
Хүүхдийг эмээ өвөөгийнх нь хажууд байлгах нь сайхан санаа: танд шаардлага тулгарах үед, хүүхэд өсгөж хүмүүжүүлэх тал дээр тэдний тусламж, дэмжлэгийг авч болно. Гэхдээ хүүхдээ эмээ өвөөтэй нь хамт үлдээхэд тааварлашгүй үр дагаварт хүрч болдог ажээ. Тухайлбал хүүхдийн нийгэмших байдал, зан чанар болон биеийн хөгжилд гэсэн үг.
Бид та бүхэнд хүүхдийг эмээ өвөөтэй нь хамт байлгаснаар гарч болох зарим нэг үр дагаврууд болон тэдгээрээс хэрхэн сэргийлэх талаар хүргэхээр бэлтгэлээ.
1. Хүүхэд дуулгаваргүй болох магадлалтай
Эмээ өвөө нар ач нартайгаа хамт байхдаа илүү хайхрамжгүй байх хандлага байдаг. Тэд ихэнхдээ хүүхдийг эрхлүүлдэг бөгөөд тэр ч бүү хэл эцэг эхийнхээ өөдөөс болохгүй зүйл хэлэхэд нь хүртэл өмөөрдөг. Энэ нь хүүхдэд зааж сургах ёстой сахилга батыг үгүйсгэж байгаа хэрэг бөгөөд үр дүнд нь хүүхэд дуулгаваргүй болох эрсдэлтэй.

2. Хүүхэд эцэг эхээсээ болж сэтгэл нь түгших магадлалтай
Хэрэв эмээ өвөө нар хүүхдийг дураар нь орхивол, эцэг эх нь тэдний хувьд “муу хүн” болж хувирна. Хүүхдийн амьдралд чухал байр суурь эзлэхийг хичээдэг эцэг эхчүүдэд хүүхдээ харамлах сэтгэл болон өмчлөх мэдрэмж ажиглагдаж болно. Энэ нь хүүхдэд үнэхээр стресстэй болон толгой эргэмээр санагдах буюу тэд эцэг эхээсээ болж сэтгэл нь түгшинэ.

3. Хүүхэд хангалттай бие физиологийн идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байх магадлалтай
Хүүхэд бүрэн эрч хүчтэй байх үедээ гүйж харайж, үсэрч, бас биеэ зөв хөгжүүлэхээс гадна эрүүл чийрэг болдог. Эмээ өвөө нар харин тэдэнд энэ боломжийг нь олгож чаддаггүй. Учир нь өндөр настнууд хүүхдийн идэвхтэй хөдөлгөөнийг гүйцэж чадахгүй. Энэ нь хүүхдэд бухимдал төрүүлж, эргээд гэртээ харихаас өөр аргагүйд хүрдэг байна. Гэртээ очиход нь ядарч, туйлдсан эцэг эх нь ажлаа тарж ирээд, амарч байх учраас тэд дахиад л биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй болно.

4. Хүүхэд их идэх магадлалтай
Эмээ өвөө нар ач нараа ихэвчлэн хэтрүүлэн хооллодог. Саяхан хийгдсэн судалгаагаар хүүхдүүд хэт таргалалт, амны хөндийн ариун цэвэр тааруу байх, тэр ч бүү хэл чихрийн шижинтэй байгаа нь эмээ өвөө нарынх нь тэдэнд тавьж буй анхаарал халамж, тэр дундаа амттан, чихэр болон тослог хоол хүнс өгдөгтэй нь холбоотой болохыг олж тогтоожээ. Эмээ өвөө нар ач нараа илүү аз жаргалтай байлгахыг хичээдэг ч, эрүүл мэндийг нь тодорхой хэмжээгээр хохироодог байна.

5. Хүүхэд нийгэмших чадваргүй болж хүмүүжих магадлалтай
Хүүхдүүд ихэнх цагийг эмээ өвөөтэйгөө хамт өнгөрүүлснээр өөр бусад хүүхдүүдтэй найз нөхөд болоход асуудал үүсдэг. Тэд таньж мэддэг хүмүүс буюу гэр бүлийнхэнтэйгээ тав тухтай байхыг хүсэх бөгөөд үе тэнгийнхнээсээ дөлж эхэлдэг байна. Тиймээс хүүхдүүд бэлтгэл анги эсвэл цэцэрлэгт орж, зан чанарын асуудлаа эртхэн засаж, нийгэмших чадваруудыг эзэмших ёстой юм.

Та бидэнд хүүхдээ эмээ өвөөтэй нь хамт үлдээхэд ямар нөлөө үзүүлдэг болохыг хэлж өгнө үү? Сөрөг үр нөлөө үзүүлдэг юм шиг санагддаг уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.








Sanjjaw Tsogtbayr
2019/12/16 at 08:10
Bayrlalaa…..
Оюунцэцэг Цэнддоо
2019/12/16 at 08:17
Niitleg chanaruud oiroltsoo ochood bn daa…kkk
Батхүү Энхцэцэг
2019/12/16 at 08:33
Энэ бүхний эсрэг байдаг эмээ байна уу
Duyaa Duya
2019/12/16 at 08:35
Hudaldaa….emee owoo nar deeree osson hvvhed hersvvv uhaalag hvntei zow harifsdag biee daasan ymarch ajiliiig hiiij sursan baidag ym chvv iiim elee balai medeeleleer hvnii tarhi bitgii ugaa !!!!!
Duyaa Duya
2019/12/16 at 08:35
Chinggis Ayanga
2019/12/16 at 09:03
Юу яриад байгаан, нялх үрсийг эрхлүүлж л таараа. Амттанаар тэтгэсэн ч Аав ээжээс нь өөр ухаантай л тэтгэдэг. Аашилж загнахгүй ч аргадаад ойлгуулах туршлагатай л байдаг. Эмээ өвөө нар дээрээ хүүхдүүд илүү аюулгүй амар амгалан байдаг
Otgonsuuri Munu
2019/12/16 at 09:06
Өө зсаж болох алдаанууд бна анхааралдаа авлаа.
Basaa Danzan
2019/12/16 at 09:29
Малаа яаж маллахаа . Марксизмаар заалгахгүй гэж…
Sain emee
2019/12/16 at 09:50
Emee uvuu bur hariltsan adilgui shuudee. Herev ach zee naraa hairlaj l bgaa bol zuv hun bolgohiin tuld deerh aldaanuudiig gargahgui bj bolno. Harin ch ug yarianii hugjil saitai, hetsuu, ajilsag, yos zanshilaa meddeg boldog. Teriig zaaj ugch chaddaggui emee uvuu zunduu bdag shuu
Batgerel Baasanjav
2019/12/16 at 09:58
Энэ бол худлаа
Jojo Jojo
2019/12/16 at 10:10
Хүүхэдэд өөр ч муу байгаа шүү!
Dyyrenhooson Bagshiinhair
2019/12/16 at 11:19
Bitgii hudalaa medeeleld itge emee eveegiin huuhduud mash hunleg busdiig hairaldag uhaalag baidagiig japanii erdemted notolson sudalgaan deer bi odoo ajillaj baigaa.
Tsetsgee Dari
2019/12/16 at 12:30
huuhdee haruulahgyi bval boloh yum bish u
Sakura Saku
2019/12/16 at 12:34
yana eme obogin humujil l muudaj gene de
Marna Marina Marina Marina
2019/12/16 at 14:04
Emee ubuu deer ussun xuuxed xetsuuxen boldog unen shuu
Otgonbayr Otgoo
2019/12/16 at 14:49
Тийм эмээ бишээ
Batsuuri Suvdaa
2019/12/16 at 14:59
chiher chips l uguhgyi bol busad ni yaamai
Oyuntulkhuur Navaangalsan
2019/12/16 at 16:01
emee ovoogoos bolood muudsan huuhed hovor bhaa. hen ch ursee muu hun bolgohiig husehgui biz dee
Enkhjargal Sodnomtseren
2019/12/16 at 16:11
Сонин юм уншлаа эмээ өвөө нараа амарцггаа даа
Duka Dulmaa
2019/12/16 at 17:03
Ene medeelel tiim ch zow medeelel bishe Owoo emee deer osson hvvhdvvd mash zoolon setgeltei ewtei nairsag haritsdag biye daah chadwarna ch sain baidag hvvhediin hvmvvjil ger bvleese shaltgaaldag gj boddog
Chimgee Anaad
2019/12/16 at 17:12
Хаанаас юугаа орчуулаад бдгийн, цэцэрлэгээс л дээр өвөө эмээ нар олон шүү
Monhsuren Demberel
2019/12/16 at 17:13
Том болохоороо эмээ өвөөгөө санадаг юм
Мөнх Рэгзэн
2019/12/16 at 18:36
Алдаа гараглаа гээд одоо хүүхдүүд ээ хүмүүжил байга эцэг эхээс хамаагүй дээр хүмүүжил байгаа хүн бол эмээ өвөө нар эмээ өвөө нартаа баярлалаа үргэлж залуу хойч үедээ үнтэй сургамжаа хайрлаж байгаарай
Г. Нарантуяа
2019/12/16 at 18:48
Үнэний ортой ч юм шиг, одоо яахав
Khulan Etherial Ineffable
2019/12/16 at 20:33
Hairan dund ussun hun sain hun l boldog… odooni etseg ehchud sain usgun bga n hana bhn huhdee hana yu hij yavaag ch medku har tamhichid l garch irjiishd
Ч. Билгүүнээ
2019/12/16 at 21:13
С. Шинэбаяр
Өлзийбаяр Загд
2019/12/16 at 21:49
үеийн үед мөнхийн хөдөлгүүр шиг эмээ өвөө нар үр хүүхдүүдийнхээ хүүхэд ач зээ нараа харж өөрсдийнхөө дураар өсгөж хүн болгоно. ямар ч алдаа гаргахгүй. хэрвээ алдаа гаргаж буруу хүмүүжүүлнэ гэж бодож байвал буруу чи ч гэсэн эмээ өвөө дээрээ өссөн байх .
Сараа Сараа
2019/12/16 at 22:01
Ene medeellee ustga!harinch hamgiin hairlaj turshlagatai sain hardag yum.olon huuhed usgusun humuust yum zaahgee yu!eej aawaas nich iluu hairlaj boloh bolohguig helj usgudiimdaa.
Oyunzul Barkhasjav
2019/12/16 at 22:19
Baya Bayarsa
Badamsuren KHuukhenbaatar
2019/12/16 at 23:06
Алдаа гаргадагч гэсэн хараад өгдөг эмээ өвөөтэй байх сайхан харж өгөхгүй хүмүүсч байхад хараад өгч байгаа тэр сэтгэлнь агуу
З. Банзрагч
2019/12/16 at 23:11
Norwoo Zaya
Bujgaa Kaka
2019/12/16 at 23:48
хуцваа өвөө эмээтэйгээ өссөн хүүхэд буруу хүмүүжилтэй болдог гэж би л сонсоогүй бичих юмаа олж дээ
Maaraa Maayaa
2019/12/16 at 23:54
Harj ugch bgn ih ymdaa 2tsag haruulah gej guigaad haruulj vzeeguiee
Тэнгис Базаржав
2019/12/17 at 06:54
Өвөө эмээ нараар хүүхэд харуулан гэж бичиж байгаа хүмүүс юу боддог байна аа. Одоо амраах хэрэгтэй ш дээ.
Дэлгэрмаа Дима
2019/12/17 at 08:59
Эмээ өвөө гүй яаж хүүхэд өсгөх бэ өөр бичих юм олдсонгүй юу
Oyunaa Bilgee
2019/12/17 at 09:09
Za medehgvi amid baihad haruulahgvi baij haragdaach etses svvldene ervv shvvt tulgah yum bainal doo kkk
Haliuka Enhjin
2019/12/17 at 10:42
Owoo emee nar bol mundag shuudee ylanguya Erdenesuvd Tamir Altanhuu Altanhuu Amartur Purevsuren
Осгон Сумъяа 'Д
2019/12/17 at 12:56
Huuhdee l haruulhaa bolchihgui yu unegui ymand nugasgui bj
Энхтуяа Цэвээнхүү
2019/12/17 at 13:31
Хаанаас юу олоод бичсэн юм болдоо хөөрхий хамгийн найдвартай хардаг хүмүүс бол өвөө эмээ нар би ч эмээгээрээ харуулж өссөн одоо 3 н зээгээ харж л бн буруу хүмүүжээд бгаа юм алга л бн
Barsaa Osorkhuu
2019/12/17 at 14:07
эмээ өвөө дээр хүмүүжүүлнэ гэдэг нь өөрөө буруу зүйл, буруу юмыг хийхлээр үр дагавар нь буруу гарах нь тодорхой ш дээ….
Долмаа Цэрэнжав
2019/12/17 at 14:48
За даа нээрэн тус биш ус болж байгаа юм шиг байнадаа
Gendenpil Okhin
2019/12/17 at 18:02
unen unen. Emee uvuu nar min anhaarch hicheeyi dee.
NaraNgua Naraa
2019/12/17 at 18:50
Баяраа Нараа
Цэгээнээ Боржигон
2019/12/17 at 19:21
Өвөө эмээгээр харуулахаа л больчихооч!Өөрсдөө харж чадахгүй байж олон юм яриад хэрэггүй
Choinorov Sunrevtsoodol
2019/12/17 at 19:25
Ямар амьтан ийм онол гаргадаг бнаа.Солиорсон хүн байж таарна.
Tungaa Choijmaa
2019/12/17 at 19:26
энэ бол худлаа байх аа
Tungaa Choijmaa
2019/12/17 at 19:27
эмээ өвөө нараа гомдоож бна шүү
Tungalagsaikhan Demchig
2019/12/17 at 19:32
haraad ugdug emee uvuutuu huuhduud harin ch aztai shu
Otgonbayar Dovchin
2019/12/17 at 19:47
Эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд их л зөв хүн болдог доо. Зарим нэгний алдааг нийт өвөө эмээ нар гаргадаг гэвэл олон ахмад гомдох, бас өвөө эмээ дээрээ өссөн олон хүн гайхах байх.
Dorjdulam Samdansharav
2019/12/17 at 20:01
Би хүүхдээ хардаг эмээ. Энэ бичсэн зүйлсийг бараг л хийдэггүй гэхэд болно. Хааяахан зайрмаг, ундаа авч өгдөг. Ээж ааваас нь өмөөрмөөр байвал хүүхдээ эзгүйд нь хэлж ярьдаг, заримдаа бүр ширүүхэн юм ч болдог. Гэхдээ би хүүхдийг харж байгаагийнхаа төлөө түүнийг өмчилж өөриймсөх дуртай биш. Хүүхдийн хувьд эцэг эх нь эхний ээлжинд байх учиртай хүмүүс. Бүр том болсон хойноо хэнийг нь илүүд үзэх нь хүүхдийн сонголт шдээ…
Dulamsuren Rentsen
2019/12/17 at 20:02
Unenii huvi baih ch bugdiig hamruulah hwreggui l baih
Erdenetsetseg Gurragchaa
2019/12/17 at 20:51
Яг ийи л юм болоод бхйх шиг байдаг
Ulaanaa Namsrai
2019/12/17 at 20:54
Хүүхдийг нь харж өгсөн биш гай болж байгаа л юм байна л даа
Nyamaa Shagdarsuren
2019/12/17 at 21:01
Erdene Ochir Dorj
2019/12/17 at 21:38
Эмээ өвөө нар хагас бүтэн сайнд хагас амралттай эзэнгүй айл киног үзсэн үү
Erdene Ochir Dorj
2019/12/17 at 21:43
Бид нар ач үрсийнхээ төлөө бүх боломжоо зориулдаг …
Цацрал Дагвадорж
2019/12/18 at 21:00
Буруу л бол баруун хаяаных гэдэг шиг. болох нь. Эмээ өвөө нар зүрх сэтгэлээ үр хүүхэд, ач зээ нартаа зориулдаг юм шүү.