Үнэтэй хувцас болгон чанартай байдаггүй! Шинэ хувцас худалдаж авахдаа дараах 9 зүйлд анхаарлаа хандуулж, сонголтоо зөв хийгээрэй

3

Үнэ тэр болгон чанарыг илэрхийлж чаддаггүй. Ялангуяа хувцас худалдаж авахад энэ асуудал хөндөгдөнө. Заримдаа захаас юу ч бодолгүй авсан хувцсыг хэдэн жил ч өмсөж болдог, харин үнэтэй дэлгүүрээс авсан хувцас нь гуравхан угаалтын дараа өмсөхийн аргагүй муудчихдаг тохиолдол бий. Шударга бус үйлдвэрлэгчийн урхинд орохгүйн тулд тэдний арга залийг мэддэг байх хэрэгтэй. Бидний бэлтгэсэн нийтлэл танд туслах болно.

Бид бүгд л дэлгүүр хэсэх дуртай, тиймээс хямд барааг үнэтэйгээс ялгахад туслах хэд хэдэн шалгах аргыг бэлдлээ.

1. Гартаа сайн барьж үзээрэй

© Daniel Apodaca / /unsplash, © Matthew Hamilton / /unsplash

Даавуун материалтай хувцас сонгохдоо жин болон нягтшилыг нь баримжаалаарай. Оёдлын үйлдвэрт “гадар нягтшил” гэсэн нэр томьёо ашигладаг. Нэг ёсондоо 1 квадрат метрт хэдэн грамм байна вэ гэдгийг хэлж байгаа юм. Энэ үзүүлэлт их байх тусам даавуу үнэтэй болно.

Даавууны нягтшилыг үзэхийн тулд танд заавал тусгай багаж төхөөрөмж шаардлагагүй. Тухайн хувцсыг гартаа бариад баримжаагаар мэдэрч болно. Хэтэрхий нимгэн, хөвсгөр материал бол биеийн товгор хэсгээр сунаж хурдан хэлбэрээ алддаг. Чанарыг шалгах бас нэгэн арга бий – хувцсыг гэрэлд хараарай. Нарны гэрэл жигд бус харагдвал муу даавууны шинж болно.

 

2. Хээ нь таарахгүй байх

Сайн чанарын оёдолтой хувцасны зураг, хээ нь хоорондоо таарч байх ёстой. Хэрвээ таарахгүй байвал үйлдвэрлэгч хэмнэлт хийхээр шийджээ гэсэн үг. Хувцасны зөвхөн гадна залгаас төдийгүй мөн дотор дээр ч гардаг.

Хувцас тухайн хүний биед зөв суухад хувцасны дотор ч бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Дотор зузаан, гэхдээ зөөлөн байх ёстой. Хэрвээ хувцсыг сунадаг материалаар оёсон бол, жишээ нь трикотаж, гипюр, хамба хилэн хувцас бол дотор нь ч гэсэн сунадаг л байх дүрэмтэй. Мөн эсрэгээрээ сунадаггүй материалаар хийсэн хувцасны дотор, тухайлбал, ноос эсвэл хөвөн даавуун бол адил төрлийн доторлогоотой байна.

 

3. Даавууг зүлгэж үз

© Kaylee Garrett / unsplash, © Masha Kotliarenko / unsplash

Бөөс буюу шинжлэх ухааны нэршлээр нь хэлбэл пилли нь даавууны өнгө үзэмжийг гутаадаг. Ихэнхдээ синтетик материал, тачир даавуу, мөн синтетик болон цэвэр даавууны хольцтой бол бөөсөрдөг.

Юуны түрүүнд орцыг нь хараарай. Синтетик их байх тусам (полиэстера, эластана, акрила, полиамида, нейлона) тухайн даавуу бөөсрөх магадлал ихэснэ. Ноосон эдлэл хурдан бөөсөрдөг, гэхдээ аяндаа өөрөө арилна. Бөөсрөх үү, үгүй юу гэдгийг мэдэхийн тулд даавууны өөдсийг сайтар үрээд үзээрэй: чанар муутай материал амархан бөөсөрч байгаа нь харагдана.

 

4. Халаасыг нь шалгаарай

Зөв хандлагатай үйлдвэрлэгч дэлгүүрт бараагаа буюу пиджак, пальто зэргээ нийлүүлэхээс өмнө хажуугийн халааснуудыг битүүлж оёдог. Энэ нь барааны үзэмжийг муутгахгүй гэж авч байгаа арга хэмжээ юм. Оёж битүүлсэн халаас унжихгүй, бас олон удаагийн өмсөлтөөр ч сунахгүй. Пиджак болон пальтоны арын оноог ч мөн энэ шалтгаанаар оёсон байдаг. Шинээр авсан пальто, пиджакны халаасны оёдлыг тавихгүй байж болдог бол онооны оёдлыг заавал тавьж өмсөнө.

 

5. Биедээ алчууртай яваарай

Чанар муутай будсан даавуугаар оёсон хувцас зөвхөн бусад хувцсаа завааруулаад зогсохгүй мөн таны арьсыг ч будаж орхино. Ялангуяа жийнсэн өмд. Өмдтэй багахан бороонд явахад л хөл тань өмдтэйгөө төстэй өнгөтэй болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ таагүй асуудлаас эртхэн зайлсхийн тулд тухайн хувцасны будаг чанартай эсэхийг шалгах хэрэгтэй. Нойтон цагаан өнгийн алчуур эсвэл нойтон салфеткаар даавууг үрж арчаарай. Хэрвээ будаг үлдвэл аваад хэрэггүй.

 

6. Цахилгааны оёдлыг анхаар

© igor.kardasov.gmail.com / depositphotos, © Houcine Ncib / unsplash

Чанар муутай цахилгаан нь үйлдвэрлэгчдийн хэмнэх бас нэгэн арга. Хуванцар эсвэл будагтай төмөр товч, хуванцар цахилгаанаас сөрдийх утас нь үйлдвэрлэгчийн зэрэглэлийг шууд л илтгэнэ. Дэлгүүрт зарагдаж байгаа сайн оёдолтой хувцасны цахилгаан нь татаастай байдаг. Өмд, банзал эсвэл даашинзны цахилгаан нь далд эсвэл цахилгааны шүдийг гэмтэхээс хамгаалсан даруулгатай байдаг. Товчны хувьд сайн чанарынх байх ба сайн бөхөлсөн байх ёстой. Мөн товч гээгдсэн тохиолдолд нэмэлт товчийг хавсаргасан байгаа эсэхийг шалгаарай.

Хэрвээ та хуванцар товчтой хувцас сонгоход хүрсэн бол нэгдүгээрт таны сонгосон товч хэтэрхий нимгэн байж болохгүй. Харин хоёрдугаарт, даавуутайгаа адил өнгийн байх ёстойг анхаараарай.

 

7. Үнэрлэж үзээрэй

Зарим нэг масс-маркетийн эсвэл хуучин хувцасны дэлгүүрүүд эвгүй үнэртэй байгааг та анзаарсан уу? Үүний буруутан нь формальдегид. Эвгүй, хурц үнэртэй органик хий юм. Энэ бодисын тусламжтайгаар хувцсыг ариутгахын зэрэгцээ мөөгөнцөр үүсэхээс хамгаалах ажээ. Их хэмжээний формальдегид хүнд хортой төдийгүй харшил үүсгэгч болно. Гэхдээ сандрах хэрэггүй ээ: хэдхэн угаалтын дараа хий ор мөргүй арилна.

Тиймээс, сонирхож байгаа хувцсаа өмсөж, хүрч үзэхээс гадна мөн үнэрлэж үзэх хэрэгтэй болох нь. Чанартай бараа бүтээгдэхүүн ямар нэгэн хурц, гаж үнэргүй байдаг. Зөөлөн, зарим нэг тохиолдолд магадгүй бага зэрэг үнэртэн ч үнэртэж байж болох юм.

 

8. Оёдлыг сайтар шалгаарай

© arck / depositphoto

Даавууг биедээ үрж, нарны гэрэлд нэвт харж бас үнэртсэний дараа одоо биедээ өмсөж үзэх цаг ирлээ. Хэрвээ даавуун эсвэл жийнсэн өмдний өвдөгнөөс дооших оёдол жигд биш байвал таны өмнө гологдол байна гэж ойлгоно. Энэ нь хоёр шалтгаантай: буруу исгэлт эсвэл буруу барьж оёжээ. Өмссөний дараа эвгүй мэдрэгдээд зогсохгүй мөн хөлийг далий бас бүдүүн болгож харагдуулна. Оёдлыг хувцас засварын газар л янзлах боломжтой.

 

9. Шатааж үзээрэй

Зарим нэг үйлдвэрлэгчид 100 хувь ноос гэдэг нэрийн доор ноос, полиэстирийн холимог материалыг нууж худалдан авагчийг хохироодог. Даавууны орцыг тодорхойлохын тулд заавал лабораторид өгч шинжлүүлэх албагүй. Энэ шалгалтыг гэртээ хийж болно.

Тухайн хувцсанд дагалдаж ирсэн даавууны өөдөс эсвэл бага зэрэг утсыг сугалж аваад шатааж үзээрэй.

  • Маалинга болон хөвөн адилхан шатна. Их хэмжээний целлюлоз агуулдаг тул шатахдаа яг л цаас шиг үнэртэнэ. Хөвөн хурдан дүрэлзээд л асна, бага зэрэг цагаан утаа гарч байгааг мөн анзаараарай.
  • Вискоз (хиймэл торго) – байгалийн гаралтай модыг химийн аргаар боловсруулж гаргаж авсан материал. Хурдан шатна, шатаасан цаас шиг үнэртэнэ, саарал утаа гарч үнс үлдээдэг.
  • Ноос болон торго нь өд эсвэл үс шатааж байгаа юм шиг үнэртэнэ. Шатахдаа удаан, цуурдас нь бөөгнөрч хурдан унтарна.
  • Акрил хурц шар дөл гаргаж үе үе дүрэлзэн асна. Гал унтрахад бөмбөлөг шиг бөөгнөрнө.
  • Ацетатын синтетик материал шаргал дөлтэй, уксусын хурц үнэртэй байна.
  • Хиймэл лавсан сулавтар шар дөлтэй, гэхдээ хар утаа гаргана. Шатаж дууссаныхаа дараа бул хар бөмбөлөг үлдээдэг.

Эдгээр туршилтуудыг дэлгүүрт хийж болохгүйг анхаараарай.

Та хувцсаа ямар шалгуураар сонгож авдаг вэ?

9
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *