Ядуу эсвэл баян гэр бүлд төрсөн эсэх нь огт хамаагүй: Баян болж чадах эсэх нь таниас шууд шалтгаална

2

Саятан болно гэдэг нь таны өмнө нь олдог байсан мөнгөнөөс илүү мөнгө олж, бага зарцуулах явдал юм. Түүнчлэн богино хугацаанд ч баяжих боломжтой байдаг байна. Үүний тулд цөөн хэдэн арга ухааныг мэддэг байхад л болно. Хэрэв танд дараах чадварууд байгаа бол та баяжих зөв замдаа явж байна гэж өөрийгөө бодоход гэмгүй. Хэрэв үгүй бол та дараах чадваруудыг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй.

10. Та амьдралынхаа зорилгыг мэддэг

Амьдралынхаа зорилгыг мэддэг байна гэдэг хэрхэн хөдөлмөрлөхөө сайн мэддэг гэж хэлж болно. Хэрэв таны зорилго баяжих бол та энэ талаар шөнө унтахдаа болон өглөө сэрэх бүрдээ бодох хэрэггүй. Таны хийх ёстой зүйл бол сайн төлөвлөгөө боловсруулж, хэрхэн түүндээ хүрэх талаар бодож, хичээх явдал юм. Төсвөө тогтоож, өдөр бүр хэдэн төгрөг зарцуулж, хадгалсан гэдгээ тэмдэглээрэй. Сарын сүүлд үрэлгүйгээр хадгалсан таны мөнгө багагүй хуримтлалыг үүсгэсэн байна.

 

9. Дөт зам хайхын оронд тэвчээрэй байдаг

Дөт зам хайх нь гайхалтай санаа боловч танд их хэмжээний мөнгөн хуримтлал бий болгож чадах болов уу? Дөт зам сонгох нь хуримтлал бий болгож чадахгүйгээс гадна богино хугацаанд бага мөнгө л олох боломжийг олгодог байна, нэг эсвэл хоёр ширхэг үнэтэй зүйл худалдаж авах хэмжээний мөнгө гэж ойлгоход буруудахгүй. Харин мөнгө хадгалах нь урт хугацааны турш найдвартай санхүү болно.

 

8. Та эрсдэлийг тооцоотой хүлээж авдаг

Эрсдэлийг хүлээж авна гэдэг нь ичгэвтэр зүйл биш. Энэ нь баяжихын нэг том үндэс болдог, эрсдэлийг хүлээж авч байж мөнгө олох үүд хаалга нээгдэнэ. Хэрэв та энэ талаар мэргэжилтнээс санхүүгийн зөвлөгөө авахыг хүсэхгүй байвал эрсдэлийг хүлээж авч, дараагийн алхамаа хийж, битгий бууж өгөөрэй.

 

7. Та бууж өгдөггүй

Мөнгө хадгалах болон төсөв бий болгох нь заримдаа амаргүй байдаг учир та бууж өгөхийг хүсэж мэднэ. Гэвч та баяжихыг хүсэж байвал энэ талаар бодох ч хэрэггүй. Хэрэв та зөв төлөвлөгөө боловсруулж чадвал богино хугацаанд баяжих болно.

 

6. Та аливаа зүйлийг олон өнцгөөс харж чаддаг

Та жижиг зүйлийн цаана том юм нуугдаж байгааг харж чаддаг. Та сар бүр боломжийн хэмжээний мөнгө хадгалах нь таныг баяжихад тусална гэдгийг мэддэг бөгөөд энэ нь заримдаа цаг хугацаанаас ихээхэн шалтгаалдаг ч үүнд итгэхэд буруудахгүй. Иймд дан ганц өнөөдрийг биш, ирээдүйгээ ч бас харах хэрэгтэй.

 

5. Та зарцуулдаг боловч үрэлгэн биш

Танд олсон мөнгөө зарцуулах олон төрлийн шаардлага гарч ирнэ. Хэрэв та баяжихыг хүсэж байвал, энэ нь огтхон ч мөнгө зарцуулж болохгүй гэсэн үг биш юм, тэр тусмаа авахыг хүсэж байгаа зүйлээсээ гар татах хэрэггүй. Мөнгө хадгалах нь мөрөөдлөө биелүүлэхэд хэдэн ч төгрөг зарцуулж болохгүй гэсэн үг биш юм. Мөнгөтэй байлаа гээд аз жаргалыг мэдэрч чадахгүй байна гэдэг утгагүй биш гэж үү?

 

4. Шалтаг тоочдоггүй

Та эргэн тойронд болж буй асуудлаас үүдэж шалтаг тоочиж, мөнгө хадгалахаас цааргалдаггүй. Та ирээдүйгээ зөвхөн өөрөө шийднэ гэдгээ сайн мэддэг бөгөөд үүний тулд юу хийх ёстойгоо ч гэсэн сайтар ухамсарлаж чаддаг. Баяжих хамгийн чухал арга ухаан бол шалтаг тоочиж, хуримтлал бий болгохоос зугтаах биш, харин ямар нэгэн аргаар хуримтлалаа арвижуулсаар байх явдал гэдгийг бүү мартаарай.

 

3. Та найдвартай зүйлд хөрөнгө оруулдаг

Найдвартай зүйл гэхээр хувьцаа эсвэл ногдол ашиг гэж ойлгож болохгүй. Хэрэв та баяжихыг эрхэмлэж байгаа л бол ямар нэг найдвартай зүйлд хөрөнгө оруул. Хэрэгтэй дурсамж, алдаа дутагдал болон эрсдэлд хөрөнгө оруулалт хийх ёстой ба үр дүнд нь та ирээдүйдээ санаа зовохгүй байж болох хувьцаагаа худалдаж авч байна гэсэн үг юм.

 

2. Та алдаа гаргахаас эмээдэггүй

Та гаргасан алдаа бүр танд сургамж болж таныг илүү хүчтэй, өмнөхөөсөө дээр нэгэн болгодог гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг. Хэрэв та баяжихыг хүсэж байгаа л бол алдаа гаргахдаа бэлэн байх ёстой, мөн түүнээс суралцах нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

1. Суут ухаантан байх тийм ч чухал зүйл биш гэдгийг та мэддэг

Хүн бүр суут ухаантай биш, гэвч хүн бүр мөнгийг хэрхэн зарцуулах болон ямар зүйлд хөрөнгө оруулах талаар ямар ч заавар зөвлөгөөний хэрэггүй шийдвэрлэж чадна. Та баяжмаар байвал хамгийн түрүүнд өөрийнхөө чадварт итгэж, сайн төлөвлөгөө боловсруулж, эргэлзэх зүйлгүйгээр хөдөлж эхлэх хэрэгтэй. Хэрэв та сайтар боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу бүгдийг хийвэл үр дүнд нь амжилтад хүрэх болно.

19
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *