Ямар гутал хөлийг урт харагдуулдаг вэ?

0

Хэрвээ та өндөр биш бол амьдралдаа ганц удаа ч болов өндөр болохыг мөрөөдөж үзсэн л байлгүй. Гутлаа зөв сонгосноор та хөлөө урт харагдуулахын зэрэгцээ байгаагаасаа өндөр харагдах болно.

Балет цаашаа

Өндөр өсгийт мандтугай. Өндөр өсгийтэй гутал өмсөөрэй, яагаад гэвэл өндөр өсгийт өндөр харагдуулах хамгийн шилдэг хувилбар юм. Тийм өндөр биш өсгийт ч гэсэн таныг ямар нэгэн хэмжээгээр өндөр харагдуулна. Хэрвээ та өндөр өстийтэй гутал өмсөж сураагүй бол шууд өндөр өсгийт өмсөхөөр дэлгүүр рүү яаран гүйх хэрэггүй. Хамгийн гол нь өөрт эвтэйхэн өндөртэй гутал сонгоно – өөртөө итгэлтэй, дур булаам алхаж чадахаар тийм л өндөртэй.

 

Зөв сонголт

Өөрийн хувцсандаа тохируулж гутлаа сонгоно. Хувцасны өнгөнд зохицохоор гутлаа сонгоно. Өнгийг зөв зохицуулснаар та байгаагаасаа өндөр харагдаж чадна. Хэрвээ та биеийн өнгөтэй трико өмссөн бол гутал ч мөн нэг төрлийн өнгөтэй байх ёстой. Дээгүүр нь, цэнхэр жинсэн өмд, гэхдээ өндөр өсгийтэй гутал шүү. Хэрвээ та нарийхан жинсэн өмдөн дээр хар өнгийн шилэн оймс өмссөн бол хар туфли, ботинк илүү зохино, гэхдээ бас л өндөр өсгийтэй.

 

Оосортой гутал – үгүй

Өдөр тутамдаа оосоргүй гутал өмсөж байгаарай. Оосор, бүч нь хөлийг дундуур нь хуваадаг тул богинохон хөлтэй харагдуулна. Энэ төрлийн гутал богино өмд эсвэл банзал дээр илүү тохиромжтой – яагаад гэвэл хөл ил гарах хэсэг нь их байдаг. Эсвэл жинсэн өмдөн дээр өмсөж болно, гэхдээ оосор нь жинсэн өмднөөс ил харагдахгүй тохиолдолд.

 

Урт үзүүртэй гутал өмсөнө

Дугуйрсан эсвэл дөрвөлжин хоншоортой гутал нь хөлийг богино харагдуулдаг, харин урт, хурц хоншоор өөрөөр харагдуулна. Дүрмийг санаад ав – гутлаас хөл хэдий их ил харагдаж байна төдий чинээ урт харагдана. Гэхдээ ямар оймс өмсөхөө мартаж болохгүй, хүний доог болохоор оймс өмсөж орхив доо.

 

Дээд тал нь задгай

Дулааны улиралд дээд тал нь онгорхой гутал өмсөхийг хичээгээрэй. Хэрвээ дээд тал нь зөвхөн хурууг далдалж байвал таны хөл улам л урт харагдахад нөлөөлнө. Дээд тал нь битүү сандаль эсвэл туфли өмсөхгүй байхыг хичээ, хэрвээ өмсөх гэж байгаа бол адил өнгийн өмд, трикон дээр л өмсөнө. Хамгийн гол нь дээрх хувцас болон гутлын завсраар арьс харагдах ёсгүйг анхаараарай.

 

V хэлбэрийн ухлаадас

Дээд хэсэгтээ V хэлбэрийн ухлаадастай гутал сонгоорой. Ийм ухлаадастай өндөр өсгийтэй гутал сонгоход дараах зарчим ажиллана – богино банзалтай уг гутлыг өмсөхөд биеийн ихэнх хэсэг ил гарна, ингээд хөл байгаагаасаа урт харагдахад нөлөөлнө

 

Өндөр гутал авах

Хөлийн булчинг барих арьсан ч бай хамаагүй дурын өндөртэй гутал – таны хөлийг урт  харагдуулна. Хамгийн гол нь, гутал таны булчинг яг барьж байх ёстой, өнгөөрөө таны өмссөн хувцастай зохицож байх ёстой. Хэрвээ та ихэвчлэн банзал эсвэл даашинз өмсдөг бол өвдөгнөөс бага зэрэг доош байвал илүү зохимжтой харагдана.

18
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. А

    А' Хоролгарав

    2017/10/27 at 19:55

    Ss

  2. Badral Badral

    Badral Badral

    2017/10/28 at 08:31

    Yadajaaxas aytaixan xul tavixgui de araich dee

  3. Л. Арилжидмаа

    Л. Арилжидмаа

    2017/10/29 at 22:02

    .pkoy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *