Анх удаа автомашин жолоодож сурч байгаа хүнд зориулсан 9 нууц арга

9

Жолооны үнэмлэх авахын тулд хуульд заасан тодорхой хязгаарлалтыг мөрдөж, зарим нэг дүрэм журам мэдэж, сахих хэрэгтэй болдог. Гэхдээ анх зам дээр гарах үед эдгээр олон дүрэм журам толгойноос арилан одох ба одоо бидний заах хэд хэдэн арга маань таныг жолоогоо итгэл төгс барихад тань туслах болно.

 

Хажуугийн толийг зөв байрлуулах

Хэрвээ хажуугийн толь буруу байрлалтай байвал та замын зарим хэсгийг харж, хянаж чадахгүй болно. Тиймээс “харанхуй хэсгийг” багасгахын тулд толио замд тааруулж өөрчлөх хэрэгтэй. (та араасаа явж байгаа машиныг харж байхаар)

 

Автомашиндаа дасах хэрэгтэй

Хэрвээ та саяхан жолооны үнэмлэхээ авсан ба таны өөрийн унах машин тань хэлбэр хэмжээгээрээ өөр бол үүнийг мэдэрч сурах хэрэгтэй. Үүний тулд зам дээр хуванцар сав тавиад дуугартал нь аажуухан явах хэрэгтэй. Энэ дасгал нь таныг машиныхаа хэмжээг мэдрэхэд тань тусална.

 

Зогсоолд орж сурах

Зогсоолд тавих үедээ “гупер”-ээ замын хашлагад шүргүүлж хагалахгүйн тулд толиороо баримжаа авах хэрэгтэй ба толины доод хэсэг бордюртай давхцах үед зогсоно.

Харин параллель зогсолт хийх үедээ цонхны шил арчигч дээр замын хашлага мэдрэх баримжаа болох тэмдэг тавих хэрэгтэй. Ингэснээр та дугуйны бөөрөө гэмтээхээс сэргийлнэ.

 

Тогтсон усан дээгүүр гарч сурах

Хэрвээ өмнө тань тогтсон ус таарвал хурдаа хасах ба ус руу орохоос өмнө хурдаа хассан байх ёстой. Хэрвээ та ус руу хэтэрхий хурдтай орвол ус үсчин шатахууны системд нэвтрэн машин унтарч болно. Мөн хурдтай орсон үед гулгалт (халтирах биш завь адил хөвөх) болж магадгүй юм. Том хэмжээний ус туулж байх үедээ хурд яаран хасч болохгүй ба уснаас гараад тоормосоо хэд хэдэн удаа гишгэн механик үрэлтийн хүчээр тоормосны системийг хатааж, хуурайшуулах хэрэгтэй.

 

Том хэмжээний автомашины хөдөлгөөнийг анхаарах

Та зөвхөн урдаа байгаа машины хөдөлгөөнийг хянах төдийгүй өндөр, том хэмжээтэй, автобус, ачааны машины хөдөлгөөнийг хянаж байх нь чухал. Том машины жолооч нар зам дээрх саадыг холоос харж байдаг учраас аливаа нэгэн саадыг туулж гарахдаа том машинуудын хөдөлгөөнийг анзаараарай.

 

Арын хэсэг харах толийг зөв байрлуулах

Арын хэсэг харах толь нь хоёр янзын байрлалаар байж болно гэдгийг тэр болгон жолооч нар мэддэггүй. Арын машины гэрлийн тусгалаас болж нүд гялбахаас сэргийлсэн шөнийн байрлал ашиглаж сурах хэрэгтэй.

 

Гар тоормосыг ашиглаж сурах

Саяхан жолооны сургуульд сурч байсан хүнд гар тоормос нь зогсоолд машинаа тавихад хэрэгтэй гэдгийг мэднэ. Гэхдээ өвлийн цагт ингэвэл тэрхүү тоормос нь бариатай чигээрээ хөлдөж болзошгүй. Тийм учраас өвөл цагт машинаа зогсоолд тавихдаа аль болох дамжуулах араа юм уу зогсоолын байрлалд оруулж (автомат хурдны хайрцагтай бол) тавих хэрэгтэй.

 

Урд яваа машин удааширч эхэлбэл

Хэрвээ та гүйцэж түрүүлэх боломжтой зам дээр явж байхад өмнөх машин тань удааширч эхэлбэл нэг зүйлийг маш санах хэрэгтэй. Өмнөх машин тань зам дээр гарч ирсэн хүн, амьтан болон бусад саадаас болж удааширсан байж болох учир гүйцэж түрүүлэх гэж яарах хэрэггүй.

 

Эргэх үеэс түрүүлж жолооны хүрдээ эргүүлж болохгүй

Та зам дээр явж байх үедээ зүүн тийш эргэх бол жолооны хүрдээ мөн тийшээ эргүүлэх нь мэдээж боловч яг эргэх хүртлээ энэ үйлдлийг аль болохоор хийхгүй байх хэрэгтэй. Учир нь хүрд эргүүлсэн үед араас машин мөргөвөл таныг шууд эсрэг урсгал руу оруулах магадлал маш өндөр. Тиймээс хүрдээ эгц барьж зөвхөн эргэх шаардлагатай газраа яг ирсэн үедээ л хүрдээ эргүүлэх нь зөв юм.

263
ХөөрхөнХөөрхөн
70
ГоёГоё
62
ТэнэглэлТэнэглэл
60
ГайхмаарГайхмаар
58
Ха ХаХа Ха
39
БахархмаарБахархмаар
26
БурууБуруу
26
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Anumaa Anu

    Anumaa Anu

    2018/01/16 at 15:34

    Uyanga Jaltsav

  2. Ami Ami

    Ami Ami

    2018/01/16 at 15:43

    Ss

  3. Т. Номин

    Т. Номин

    2018/01/16 at 15:47

    Бямбаа Тогтох

  4. Enhvvsh Erdenetsetseg

    Enhvvsh Erdenetsetseg

    2018/01/16 at 16:02

    Амраа Зол Лхасүрэн Золзаяа Oyunaa Oyu Baljka Baljka Munkhuils Artsankhuu

  5. Emma Gelegjamts

    Emma Gelegjamts

    2018/01/16 at 16:45

    Б.Э. Марал

  6. Jagdal Jaagii

    Jagdal Jaagii

    2018/01/16 at 21:04

    .

  7. Michelle Michelle

    Michelle Michelle

    2018/01/16 at 23:37

    Ineemseglel Ineemseglel

  8. E.Bazarsad

    2018/01/17 at 13:15

    Сайн байцгаануу би зээл авах санаатай энэ жмэйлрүү орсийн энэ жмэйлрүү орж бидэнтэй холбогднуу гсэн байсан би мэдээлэл авж мөнгө зээлэх гэсэн юма

  9. Ariunsaihan Saihnaa

    Ariunsaihan Saihnaa

    2018/01/17 at 16:38

    Э. Оогий

  10. Ulzii Ulzii

    Ulzii Ulzii

    2018/01/17 at 18:57

    Мөнхцацрал Бадрах

  11. Buka Bulgaa

    Buka Bulgaa

    2018/01/19 at 14:01

    Deegii Boogii

  12. Puma Handsuren

    Puma Handsuren

    2018/01/19 at 16:43

    Tom xemjeenii us, mashin geneee kaka. Ix xemjeeni us owor ixte mashin baimaar ymdaa kk. Orchuuljdee yanzn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *