Бар яагаад улбар шар өнгөтэй байдаг вэ? Хурц тод өнгө зүс нь ан хийхэд саад болдоггүй юм байх даа гэж та бодож байсан уу?

0

Байгаль эх – чадварлаг уран бүтээлч бөгөөд аливааг бодлогогүй хийж бүтээнэ гэж огт байхгүй.

Бар яагаад улбар шар өнгөтэй бас судалтай байдаг юм бол гэж бодож байсан уу? Улбар шар өнгө араатанд тохирохгүй гэж бодох байх, бүр утгагүй ч юм шиг санагдаж болно. Хүн гээч амьтан зэрлэг байгаль дээр барын олз болохгүй нь л аз юм даа.

Хүний нүд гурван өнгө ялгаж харах чадвартай: ногоон, хөx болон улаан. Цаашлаад эдгээр өнгөнөөс улбаатай бүх туяаг ялгаж харна.

fineartamerica.com

Зэрлэг байгаль дээр бар ихэвчлэн өвсөн тэжээлтэн рүү дaйрдаг. Өвсөн тэжээлтэн нь гурван үндсэн өнгөнөөс хоёрыг нь л ялгаж харах чадвартай. Тэр дундаа улаан өнгийг буюу уг өнгөнөөс улбаалсан улбар шар туяаг өвсөн тэжээлтнүүд ялгаж харж чаддаггүй ажээ.

placepic.ru

Ийм л учраас бар олз руугаа гэтэж боломжийн хэрээр ойртож үxлийн дaйралтаа хийдэг байна.

wallpapershome.ru

Сонирхуулж хэлэхэд, судлууд нь бар болгоны хувьд давтагдашгүй. Яг л хүний хурууны хээ шиг гэж ойлгоход болно. Барын судлын бас нэгэн онцлог гэвэл ашигтай нөлөөг хэлж болох юм. Судлын ачаар бар орчин тойрондоо уусаж чаддаг. Мөн барын олзны харааны чадвартай ч холбоотой. Учир нь өвсөн тэжээлтнүүд хэд хэдэн өөр туяанаас илүүтэй нэг өнгийн объектыг амархан анзаардаг байна. Тиймээс барын судлууд нь өвсөн тэжээлтнүүдэд хэд хэдэн туяанаас бүрдсэн мэт ойлгогдоход тустай.

Уншигч та амьтдын талаар өөр сонирхолтой мэдлэг, мэдээлэл бусдадаа хуваалцахыг хүсвэл сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *