мөр болон хөлийн улыг шалнаас салгахгүй.
  • Үр дүн: цээжний булчин болон хүзүү, нуруу нугасны булчингийн үйл ажиллагаа сайжирна. Мэдрэлийн системийг тайвшруулж, стресс багасна.

Дасгал 10

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 10

  • Гүйцэтгэх байдал: хажуугаар хэвтэн нэг гараараа толгойгоо барина. Дээр байгаа хөлөө өвдгөөрөө нугалж арагш өгзгөндөө хүргэхийг хичээнэ.
  • Үр дүн: өвдөгний булчингийн өвчнийг багасгана.

Дасгал 11

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 12

  • Гүйцэтгэх байдал: суугаа байрлалаас аажим нэг хөлөө дээш өргөн цээжиндээ хүргэхийг хичээнэ. Нуруугаа тэгш байлгахыг анхаарна уу.
  • Үр дүн: гуяа, өгзгийн булчин чангарна.

Дасгал 12

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 11

  • Гүйцэтгэх байдал: хөлөө нугалахгүйгээр шалан дээр суугаад хөлийн улнаасаа барьж өөр рүүгээ татна. Энэ дасгалыг хийхдээ гэдсээ гуядаа хүргэхийг хичээгээрэй.
  • Үр дүн: Мэдрэлийн системийг тайвшруулж, стресс багасна. Мөн, нуруу нугасны булчинг суллаж амраах бөгөөд мөр, гуяын булчингуудын үйл ажиллагаа сайжирна.

Дасгал 13

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 13

  • Гүйцэтгэх байдал: Зүүн хөлийн өлмийг зүүн гараараа арагш барин аль болох өгзгөндөө хүргэхийг хичээнэ. Нуруугаа тэгш байлгахыг анхаарна уу.
  • Үр дүн: нурууны болон өгзгийн булчингийн үйл ажиллагааг сайжруулна.

Дасгал 14

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 14

  • Гүйцэтгэх байдал: хүүхдийн байрлалаас дасгалыг хийж эхэлнэ. Хоёр гараа холбон толгой дээрээ байрлуулж аль болох нуруунаасаа хол сунгаарай. Тэнцвэрээ алдахгүйн тулд толгойгоороо шаланд тулна.
  • Үр дүн: хүзүү, мөрний булчингийн ажиллагаа сайжирна. Нойр сэргээж, толгойн өвчин намжаана.

Дасгал 15

Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал 15

  • Гүйцэтгэх байдал: Хөлийнхөө үзүүрийг нугалаад хананд тулгаарай. Хөлдөө ачаалал өгч хөлийн улны булчин сунаж байгааг мэдэр. Хөлөө ээлжлэн дасгалыг хийнэ.
  • Үр дүн: хөлийн улны булчингуудын ажиллагаа сайжирна.

Дээрх дасгалуудыг хийхдээ булчингуудын өвчнийг мэдэртэл хийх шаардлагагүй. Аль нэг булчин огцом өвчин мэдэрвэл дасгалыг шууд зогсоон дасгалыг зөв хийж байгаа эсэхээ нягтлан шалгах хэрэгтэй. Мөн дасгалыг аажим зөөлөн хийх бөгөөд амьсгалаа зөв авч гаргаж байна уу.

123
ГоёГоё
19
БахархмаарБахархмаар
14
ТэнэглэлТэнэглэл
12
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Роза

    2016/05/25 at 12:02

    Их баярлалаа.маш хэрэгтэй дасгалууд байна.

  2. Oogii

    2016/10/31 at 20:34

    uneheer bidend heregtei zuil oruulsand bayarlalaa

  3. Сандагдалай

    2017/02/14 at 08:53

    Хэт хүнд биш сайхан дасгал байна хичээн хийх болно
    Одоо ч янз бүрийн төхөөрөмж байх болжээв Гэрт тохиромжтой ямардасгалын төхөөрөмж байна вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *