
“Jarcho-Levin” өвчин бол генийн эмгэг бөгөөд хавирга болон нурууны ясанд асуудал үүсгэж, энгийн амьдралаар амьдрахад төвөг учруулдаг. Хүүхдүүд энэ өвчнөөр өвчилсөн нөхцөлд хамгийн ихдээ 2 жил амьдардаг бөгөөд эмчилгээ хийлгэвэл бага зэрэг удаан амьдарч болдог байна. Гэсэн хэдий ч нэгэн эмэгтэй дээр дурдсан өвчтэй ч гэлээ, амьдралд нь нөлөөлөхөөс гадна ямар нэгэн зүйл хийхэд нь саад учруулж чадахгүй гэдгийг олон нийтэд харуулахыг хүсжээ.

120 см өндөртэй бүжигчин
Төрсөн цагаасаа хойш Tiffany Geigel эмч, эцэг эх болон гудамжинд зөрж өнгөрөх танихгүй хүмүүст этгээд хачин нэгэн гэхээс илүү дуртай зүйлээ хийж, урт удаан амьдарч чадах хүн гэдгээ харуулахыг хүссэн байна. Яагаад гэвэл уг өвчний улмаас түүний нурууны ясанд өөрчлөлт орж, их бие нь маш богинохон болсон бөгөөд эмч нар түүнд удаан амьдарч чадахгүй талаар ч хэлж байжээ.

Гэсэн хэдий ч тэр өнөөдөр хэдийнээ 32 нас хүрсэн бөгөөд түүнтэй уулзсан хүн бүр гайхширдаг, учир нь тэр мэргэжлийн бүжигчин. Geigel 5 настай байхаасаа бүжгийн дугуйланд явсан бөгөөд бүжиг түүнд уян хатан, хөдөлгөөнтэй байх боломжийг олгожээ.
Тэр хэлэхдээ:
Бүжиг миний амьдралыг аварсан, надад хөдөлгөөнтэй байхад болон идэвхтэй бас эрүүл амьдрахад минь тусалсан.

Бусдын түүнийг хэт их доромжилж, дээрэлхэхээс тэрээр үл эмээж, олон хүний өмнө өөрийгөө юу хийж чаддагаа харуулахыг хүсдэг байна.
“Хүмүүс намайг бүжиглэж байхыг хараад гайхширч, шоконд ордог, ихэнх үед хүмүүсийн харцнаас намайг ийм зүйлийг яаж хийдэг байна аа гэсэн бодлыг бий олж хардаг – бүжиг бол хүмүүс буруу бодож байгааг нь батлах арга зам юм.”

Tiffany-ийн нэн тэргүүний аз жаргал бэлэглэгч зүйл бол балет, гэхдээ тэр өөр бусад олон төрлийн бүжиг бүжиглэж чадна, тухайлбал энэтхэг, товшлуур болон орчийн үеийн гэх мэт.
Tiffany хүмүүс өөрийг нь хараад, битгий харамсаасай гэж боддог бөгөөд яагаад гэвэл тэр бусдын л адил амьдарч байгаа нэгэн. Тэр өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, өөрийгөө авьяаслаг уран бүтээлч гэж боддог – хөгжлийн бэрхшээлтэй хүн биш!








Narantuya Naomi
2019/02/20 at 08:53
Гайхалтай
Seegii Selenge
2019/02/20 at 17:00
Wow…