Зүрхний шигдээс болох эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг санаанд оромгүй 4 хүчин зүйлс

0

Зүрхний шигдээс нь зөвхөн зүрхний өвчин, хүчтэй сэтгэл хөдлөл эсвэл өтөл насанд л тохиодог гэж бодох хүмүүс цөөнгүй. Нэг талаасаа тэдний зөв, гэхдээ залуу бөгөөд эрүүл саруул хүнд ч энэ аюулын эрсдэл тохиолдож болзошгүйг мартаж болохгүй. Бие махбод аюул ойртож байгааг долоо хоногийн өмнөөс эхэлж бидэнд ямар нэгэн шинж тэмдгээр дохио өгч анхааруулдаг, энэ тухай бид та бүхэндээ өмнө нь танилцуулж байсан. Зүрхний шигдээс болон зүрх гэнэт зогсох нь хоорондоо эрс ялгаатай. Ингээд бид юунаас болгоомжлох ёстой вэ?

Dragana Gordic / Shutterstock.com

Зүрхний шигдээс нь зүрхний цус хангамж алдагдах эсвэл судас бөглөрснөөс үүдэлтэй титэм судасны цочмог хам шинж юм. Мөн хүчилтөрөгчийн дутагдалтай (жишээ нь, судас нарийслийн улмаас) холбоотой байж болно. Энэ бүх нөхцлүүд зүрхний булчингийн тодорхой сегментийг “үхэл”-д хүргэнэ. Цээжээр өвдөх, даралт ирж байгаа мэт санагдах, хүзүү, толгойгоор чилж өвдөх, гар, нуруугаар өвдөх (ихэвчлэн биеийн зүүн хэсгээр) зэрэг шинж тэмдгүүд аюул ойртож байгааг илэрхийлнэ.

manusapon kasosod / Shutterstock.com

Зүрхний шигдээсийн үндсэн шинж тэмдгүүдээс дурдвал:

  • Цээжээр өвдөх
  • Амьсгал давхцах, амьсгаадах
  • Арьсны өнгө цайрч өнгөө алдах
  • Толгой эргэх, ой санамж муудах
  • Ханиалгах
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хэвлий орчмоор өвдөх
  • Хөлс гарах
  • Айдас мэдрэх, үхлийн өмнө зогсож байгаа мэт мэдрэмж төрөх

Наснаас гадна амьдралын эрүүл бус хэв маяг (тамхидалт, архидалт, хар тамхины хэрэглээ, биеийн ачаалал авахгүй байх) мөн хавдар, дархлааны зэрэг өвчнүүд зүрхний шигдээсийн эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг. Гэхдээ зүрхний шигдээс нь зөвхөн эдгээр хүчин зүйлээс хамаарахгүй ажээ.

 

 

1. Спортын төрлөө өөрчлөх

Zodiacphoto / Shutterstock.com

Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустайг бид сайн мэднэ, гэхдээ өөртөө ачаалал авахдаа хяналтанд байдаг эмчийн зөвлөгөөгөөр, тусгай зөвшөөрөлтэй дасгалжуулагчийн зааврын дагуу л хийхийг зөвлөж байна. Бэлтгэл сургуулилтыг эрс өөрчлөхөд зүрхний шигдээс болох эрсдэл шууд нэмэгддэг. Жишээ нь кардио ачааллыг шууд хүчний болгох үед маш их анхааралтай байх ёстой.

 

2. Хэмийн өөрчлөлт

Marian Weyo / Shutterstock.com

Хүний бие махбод агаарын хэмийн өөрчлөлтөд өртөмтгий байдаг, өөрөөр хэлбэл дулаахан газраас эрс хүйтэнд ороход биеийн дулаанаа зохицуулахын тулд судаснууд агшина. Зарим нэг тохиолдолд энэ нь зүрхний шигдээст хүргэх аюултай.

 

3. Үе мөчөөр өвдөх, чичрэх

Хөл чичрэх, өвдөх нь эрсдэлд оруулах бас нэгэн хүчин зүйл болно, угтаа энэ таагүй мэдрэмж нь артерийн судасны өвчлөлтэй холбоотой байдаг. Уг өвчнийг цаг тухайд нь эмчлэхгүй бол хүндэрч зүрхний шигдээс болох, тэр ч бүү хэл үе мөчөө тайруулахад ч хүргэж болзошгүй.

 

4. Агаарын муу чанар

Уушгины эд эсэд үрэвсэл явагдаж зүрхний үйл ажиллагааг доголдуулах буюу хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Энэ бүгд зүрхний шигдээсийн эрсдэлд оруулах хүчин зүйлс болно.

Анхаарал хандуулна уу! Зарим тохиолдолд зүрхний шигдээсийн шинж тэмдэг нь шууд илрэхгүй байж болно. Ялангуяа өндөр настай хүмүүс, мөн чихрийн шижинтэй хүмүүс, өвчнийг мэдрэх чадваргүй мэдрэлийн системийн гажигтай хүмүүст тэр болгон шинж тэмдэг илрэхгүй байх магадлалтай. Энэ тохиолдолд цээжээр өвчин мэдрэгдэхгүй, харин бие ядрах, сульдах, биеийн дээд хэсгээр өвдөх, нойрны асуудалтай болох, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдож болох юм.

Зүрхний шигдээсийн эдгээр хүчин зүйлсийг тоохгүй орхиж огт болохгүй. Заавал мэргэжлийн эмчид үзүүлж хяналтанд орох нь зүйтэй.

14
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Ariunbold Turtogtohk

    Ariunbold Turtogtohk

    2020/05/11 at 08:39

    l

  2. С. Гоогоо Мичка

    С. Гоогоо Мичка

    2020/05/11 at 15:04

    Дулмаа Марлаа Д.

  3. Б. Ука

    Б. Ука

    2020/05/11 at 21:06

    С. Олзхүү

  4. Undra Undra

    Undra Undra

    2020/05/11 at 21:37

    Маргад Маагаа

  5. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/11 at 21:58

  6. April April

    April April

    2020/05/11 at 21:58

    Boogii Bolor

  7. Samduu Duujii

    Samduu Duujii

    2020/05/11 at 22:07

  8. Gerelee Dawaa

    Gerelee Dawaa

    2020/05/11 at 22:11

    Erdenechuluun Huygbaatar

  9. Haliun Haliun

    Haliun Haliun

    2020/05/12 at 22:12

    Gerelee Gerel

  10. Grlmæ Munkbt

    Grlmæ Munkbt

    2020/05/13 at 16:57

    Anunkhn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *