Бидний сэтгэл зүрхэнд хоногшиж үлдсэн “Ирээдүй рүү буцсан нь” киноны жүжигчид 35 жилийн дараа ямар болж өөрчлөгдсөн бэ?

0

Бүх цаг үеийн кино урлагийн түүхэнд хамгийн шилдэг шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудын нэг хэмээн зүй ёсоор тооцогддог “Ирээдүй рүү буцсан нь” кино анх дэлгэцнээ гараад 35 жилийн нүүрийг үзжээ. Кино зохиол, жүжиглэлт, хошин өнгө аяс гэх мэт бүх зүйлс нь энэхүү бүтээлийг сонгодог киноны жагсаалтад оруулсан нь гарцаагүй. Тэгвэл манай сайт уншигч танд бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн энэхүү киноны жүжигчид өдгөө ямар болж өөрчлөгдсөн талаар мэдээ бэлдлээ.

1. James Tolkan (Ноён Strickland)

© Back to the Future/Universal Pictures e co-produtoras, © RACC Signings/YouTube

Marty McFly-ийн сургуулийн захирлын дүрийг бүтээсэн түүний урлагийн оргил үед 1970-1990 оны хооронд тохиосон бөгөөд тухайн цаг үедээ Top Gun: Guts and Glory, Dick Tracy кинонуудын гол дүрийг бүтээж байжээ. Хамгийн сүүлд тэрээр 2013 онд нээлтээ хийсэн Phil Spector, 2015 онд нээлтээ хийсэн Stoker кинонуудад дүр бүтээжээ.

 

2. Marc McClure (Dave McFly)

© Back to the Future/Universal Pictures e co-produtoras, © Justice League/Warner Bros. e co-produtoras

Marc McClure-ын хувьд ‘Ирээдүй рүү буцсан нь’ кинонд тоглохоосоо ч өмнө алдар хүндийн оргил хүрсэн нэгэн байсан бөгөөд тухайлбал 1978-1987 онуудын хооронд гарсан Superman цувралд Jimmy Olsen-ы дүрд тоглож байжээ. Түүний тоглосон хамгийн сүүлийн уран бүтээлүүд гэвэл Just an American, Justice League нарыг нэрлэж болох байна.

 

3. Claudia Wells (Jennifer Parker)

© Back to the Future/Universal Pictures e co-produtoras, © theclaudiawells/Instagram

Marty McFly-ийн найз бүсгүй Jennifer Parker-ын дүрд тоглох болсон нь цэл залуухан жүжигчний хувьд дэлхий нийтэд өөрийгөө таниулах нэгэн боломж болсон юм. Харамсалтай нь ээжийнх нь биеийн байдал муу байснаас болж тэрээр дараагийн ангиудад дүрдээ тоглож чадаагүй бөгөөд түүний оронд жүжигчин Elisabeth Shue тогложээ.

Улмаар урлагийн салбараас хөндийрөөд байсан жүжигчин бүсгүй 2008 онд Still Waters Burn киногоороо эргэн ирсэн бөгөөд түүнээс хойш The Mentalist, Quinn зэрэг цувралуудад дүр бүтээсэн байна.

 

4. Thomas F. Wilson (Biff Tannen)

© Back to the Future/Universal Pictures e co-produtoras, © tomwilsonusa/Instagram

Киноны эсрэг дүрд чадварлаг тоглосноор жүжигчин Thomas F. Wilson кино урлагийн салбарт тун эрэлттэй жүжигчдийн тоонд орох болсон юм. Улмаар тэрээр Legends of Tomorrow, NCIS: Investigación criminal зэрэг кинонуудад дүр бүтээж, Sponge Bob-ын дүрд дуу оруулжээ.

 

5. Crispin Glover (George McFly)

© Back to the Future/Universal Pictures e co-produtoras, © crispinhellionglover/Instagram

Marty-ын аав George McFly-ийн дүрд Crispin Glover тоглосон бөгөөд сүүлийн жилүүдэд Charlie’s Angels, Charlie’s Angels 2 зэрэг кинонуудад тогложээ. Харин өдгөө тэрээр American Gods цувралд гол дүрийг бүтээж буй юм.

 

6. Lea Thompson (Lorraine Baines)

© Back to the Future/Universal Pictures e co-produtoras, © lea_thompson/Instagram

Маш олон будлианы эзэн болсон Lorraine Baines-ын дүрд тоглосон тэрээр хожим Dennis the Menace, The Little Rascals зэрэг бүтээлүүдэд дүрээ бүтээжээ. Түүнчлэн хамгийн сүүлд тэрээр The Goldberg, Dinner in America кинонуудад тоглоод байна.

 

7. Christopher Lloyd (Dr. Emmett Brown)

© Back to the Future/Universal Pictures e co-produtoras, © mrchristopherlloyd/Instagram

Олон үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн “солиотой” эрдэмтэн Doc Brown-ы дүрийг бүтээсэн тэрээр өдгөө 82 насыг зооглосон бөгөөд өдийг хүртэл кино урлагаа орхилгүй дүр бүтээсээр байгаа ажээ. Хамгийн сүүлд тэрээр NCIS: Investigación criminal кинонд тогложээ.

 

8. Michael J. Fox (Marty McFly)

© Back to the Future/Universal Pictures e co-produtoras, © realmikejfox/Instagram

Жүжигчин, дуу оруулагч Michael J. Fox бидний хувьд мөнхийн Marty McFly нэрээрээ үлдэх биз ээ. Тэрээр The Good Wife кинонд тоглож, Stuart Little кинонд дуу оруулаад байсан бол хамгийн сүүлд тэрээр өнгөрсөн жил The Good Fight цувралд дүрээ бүтээжээ. Харамсалтай нь тэрээр паркинсоны өвчтэй бөгөөд үүний улмаас кино урлагаасаа хөндийрөөд байгаа ажээ.

 

Бонус: Wendie Jo Sperber (Linda McFly)

© Back to the Future/Universal Pictures e co-produtoras, © 8 Simple Rules… for Dating My Teenage Daughter/Touchstone Television e co-produtoras

Нийтлэлийнхээ төгсгөлд Linda McFly-ийн дүрд тоглосон жүжигчин Wendie Jo Sperber-ийг дурсаж байна. Тэрээр хэдий одоо энэ хорвоод байхгүй боловч Linda McFly-ийн дүрээрээ бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх биз ээ.

 

Jennifer Parker-ын дүрд тоглосон жүжигчин Claudia Wells McFly болон доктор Brown нарын цаг хугацааны DeLorean DMC-12 машины хувилбарт сууж буй нь

© theclaudiawells/Instagram

 

Цувралын шүтэн бишрэгчдийн мөрөөдлийн машин

© theclaudiawells/Instagram

 

Алдарт хоёр маань өдгөө туршлагатай жүжигчид болжээ

© realmikejfox/Instagram

 

Ийнхүү тэдний олон жилийн хойно хамтдаа цуглаж даруулсан зургаар нийтлэлээ төгсөж байна

© mrchristopherlloyd/Instagram

Та “Ирээдүй рүү буцсан нь” цувралд дуртай юу? 35 жил өнгөрсөн хэдий ч жүжигчин Christopher Lloyd яг хэвээрээ байгаа мэт санагдахгүй байна гэж үү? Бусдынх нь хувьд хэр өөрчлөгдсөн байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй бодлоо хуваалцаарай.

9
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *