Ээжийнхээ жирэмслэлтээс хамгаалах спирaль буюу ерөндгийг гартаа атгаж төрсөн “Гайхамшигтай” бяцхан хүүгийн гэрэл зураг

0

Жирэмслэлтээс хамгаалах спирaль буюу ерөндөг гартаа атгаж мэндэлсэн бяцхан хүүгийн гэрэл зургийг буулгажээ.

Энэ сарын 4-ний өдөр Бразилын Рио де Жанейро хотод Паула дос Сантос Эскудеро Алварез хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний хүү Бернардо хэвлийдээ 36 долоо хоног бойжиж, 3.1 кг жинтэй, 49 см мэндэлсэн байна.

Newsflash

Харин нярай үрсийн гэрэл зургаар мэргэшсэн зурагчин Мишель Оливейра 32 настай бүсгүйгээс төрөхдөө гартаа спираль буюу ерөндөг атгаж төрсөн хүүг “гайхамшиг” хэмээн тодорхойлжээ. Тус ерөндгийг Паула бүсгүй 3 жилийн өмнө тавиулж байсан аж.

Түүнд гайхамшиг гэлтэй ийм үйл явдал анх удаа тохиож байгаа биш бөгөөд түүний том хүү Габриель нь жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг байх үед нь мөн төрж байсан гэнэ.

Тэрбээр Crescer хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Юу гэхээ мэдэхгүй юм. Хүүхдүүд минь над дээр өөрсдөө ирцгээсэн. Жирэмслэлтээс хамгаалах эм уудаг байсан ч хүүхэдтэй болсноосоо хойш би дааварт нөлөөлөх эм бэлдмэл уулгүй ерөндөг тавиулж байсан. 2018 оны 5 сард анхны хүүгээ төрүүлээд 3 сарын дараа л тавиулсан юм. Гэвч сүүлд сарын тэмдэг ирэхгүй удсан тул шалгаж үзэхэд жирэмсэн болсон байсан. Мэдээж хөxөнд сүү орж байна уу гэлтэй томорч, анхны жирэмслэлт шигээ хожим бие давхар болсноо мэдсэн учраас төрүүлэхээр шийдсэн.”

“Ерөндөг хүүд маань сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн айдастай байсан нь үнэн. Гэхдээ эмчийн үздэгт ороод сэтгэл амарсан. Хүн бүр л надад битгий санаа зов, бүх зүйл хэвийн гэж зөвлөж байлаа” хэмээжээ.

Newsflash

Харин эх баригч эмч Беатриз Тупинамба ерөндөг хэрэглэж байгаа тохиолдолд бие давхар болох магадлал ердөө 0.6 хувьтай байдаг гэдгийг онцолжээ.

Хэрэв ерөндөг хэрэглэж байхад жирэмсэн болсон тохиолдолд түүнийг аль болох хурдан гаргаж авахыг эмч нар илүүд үздэг ч Паулагийн хувьд хэтэрхий оройтож бие давхар болсноо мэдсэнээс үүдэлтэйгээр ерөндөг харагдахгүй болсон байжээ.

Эх баригч хүүг төрүүлсэн тухай ярихдаа, “Хүү эхлээд гарч ирсэн. Дараа нь ерөндөг байгаа нь харагдсан” хэмээжээ.

Ийнхүү гартаа ерөндөг атгаж төрсөн Бернардо хүүгийн зураг мянган үгнээс ихийг өгүүлэх биз ээ.

Newsflash

Мэргэжлийн гэрэл зурагчин Мишель энэ тухайд, “Би 5 жилийн турш нярайн зураг авалт хийж байна. Миний хувьд үйлчлүүлэгч гэр бүлүүдэд, ялангуяа нярай үрд нь гайхалтай дурсамжийг нь мөнхөлж үлдээхийн туйлын зорилготой ажилладаг.”

“Харин энэ зурагны тухайд хүүхэд төрсний дараа ерөндөг гарч ирсэн. Харин эмч хүүгийн гарт түүнийг бариулчихсан юм” хэмээжээ :)

17
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *