Үе дамжин олны анхаарлын төвд байгаа Холливудын 7 алдартай гэр бүл

0

Эцэг, эхийнхээ мэргэжлийг өвлөн авсан хүмүүсийн ажлын бүтээлч байдал бусдаас харьцангуй илүү байдгийг судалгаагаар баталсан байдаг. Иймээс ч орчин цагт хүч түрэн гарч ирж буй залуу алдартнууд ихэвчлэн өмнөх үеийн алдартай жүжигчин, загвар өмсөгчдийн үр хүүхдүүд байх нь олонтаа. Манай сайт уншигч танд үе дамжин олны анхаарлын төвд яваа Холливудын 7 алдартай гэр бүлийг толилуулж байна.

1. Jon Voight, Angelina Jolie, James Haven болон Shiloh Jolie-Pitt

© Art Zelin / Archive Photos / Getty Images, © RE/Westcom/starmaxinc.com/East News, © Franco Origlia / Getty Images Entertainment / Getty Images, © Franco Origlia / Getty Images Entertainment / Getty Images

Нэрт жүжигчин, найруулагч Angelina Jolie бол 21-р зууны хамгийн нөлөө бүхий жүжигчдийн нэг яах аргагүй мөн билээ. Тэгвэл түүний аав Jon Voight 1960-аад онд олон шагнал хүртэж явсан чамгүй алдартай жүжигчин байсан ажээ.

Түүнчлэн түүний ах James Haven ч 1998 онд кино урлагт хөл тавьж, жүжигчин, найруулагч хийж байсан нэгэн юм. Харин өдгөө нэрт жүжигчин бүсгүйн 15 охин Shiloh Jolie-Pitt ээжийнхээ хамтаар улаан хивсний ёслолд орсоор олны анхаарлын төвд нэгэнт оржээ.

 

2. Betty Lou Bredemus, Julia Roberts, Eric Roberts болон Emma Roberts

© Steve.Granitz / WireImage / Getty Images, © Jack Shea/Starshots/Broadimage/EAST NEWS, © Steve.Granitz / WireImage / Getty Images, © Jordan Strauss/Invision/AP/East News

Холливудын хамгийн алдартай, хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг болох Julia Roberts-ийн ээж Betty Lou Bredemus АНУ-ын Жоржиа мужид театрын жүжигчин, жүжигчний ангийн багш хийдэг байжээ.

Харин түүний том ах Eric Roberts 40 орчим жилийн урлагт зориулж, нийт 500 гаруй дүрийг бүтээжээ. Түүний охин Emma Roberts-ийн хувьд 2001 онд 9 настай байхдаа жүжигчний замналаа эхлүүлэж байжээ.

 

3. Michael Redgrave, Vanessa Redgrave болон Joely Richardson

© Courtesy Everett Collection/East News, © Kazuko Wakayama/KCS/East News, © Evan Agostini/Invision/AP/East News

Redgrave овогтой Британийн алдарт гэр бүлийн урлагийн замнал тэртээ 19-р зуунд эхэлжээ. Michael Redgrave-ийн хувьд өөрийн дүрээрээ тухайн үедээ алдар нэрд гарч байсан бол түүний охин Vanessa Redgrave нь Оскарын шагнал тэргүүтэй олон амжилтын эзэн болсон билээ.

Харин Vanessa Redgrave-ийн охин Joely Richardson өдгөө 2 удаагийн Алтан Бөмбөрцөг шагналын эзэн болоод буй юм.

 

4. Bruce Dern, Laura Dern болон Ellery Harper

© Derek Storm/Everett Collection/East News, © LISA O’CONNOR/AFP/East News, © JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News

Жүжигчин Bruce Dern-ийн хувьд 1960-аад оны эхэн үед урлагийн салбарт хөл тавьж байжээ. Харин түүний охин Laura Dern 7 настайгаасаа эхлэн кинонд дүр бүтээж эхэлсэн бөгөөд хожим “Jurassic Park” зэрэг билний сайн мэдэх кинонуудад дүр бүтээсэн билээ.

Laura Dern-ийн охин Ellery Harper өдгөө 20 настай бөгөөд 2018 оноос эхлэн загвар өмсөж буй ажээ.

 

5. Roxie Roker, Lenny Kravitz болон Zoë Kravitz

© Wiese/face to face/FaceToFace/REPORTER, © Grosby Group/East News, © Invision/Invision/East News

1970, 1980-аад оны үед алдаршиж байсан “The Jeffersons” инээдмийн цувралаараа алдартай жүжигчин Roxie Roker-ын хүү Lenny Kravitz өдгөө алдартай рок дуучин, жүжигчин болжээ.

Харин Lenny Kravitz-ын охин Zoë 2007 оноос эхлэн кино урлагт хөл тавьсан бөгөөд өдгөө 33 настай ажээ.

 

6. Henry Fonda, Jane Fonda, Peter Fonda болон Bridget Fonda

© East News, © Hahn Lionel/ABACA/EAST NEWS, © RE/Westcom/starmaxinc.com/East News, © Mary Evans/Allstar/Graham Whitby Boot/Mary Evans Picture Library/East News

Америкийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй жүжигчдийн нэг болох Henry Fonda 50 гаруй жилийн туршид тайз, дэлгэцийн урлагтай амьдралаа холбосон нэгэн билээ. Харин түүний охин Jane Fonda аавынхаа мэргэжлийг өвлөн авч чамгүй алдартай телевизийн болон бүрэн хэмжээний кино жүжигчин болжээ. Түүнчлэн тэрээр загвар өмсөхийн зэрэгцээ байгаль орчны хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Түүний охин Bridget Fonda-ын хувьд 5 настайгаасаа аавын хамтаар кинонд дүр бүтээж байжээ. Өдгөө жүжигчний мэргэжлээрээ ажиллахгүй байгаа боловч тэрээр 2002 он хүртэл цөөнгүй кинонд дүрээ мөнхлөөд амжсан ажээ.

 

7. John Barrymore, John Drew Barrymore болон Drew Barrymore

© Courtesy Everett Collection/East News, © ASSOCIATED PRESS/East News, © AFP/EAST NEWS

Ердөө 11 сартайдаа дэлгэцийн уран бүтээлд дүрээ үлдээсэн Drew Barrymore хожим олон удаагийн шагналт алдартай жүжигчин болсныг бид сайн мэдэх билээ. Түүний аав John Drew Barrymore ч залуудаа буюу 18 насандаа кино урлагт хөл тавьж байсан нэгэн аж.

Харин түүний өвөө John Barrymore 40 гаруй жүжиг, 60 гаруй кино, 100 гаруй радио шоунд оролцож явсан нэгэн юм.

Та тэднийг эдгээр алдартнуудын хойч үе гэдгийг мэддэг байсан уу?

9
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *