Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах 10 арга

0

Олон эрчүүдээс “Өндөр өсгийтэй гутал өмсчихөөд явж чадахгүй эмэгтэй шиг муухай зүйл үгүй” гэж сонссон юм. Заримдаа бүсгүйчүүд өөрийгөө топ загвар өмсөгч мэт алхахыг хүсдэг нь мэдээж.

Та өөртөө итгэлтэйгээр өндөр өсгийтэй гутал дээр алхах дараах зөвлөгөөг бүсгүй та туршиж үзээрэй.

1. Ойрхон алхана

Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах 10 арга 1

Дур булаам харагдахын тулд ойр ойрхон зөөлөн алхана, өвдгөөрөө хүчтэй нугалах хэрэггүй. Намхан өсгийтэй гутал дээр алхаж байгаа шигээ том том алхах огт хэрэггүй. Тэгэхээр өндөр өсгийт дээр яваа бол хаашаа ч яарах хэрэггүй шүү.

2. Эхлээд өлмий дараа нь өсгий

Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах 10 арга 2

Алхаа тань төгс харагдахын тулд өлмий дээрээ бүтэн гишгэх хэрэггүй. Эхлээд өлмий дээрээ зөөлөн дараа нь өсгий дээрээ гишгэнэ. Яг л өлмий дээрээ чимээгүй гэтэж байгаа мэт.

3. Нуруугаа цэх байлгана

Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах 10 арга 4

Тэгш нуруутай бүсгүй сайхан харагддаг. Цээж эгц, толгойгоо унжуулахгүй багахан дээш байрлалд байгаа цагт таны нурууны булчин зөв ажиллана, гэдсээ татахаа мартаж болохгүй. Ингээд л зөөлөн алхаад байна.

4. Шулуун шугамаар алхана

Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах 10 арга 3

Загвар өмсөгч шиг алхахыг хүсвэл гэртээ шулуун шугам зураад дээгүүр нь эгц алхаарай. Нэг хөлөө нөгөө хөлнийхөө яг өмнө нь тавьж хараа дээш, өгзгөөрөө бага зэрэг хоёр тийш хөдөлнө. Дасгал сургууль хийх шаардлагатай ч тун удахгүй эрчүүд эргэж харах цаг ирнэ шүү.

5. Гэрээсээ гарахдаа бэлдэнэ

Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах 10 арга 5

Хэрвээ тэмдэглэлт арга хэмжээнд (найр, хурим …) явах гэж байгаа бол урьдчилан эртнээс бэлдэх хэрэгтэй:

  • Алхах дасгал хийх. Өдөржингөө, оройжингоо өндөр өсгийтэй гутал дээр явах хэрэг гарна, гутал холгоод шархлуулах ямар ч шаардлага байхгүй.
  • Гутлаа өмс. Шинэ гутал + өдөржингөө хөл дээрээ= аймшиг. Гутлыг зөөлрүүлэх хэд хэдэн арга бий: ноосон оймс өмсөөд шинэ туфлитэйгээ 10-аад минут алх.
  • Шатаар яв. Шатаар бууж, гарч дасгал хий. Бууж, гарахдаа эхлээд дандаа өлмий дээрээ байхыг санаарай.
  • Хөлөндөө зөөлөн эвтэйхэн байх улавч хий. Туршилтаар туфли өмсөж алхаад улаараа гулсаад байвал зориулалтын улавч авч дэвсээрэй, мөнгө бүү харамла. Хөлөндөө ч, туфлидээ ч гамтай.

6. Өсгийн дээр зогсож сурах

Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах 10 арга 7

Зөвхөн явж сурах бус мөн сайхан зогсож сурах хэрэгтэй. Жишээ нь, баруун хөлийнхөө өсгийг зүүн хөлийн улны дунд хавьд тавина. Зүүн хөл дээр биеийн бүх жинг авна, хөл чилбэл ээлжилнэ.

7. Хөлөө амраа

Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах 10 арга 6

Удаан алхах бол үе үе хөлөө амрааж байгаарай. Туфли тайлах хэрэггүй: ядарсан хөл хурдан хөөх тул эргээд туфли нь орохгүй байх магадлалтай.

8. Өндөр өсгийтэй гутлыг байнга бүү өмс

Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах 10 арга 9

Гутлаа сольж өмсөж бай, намхан, дунд зэрэг, өндөр гээд соль. Бас дандаа намхан гутал өмсөөд байвал эрүүл мэндэд муугаар нөлөөлөхийг анхаараарай.

9. Зөв гутлыг сонгох

Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах 10 арга 8

Хэрвээ та бүх насаараа л кэт өмсдөг нэгэн бол шууд 10 см-ийн өндөр өсгийтэй туфли өмсөх хэрэггүй. Анхлан 5-7 см өндрөөс эхлээрэй. Мөн багахан түрийтэй үдээс эсвэл түгжээтэй туфли байвал танд илүү тохирно, доош гулсах нь бага байдаг юм.

10. Хэмжээгээ зөв тааруулах

Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах 10 арга 10

Багахан ч гэсэн барьж байгаа гутал хэзээ ч бүү худалдаж ав. Хэрвээ та багахан багадсан эсвэл томдож байгаа гутлаас сонгох гэж байгаа бол багахан томдсоныг нь сонгоход буруудахгүй: зөөлөн улавч хийж болно шүү дээ.

60
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Davka Davka

    Davka Davka

    2016/08/26 at 14:44

    Ss

  2. Batmunkh Erdenechimeg

    Batmunkh Erdenechimeg

    2016/08/26 at 16:08

    Odontsetseg Tumursukh

  3. Ganaa Ni Bainoo

    Ganaa Ni Bainoo

    2016/08/26 at 23:17

    Ss xiigd ogooch

  4. Хишгээ Б.

    Хишгээ Б.

    2016/08/27 at 10:33

    Ss

  5. Агиймаа

    2016/09/01 at 19:12

    Ss

  6. Krystal

    2016/10/29 at 17:55

    Es increíble que haya personas tan crueles que
    sean capaces de jugar con este género de temas tan serios que producen falsas esperanzas en personas necesitadas de empleo. http://www.voyagenicaragua.org/index.php/component/k2/itemlist/user/1286577

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *