Жолооч ядарсныг илтгэх дараах 5 шинж тэмдгийг анхаарахгүй бол амь насанд аюул учирж болзошгүй!

2

National Sleep Foundation-ийн мэдээллэснээр зам тээврийн ослын 10-30% нь жолооны ард унтсан болон нойрмоглосон зэргээс болж үүсдэг байна. Гол анхаарах зүйл нь хүн жирийн ядралаа бараг унтаж байгаагаасаа ялгаж салгаж чаддаггүйд байдаг гэнэ.

Энэ удаа та жолооны ард хэзээ мөдгүй унтах гэж байгааг илтгэх 5 шинж, урт замын турш нойрмоглохоос сэргийлэх аргуудыг танилцуулж байна.

Хүнд зовхины эффект

  • Нүдээ нээхэд улам бүр л хүнд болсоор байх ба та нүдээ анивчихаа мэдэрнэ. Энэ нь маш хурдан болдог үйл ажиллагаа ба бид жирийн үед ер анзаарч амждаггүй билээ. Хэрвээ үүнийг та улам бүр тод анзаарч эхэлбэл таны тархи аажмаар амарч эхэлж байгаа гэсэн үг бөгөөд яаралтай замын хажуу руу гарч зогсох цаг болжээ.

 

Хуурмаг хараа

  • Эд зүйлс ойртохын хэрээр өөр зүйл болж хувирах эсвэл тэр чигээрээ алга болох. Энэ нь тархи ирж байгаа мэдээллийг боловсруулж амжихгүй нойр болон сэргэг байдлын дунд байна гэсэн үг юм.

 

Хараа тогтохгүй байх

  • Хараа тогтож, шилжиж чадахгүй, аливаа зүйлийг харж чадахгүй байх төдийгүй, хянах дээрх дохиог ялгахад хэцүү болж зам жирэлзэж эхэлнэ.

 

Бодол санаа цэгцгүй болох

  • Тархи ажиллахаас татгалзаж байгаа мэт болох ба яриаг үргэлжлүүлэх, бодсон зүйлээ гүйцэд тунгаахад хэцүү болно. Зорчигчид жолоочоос хэдэн энгийн боловч бодож хариулах шаардлагатай асуулт асууж түүний байдлыг мэдэх боломжтой юм. “УБ хот хүртэл хэдэн цаг явах үлдсэн бэ?” юм уу “зуны амралтаа хаана өнгөрүүлэх гэж бодож байна” гэх мэт. Нэгэн хэвийн, өнгөрөөсөн хариулт нь жолоочийн ядарсныг илтгэнэ.

 

Анхаарал төвлөрөлт сулрах

Замын хөдөлгөөний дүрмийг жижгээр хэд хэдэн удаа зөрчих, эргэлтээ өнгөрөөх, хамгийн сүүлд өнгөрсөн замын тэмдгээ санахгүй байх зэрэг байдалтай байвал даруй зогсох хэрэгтэй. Та дахиад зуу зуун км явах боломжтой байгаа мэт санагдсан ч зогс.

Дээрх шинж тэмдгүүдээс ядаж нэг нь илэрвэл яаралтай зогсож, амрах хэрэгтэй. Ийм байдалд орохгүйн тулд холын тээвэр хийдэг жолооч нар доорх зарчмыг мөрддөг байна:

  • Бүжиглэ. Мэдээж жолооны ард биш. 1,5-2 цаг тутамд зогсож машинаасаа гарч биеэ тэнийлгэх хэрэгтэй. Ингэхдээ бүжиглэж болох юм. Таны цусны эргэлтийг сайжруулж, сэргэг болгоно.
  • Жүрж нөөцөлж, түргэн хоолноос татгалз. Цитрус жимсний үнэр хүнийг сэргээдэг билээ. Харин тослог хүнс нь биеийг ядрааж, унтах хүсэл төрүүлнэ.
  • Эрчтэй, ритмтэй хөгжим сонс. Лаунж болон жаз зэргийг гэртээ камин зуухныхаа хажууд сонсоорой. Харин замд сэтгэл сэргээх эрчтэй, ритмтэй хөгжим сонгож жагсаах хэрэгтэй.
  • Замын ханиа унтуулж болохгүй. Машин дотор чимээгүй болоход жолооч унтах магадлал маш их болно. Санаа зовоож байгаа сэдвээр эсвэл орчлон ертөнцийн тухай ярилцаж, үгээр тоглох тоглоомоор оролдох хэрэгтэй.
  • Тархиа хүчээр ажиллуул. Дотроо 46+54 хэд вэ гэж бодох эсвэл үржүүлэхийн хүрдний зарим нэг хэсгийг таслан санах зэргээр оролдох нь ядралын түвшинг тогтоох тест болдог. Хэрвээ тархи ажиллахгүй бол зогсоод ядаж 20 минут унтах хэрэгтэй.
16
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Э. Зак

    Э. Зак

    2018/02/07 at 20:34

    Дамба Эрдэнэ-Очир

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *