Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал

1

Тэрээр бурхны дүрийг бүтээсэн, харин одоо Бурхны элчээр ажиллаж байгаа гэж хэлж болно. National Geographic сувгаар “Морган Фриман. Бурхны түүх” нэвтрүүлгийг эрхлэн гаргаж байна. Уг нэвтрүүлгээрээ дэлхийн үүслийн нууцыг тайлахыг эрмэлзжээ.

Уг жүжигчний зарим нэг сонирхолтой түүх, дүрүүдийг танилцуулахаар бэлдлээ.

“Амжилтанд хүрэхийг хүсвэл бүү бууж өг”

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 1

Фриманы жинхэнэ амжилт 50 настайд нь ирсэн юм. Багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байсан тэрээр өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй байв. Драмын их сургуулиас түүнд тодорхой хэмжээний стипенд санал болгоход хүлээж авалгүй АНУ-ын агаарын зэвсэгт хүчинд зүтгэхийг хүсэж байв. 5 жилийн дараа хүн рүү буудаж чадахгүйгээ ойлгож өөрийн хүсэлтээр армиас гарч жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Лос-Анжелест иржээ.

[alert style=”grey”]“Би хар багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байлаа, кино ертөнцийг илүү их романтикаар төсөөлж байснаас болж өөрөө ч их шаналж байв. Тийм ч учраас бусадтай адилхан амьдарна гэж найдаж армийн алба хаалаа. Хэзээ хойно нь миний хийх ажил биш гэдгийг ойлгоод эргээд л ирсэн юм даа.”[/alert]

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 2

Бодит байдал түүний төсөөлж байснаар байж чадсангүй. Нэг пробоос нөгөө пробын хооронд явж байхдаа 3 өдөр хоол идээгүйгээ тэрээр одоо дурсан ярина.

[alert style=”grey”]“Жүжигчин болно гэдэг амаргүй ажил гэдгийг би тэр үед ойлгодоггүй байжээ. Нэг студиэс нөгөө рүү нь явж надад дүр өгөхийг л гуйгаад яваад л байлаа.”[/alert]

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 10

Хэдэн жилийн үр дүнгүй оролдлогын дараа тэрээр Нью-Йоркод нэгэн жижиг туслах дүрд хямдхан тоглохоор явжээ.

[alert style=”grey”]“Ямар ч хамаагүй дүр авахаар л би одоо л амжилтанд хүрэх гэж байгаа мэт санагддаг байлаа. Гэсэн ч тэгэхгүй л байсан юм.”[/alert]

Фриманыг “Street Smart”–д хоёрдугаар зэргийн дүрд тоглож Оскарт нэр дэвшихэд нь л анзаарч эхэлжээ. Үүнээс хойш түүнийг Холливудын кинонд урьж эхэлсэн түүхтэй.

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 9

“Driving Miss Daisy” кинонд дүр бүтээж Алтан бөмбөрцөг авч цааш уулын оргил өөд нэр нь түгэх болсон.

[alert style=”grey”]“Кино урлагт хожуу хойно нь амжилт олсондоо би бага зэрэг харамсдаг. Би үүнээс ихийг хийж чадах байсан юм. Гэхдээ би хувь тавиландаа талархаж явдгийг хэлэх хэрэгтэй. Зарчмын хувьд ийм байхгүй ч байж болох л байсан. Юу ч болохгүй өнгөрөх тохиолдлууд маш их шүү дээ”[/alert]

Мартагдашгүй

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 12

Клинт Иствудтэй “Unforgiven” кинонд цуг тоглосон бөгөөд тухайн жилийн шилдэг киногоор шалгарч байжээ.

[alert style=”grey”]“Амьдралын буруу замыг сонгож байснаас болж чиний амьдрал сүйрлийн ирмэгт очсон байгааг чи гэнэт ухаарах үе байдаг. Олон ч хүмүүс ийм замаар яваа, хувь хүний авьяас чадал нь өөр зүйлд зориулагдсан байгаагаа хүмүүс ойлгохгүй яваа нь харамсалтай”.[/alert]

The Shawshank Redemption

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 11

Түүний шилдэг уран бүтээл гэвэл энэ киног хэлж болно, гэхдээ кассын орлогоороо гайхагдаагүй.

[alert style=”grey”]“Шоушенк гэдэг нэрийг хэн ч зөв хэлж чадахгүй. Зарим нэг нь Шим, Шом гэх нь байхад Шэк, Шэм гэх нь ч бий … Энэ тэр үедээ асуудал байлаа. Кассын орлого зар сурталчилгаанаас шалтгаалдаг гэж би хувьдаа бодохгүй байна. Киноны нэр-үзэгчдийг татах гол хүч. Нэрийг нь хэлж чадахгүй байгаа юм чинь хэн л кинотеатрт очиж үзэх вэ дээ”[/alert]

Энэ цагаас хойш тэрээр маш олон дүрийг бүтээсэн, хамгийн гол нь гол дүр биш шүү.

