Бид хоёр эцэггүй өсөж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл би өрх толгойлсон эмэгтэй. Би анхнаасаа л бүрэн бүтэн биш айл гэдэг бол үл бүтэх зүйл гэсэн хэвшсэн буруу ойлголтыг эвдэх ёстой, өвөрмөц ээж байх ёстой гэсэн бодолтой хүн билээ. Тиймээс би хүүгээ надад итгэх итгэлийг батжуулах гэж төрснөөс нь хойш анхаарч ирсэн ба цаашид ч анхаарах болно. Учир нь итгэл гэдэг бол ганцхан мөчид л алдагдаж болох зүйл бөгөөд харин үүнийг олж авахын тулд олон жилийн зүтгэл хэрэгтэй билээ.
Ингээд бараг 14 жил шахам эх гэдэг нэрийг зүүж яваа хүн би энэхүү итгэлийн үндсэн зарчмыг хувьдаа тодорхойлж авсан юм.
1. Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээ
Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инээнэ гэдэг бол сэтгэлзүйн том цохилт бөгөөд ээж нь дооглож инээнэ гэдэг бол бүр ч том цохилт. Хүү чинь өмдөө буруу харуулаад өмссөнд юм уу, хазгар нохой зурсан болон хажуугийн ширээний охинд хайртайгаа илэрхийлсэн зэрэг ямар нэг тодорхой зүйлд дооглож инээх нь буруу юм. Таны тэр доогтой инээдийг хүү чинь насан туршдаа санах болно. Хамгийн гол нь хэзээ ч мартахгүй.
2. Асуулт болгонд нь заавал хариул
Хэдэн настай байх нь хамаагүй. Бас ямар ч “том болохоор чинь”, “хүүхдэд хамаагүй” мэтийн хариулт байж болохгүй. Заавал хариул. Хэрвээ хариулж мэдэхгүй бол тэрийгээ л хэл. Дараа нь мэдсэн хойноо хариуг нь хэл. Ичиж зовохоор юм байвал яах вэ? Сайн л биз. Танд бас нэг дутагдал байгааг та мэдэх болно. Ичиж зовох нь таны нэг дутагдал мөн биз? Үүнийгээ хүүхдэд бүү халдварлуул. Асуусан асуулт чинь шууд хариулахад хүнд юм байна гээд бодох цаг гуй. Хүүхэд танд хангалттай цаг дуртай өгнө.
3. Шийдвэр гаргахдаа хүүгээсээ зөвлөгөө хүс
Таны шийдэх гэж сар жилээр зовсон асуудалд чинь хүүхэд заримдаа ямар амархан, ямар зөв шийдвэр олдог гэж бодно? Ямар ч сэдвээр тэр шүү. Манайх ямар байртай болбол сайхан бэ? гэдгээс эхлээд би яагаад үргэлж хэн нэгэнтэй муудалцаад байнаа ч юм уу, би юу буруу хийгээд байна? гэх зэрэг бүх төрлийн асуудалд тэр шүү. Ингэснээр хүүхдэд маань эр хүний мөн чанар сууж эхлэх ба удалгүй таны түшиг тулгуур болох болно. Харин та үргэлж түүнд итгэж байгаагаа, хүндэлж байдгаа харуулах хэрэгтэй.
4. “Би чамд хэлээ биз дээ” гэдэг үгийг март
Та урьд нь хэлсэн байгаад хүүхэд чинь мартсан байлаа ч энэ “дууг дуулах” хэрэггүй. Үүрд март. Та хүүхэдтэй юугаар ч өрсөлдөх хэрэггүй бөгөөд “би чамд хэлээ биз дээ” бол яах аргагүй ээж нь ялалтандаа баярлаж байгаа өрсөлдөөн юм. Таны зөв байсан байлаа ч чимээгүй л баярла. Цаадах чинь аяндаа ойлгоно.
5. Магт, хөөргө
Энийг ингэсэн бол… мэтийн дэмий үггүйгээр хүүхдээ магт. Зүгээр л “ямар мундаг юм бэ”. Таны хүүхэд ч мундаг байх болно. Том болоод харин “энийг ингэсэн бол”-ыг өөрөө харна.
6. Мөрөөдлийг нь дэмж
“Усан доорх археологич болмоор байна” – Зөв. Энэ сэдвээр ном авч өг. Дараа нь “уран зураач болмоор” болно. Бас л зөв. Дахиад л ном авч өгнө. “Инженер болмоор” үед ч ялгаагүй. Зарчим тодорхой биз? Хүүхэд чинь 20-иод насандаа л жинхэнэ шийдвэрээ гаргана, тэр болтол мөрөөдөл болгоныг дэмжих хэрэгтэй.
7. Хүүхэд уйлж байхад…
Уйлж байна гэдэг болохгүй юм болжээ гэсэн үг. Бидний хувьд хамгийн жижигхэн (цэцэрлэгт нь дуртай хоолыг нь биш өөр хоол өгч л дээ) зүйл боловч тэдний хувьд асар том явдал. Учир нь хүүхдийн ертөнц маань одоогоор жижигхэн учир дургүй хоол нь тэр ертөнцөд том хэвээрээ байсаар байх болно.
Хэрвээ уйлж байвал тайвшруул. Хэдэн настай байсан ч хамаагүй. Заавал тайвшруул. Энэ бол та хоёр ирээдүйн бие биеэ ойлголцох суурь, хууль болох ёстой ба хүүхэд ганцаараа уйлж суух ёсгүй. Хэзээ ч тэр.
8. Битгий үглэ
Энд элдэв тайлбар хэрэггүй бизээ.
9. Үргэлж түүний талд ор
Зөвхөн үгээр ч биш үйл хэргээрээ ч түүний талд бай. Битгий багштай нийлж түүнийг буруутга, гэр бүлийн болон бусад нөхөдтэй санаа нэгтэй байсных нь төлөө бүү загна. Хүмүүсийн хажууд үргэлж түүний зөв байх ёстой.
Ийм л байж чадвал таны хүү танд хамгийн нандин чухал нууцаа ч хуваалцах болно. Яагаад гэвэл тэр таныг “Юу асуугаад байгаа юм бэ?”, “ Ичддэгүй юм уу” мэтийн хашгираа гуагачаан болохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх учраас тэр шүү. Өөрөөр хэлбэл тэр танд итгэж байгаа учраас. Үр хүүхдийнх нь итгэл гэдэг ээж хүний мөрөөдөл биш гэж үү? Үүнийг дээрх замаар л олж болно шүү.
Sunday Sunday
2015/11/28 at 15:47
Uran Zaya ene estoi zov shvv
Э. Билгүүн
2015/11/28 at 16:05
Bolormaa Erdene-Ochir
Зочин
2015/11/28 at 16:06
Unen unen
Od Narantsetseg
2015/11/28 at 16:25
Batnyam Tsedenbal
Badmaanyambuu Khurelbaatar
2015/11/28 at 16:29
OK
Badmaanyambuu Khurelbaatar
2015/11/28 at 16:29
OK
Badmaanyambuu Khurelbaatar
2015/11/28 at 16:30
OK
Galya Yondon
2015/11/28 at 16:43
Хэрэгтэй зүйлээ оройтож мэдэж авлаа эрэгтэй хүүхэдтэй ээжүүдэд анхаарах зүйл бичсэнд баярлалаа
Enh Amar Job
2015/11/28 at 17:18
Moogi Jargal
Moogi Jargal
2015/11/28 at 17:23
Zarimdaa shoolood icheechihdeg n buruu ym bn kk busdiig n xairn hiideg ym bno te
Bagi Battur
2015/11/28 at 17:57
August Rush Хулан Ирээдүй Anicka Mmg
Altaa Nomkhon
2015/11/28 at 18:03
Bi 2 huutei.huvguud ym bolohooroo ohiduud ih sonirhono.durlana.nuguuh ni uurt ni sain bish bol guniglana.ter bugdiigee nadtai urgelj huvaaltsdag.huuhedtei bolyriani 1 chuhal sedev.ungursun 7 honort 9 nastai huu mini ene sedveer nadtai chuhal yria urnuulsen.ene yrianaas hoish 2 dah 7 honog ni bolj bna.bodohoor minii ineed hureed bj ym.kkk
Lyanhua Bayanhangai
2015/11/28 at 19:01
Bi l lav 100% demjij chadahguin bn zarim neg zuil ni zuv ch zarim ni buruu
zочин
2015/11/28 at 19:01
Сэтгэгдэл *dandaa minii gargadag zan bna
Зочин
2015/11/28 at 19:09
баярлалаа
Зочин
2015/11/28 at 19:42
Сэтгэгдэл *баярлалаа^^
Зочин
2015/11/28 at 20:45
Huvguud er ni ih emzeg yum shigee. Bi tiim ch mundag eej bish. Bi huuteigee zuv buruu haritsdag bh l daa. Zuv haritsahig hicheedeg l yum. Gehdee l bid burhan bish bolohoor aldaa gargadag. Minii huvid huudee “Eej huudee hairtai shuu gedeg ugiig l tuuniig tursun tsagaas udiig hurtel bainga heldeg. Huurhun shde minii huu chin geed tolgoig ni teverch unsdeg dee.
Мөнх Бат
2015/11/28 at 20:48
Oyun Oyunaa
Зочин
2015/11/28 at 21:04
Хуцаад бган бэ хөвгүдиг зодож хашрааж шийтгэж хатуужуулж өсгөх хэрэгтэй шалчийсан юм болгочихгүйн тулд одоо гудамжаар дүүрэн охидууд нэгч эрэгтэй хүн алга бахан сол кино дууриаж англиар хэлээр зэрэмдэглэгчид хариу бичих гж бнуу би уншихгүй болхоор хэрэггүй биз дотро бухимд хаха
Зочин
2015/11/28 at 21:43
Ynen shvv bayarlalaa
Зочин
2015/11/28 at 21:45
Сэтгэгдэл *saixan zovlogo b. Bi oilgoloo
Зочин
2015/11/28 at 22:09
Сэтгэгдэл * saihan zowlogoo bn bayrlalaa
Бат-очир Оюунчимэг
2015/11/28 at 23:14
Ок
Зочиn
2015/11/29 at 01:42
minii 5 nastai hvv onoodor ayan deer genet yag robot shig bujigleed yostoi mundag chadaj bnale bi ineevel manai dahij hezee ch bujiglehgvi gedgiig medeh bolohoor bj yadsan shvv bas ih magtchuul ichchihne kkk
Зочин
2015/11/29 at 04:05
Сэтгэгдэл *huuhduude hairaar dutaaj bolku shuu humusee
Зочин
2015/11/29 at 08:41
Сэтгэгдэл *tiim b.j boloh bolowch er hun orh tolgoilj ger bul gesen bag udirdana huchtei changa hariuclagatai hatuujiltai b.h yostoi. Heterhii ingej osgowol naad zah n l ohind hayagdlaa ene ter geed uilj shalchigansan er em yalgagdahui hun hun bolno tiim huniig ch bi mednearwan heden jil orh tolgoilson bolhooroo l zowlgoo bicheed b.h uu hadam eh maan 3huugee20 garan jil osgoson tegj osgoogui geed muu humuus boloogui l b.na
Зочин
2015/11/29 at 11:51
Сэтгэгдэл *unen shuu. Taalagdaj b
ЗОЧИН
2016/01/12 at 14:19
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
Зочин
2016/01/16 at 23:45
Баярлаллаа аз жаргал хүсье
кккк
2016/07/20 at 13:32
ЯАГААД заавал хүү гэж би охиндооч ингэжид хандаж ирсэн тэнэгтиимаа ккк
Jim
2016/08/07 at 14:30
I could not refrain from commenting. Well written! http://yahoo.co.uk
cerrajeros-urgentes-barcelona.com
2016/09/10 at 03:51
Cerrajeros Urgentes veinticuatro ᕼoras Tlf.seiscientos treinta y cuatro mіl quinientos 73.trescientos treinta ʏ uno Cerrajeros veinticuatro Нoras
cerrajero veinticuatro ɦoras santa cruz tenerife. http://cerrajeros-urgentes-barcelona.com/24-horas-olesa-de-montserrat.html
Зочин
2016/09/27 at 13:15
nadad mash ih taalagdlaa minii huwid asuuh zvil bna .hosuud yg yunaas bolj zorchldog ternees bolood hondiiroh salalt gardag we yaj shiiidwerleh we haruilt
zolo zoluushkaj
2016/09/27 at 13:16
nadad mash ih taalagdlaa minii huwid asuuh zvil bna .hosuud yg yunaas bolj zorchldog ternees bolood hondiiroh salalt gardag we yaj shiiidwerleh we haruilt
zolo zoluushka
2016/09/27 at 13:16
nadad mash ih taalagdlaa minii huwid asuuh zvil bna .hosuud yg yunaas bolj zorchldog ternees bolood hondiiroh salalt gardag we yaj shiiidwerleh we haruilt
Boogii
2016/09/28 at 05:18
Dagaad uzne saihan sanaa bn
Болормаа
2016/10/22 at 15:37
Баяроалаа сайхан зөвөлгөө байна
Зочин
2016/10/24 at 14:33
harin tiimee bi dandaa l ugleed uurlaad bdag blohgui ym bna bi 3huutee
dek
2016/11/10 at 23:19
Yagshd eregtei huuhed jinhene tolgoi deer garna
Зочин
2016/11/14 at 17:48
Хал үзэж өссөн нь л арай илүү амьдраад байдаг юм. Дээрх үгээс бол нэг нялцгар биеэ тоосон хүн л болох юм шиг.