
Вьетнам гаралтай америкийн жүжигчин, орлон тоглогч найруулагч Ке Хюй Куан “Everything Everywhere All at Once” кино дэлгэцнээ гарснаас хойш холливудын жинхэнэ алдартан болоод байгаа билээ. Түүний бүтээсэн дүр жүжигчинд “Алтан бөмбөрцөг” шагнал авчирсан, мөн туслах дүр төрлөөр “Оскар”-т нэр дэвшжээ.
51 настай жүжигчин кино шагналын бүхий л арга хэмжээнд оролцох болсон бөгөөд киноны олон ододтой авахуулсан сэтгэл сэргээмээр гэрэл зургуудаа сошиал сүлжээгээр хуваалцаж байна. Ке Хюй Куан (эсвэл Жонатан Ке Кван) гэрэл зураг дээр нэгэн үнэнч шүтэн бишрэгч өөрийн биширч явдаг ододтойгоо таарсан юм шиг харагдана.
Эдгээр эерэг гэрэл зургуудыг харцгаана уу. Бидний ихэнх нь ингэж л баярлах байсан байх даа.
Том Крузтэй цуг

Марго Робитой цуг

Брэд Питтийн хамт

Эдди Редмэйны хамт

Тильда Суинтонтой цуг

Эдриан Броудитэй цуг

Мишель Йеогийн хамт

Мишель – “Everything Everywhere All at Once” кинонд хамтран тоглосон жүжигчин. Бүтээсэн дүрээрээ мөн “Алтан Бөмбөрцөг” шагналын эзэн болсон төдийгүй “Оскар”-т нэр дэвшээд байгаа илээ.
Сет Рогентой цуг

Ана де Армасын хамт

Колин Фаррел болон Брендан Глинсоны хамтаар

Эндрю Гарфилдтай цуг

Сингурны Уиверийн хамт

Бен Стиллертэй цуг

Флоренс Пьюгийн хамт

Бренд Фрейзертэй цуг

Жеймс Кэмероны хамт

Стивен Спилбергтэй цуг

Харрисон Фордтой цуг

Сүүлийн хоёр гэрэл зураг Ке Хюй Куаны хувьд маш үнэ цэнтэй. Учир нь тэрээр 11 настайдаа Спилбергийн удирдлага дор Фордтой цуг “Indiana Jones and the Temple of Doom” кинонд тоглож байжээ (1984).
Тийм ээ, Индиана Жонсын тухай киноны хоёр дахь хэсэгт тоглож байсан тэр бяцхан хүү чинь Ке Хюй Куан байгаа юм шүү дээ!

Жүжигчин 3 дугаар сарын 13-ны өдөр “Everything Everywhere All at Once” киноныхоо дүрээр “Оскар” авах магадлалтай. Одоохондоо алдартай мэргэжил нэгтнүүдтэйгээ гэрэл зургаа даруулж баярлаж л байг. Магадгүй тун удахгүй түүний дараагийн оролцох төслүүд дахин шуугиан тарьж ч мэднэ. Тэр үед эдгээр алдартай жүжигчид, одод түүнтэй гэрэл зургаа даруулах гэж гүйцгээх болов уу.








Зочин
2023/02/18 at 06:36
Atigariin vgend orwol amud ywnaa gedgiig ni sanaj bgaa xvn bna uu