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 6

Хамгийн анхны гол дүр бол “Kiss the Girls” кинонд баригддаггүй гаж донтны араас мөшгөх мөрдөгчийн дүр юм.

[alert style=”grey”]“Хүмүүс бодит амьдрал дээрээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй тийм зүйлийг кинон дээр зүгээр л хүлээн авдгийг би мэдсэн”.[/alert]

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 3

Фриман – дэлгэц дээр дуугүй байж чаддаг цөөн жүжигчдийн нэг. Юу ч хийхгүйгээр үзэгчдийн сэтгэлийг догдлуулж чадна.

[alert style=”grey”]“Миний өвөө боол байсан. Түүнийг чөлөөтэй болгоход “Free man/Чөлөөт хүн” гэж тэрээр бичиж байсан юм. Миний нэр ч үүнтэй холбоотой”[/alert]

Оскар

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 4

Анхныхаа Оскарыг Клинт Иствудын найруулсан “Million Dollar Baby” киноны дүрээрээ авсан.

[alert style=”grey”]“Миний жүжиглэлт надаас шалтгаалахгүй – кино зохиол, найруулагчаас л шалтгаална. Зохиол сайн бол би зохиолоо дагана, энэ кино ч энэ чиглэлээр явсан. Надаас их хүч ч гараагүй. Тэгэхээр би бараг юу ч хийгээгүй гэж хэлж болно. Үүнийг ярихаар хүмүүс намайг даруухан загнаж байна гэдэг, харин би үнэнээ л хэлж байгаа юм”[/alert]

Энэ киноноос хойш хэдэн арван киноны дүр бүтээсэн ба бүгд амжилттайд тооцогдоно.

Жүжигчний урлагийн хичээл

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 8

[alert style=”grey”]“Би өөрийн мэдэлгүй агуу жүжигчдийн нээлтээс хулгай хийдэг. Тэр болгондоо өөртөө энэ бол жүжигчний урлагийн хичээл гэж итгүүлнэ. Жишээ нь би Энтони Хопкинсийн ажлыг микроспоор харах нь төдийгүй ажиглана, түүнээс маш ихийг сурсан. Түүнийг дэлгэц дээр гараад ирэхээр л миний хувьд том үйл явдал болж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Тэр юу ч хийхгүй зүгээр зогсоод байгаа ч гэсэн үзэгчдийн сэтгэл догдолсон байгааг харахад гайхамшигтай”[/alert]

Бурхны дүрд тоглоход амархан уу?

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 7

[alert style=”grey”]“Бурхны дүрийг бүтээхийн тулд юу хийх ёстой вэ? Бурхны дүрийг бүтээхэд амархан байсан уу? Би бурхан. Хүмүүс надаас асуудаг юм: “Бурхны дүрд тоглохдоо та яасан бэ? Яаж бэлдсэн бэ? ” Би зохиолоо уншаад л болсон”.[/alert]

Жүжигчин Морган Фриманы гайхалтай амьдрал 5

2009 онд кино урлагийн бас нэгэн ахмад дайчин болох Клинт Иствудтэй хамтран “Human Factor” киног бүтээв.

[alert style=”grey”]“Түүнийг боломжийн төсөл сонгон авдаг гэж хүмүүс ярьдаг байлаа. Харин одоо болохоор өөрийнхөө хүсэл зоригийг ямар ч төслөөр дамжуулан илэрхийлж чаддаг гэж ярих болжээ”[/alert]

Морган Фриман. Бурхны тухай түүх

Энэ нэвтрүүлэг Бурхны түүхийг өгүүлнэ. Нэг цувралаар дэлхийн үүсэл гарлын тухай нууцыг дэлгэж, шашин шүтлэгээс үл хамааран хүний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тод томруунаар харуулах аж.

Асуултын хариултыг авахаар жүжигчин маань маш олон сонирхолтой газруудаар аялна. Үүнд, мэдрэлийн системд “Бурхны нөлөөлөл” ямар төвшинд байгааг судлах шинжлэх ухааны лаборатори зэргээр зочилно.

[alert style=”grey”]“Математекчид Бурхныг томьёололд бий гэдэг, нейрологчид харин тархинд бий гэх бол программистууд өөрсдийнхөө нэгийг гэж үзнэ”[/alert]

Ирэх жил тэрээр 80 настайгаа золгоно, гэхдээ амжилтын оргил өөд явсаар л байна.

11
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Munkhbayar Mygmarsvren

    2016/04/11 at 15:07

  2. 555

    2017/12/08 at 09:36

    Миний хамгийн дуртай жүжигчин

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *