Автомашинтай хүн бүрт зориулав: Шатахуун хэмнэх 8 арга

1

Машинтай хүмүүс шатахуунд багагүй мөнгө зарцуулдаг. Шатахуунаас гадна тогтмол үзлэгт оруулах шаардлагатай.

Зөвхөн шатахууны мөнгө хэмнээд зогсохгүй өөр бусад зардлыг хэмнэх зарим нэг аргуудаас танилцуулахаар бэлдлээ.

8. Хаазыг тултал бүү гишгэ

Зам дээр огцом хурд авах дуртай хүмүүс цөөнгүй тааралдана. Жолооны курст сууж байхад багш нар заахдаа: аажим тормоз авахад шатахуун хэмнэх болно гэсэн л баймаар юм. Огцом хурд авахад автомашин маш их хүч зардаг, өөрөөр хэлбэл зарцуулах шатахууны хэмжээ эрс нэмэгдэнэ гэсэн үг.

 

7. Засмал дээр круиз-контролыг ашиглана

Хязгаарлагдмал хурдтай явах эсвэл круиз-контролыг ажиллуулснаар та бага шатахуун зарцуулна. Агаарын эсрэг урсгалыг сөрөхийн тулд машины эргэлтийн тоо нэмэгддэг, ингээд л шатахуун их зарцуулагдана.

 

6. Техникийн үзлэг оношлогоог цаг тухайд нь хийлгэнэ

Тосны шүүр болон хөдөлгүүрийн тосыг 7000 км тутамд солих ёстой. Эдгээрээс гадна агаар шүүгч, свеча зэргийг солихоо мартаж болохгүй. Илүү зардал гаргахгүйн тулд солихоос өөр аргагүй шүү. Цагт нь солиогүй бол хөдөлгүүрийн ажиллагаа доголдож илүү их мөнгөөр засвар хийлгэхэд хүргэнэ.

 

5. Эйр кондишноо унтраа

Шатахуун хэмнэх үүднээс ая тухгүй явах эсэх нь тухайн хүний л сонголт. Агааржуулагчийг унтрааснаар та шатахуунаа дунджаар 15%-иар хэмнэнэ. Агааржуулагчаас бусад цахилгаан төхөөрөмж төдийлөн их шатахуун хэрэглэхгүй. Агааржуулагчаа унтраалаа гэхэд 100 км та 2 л шатахуун хэмнэнэ.

 

4. Зөв гаргасан маршрут

Явах маршрутаа урьдчилан гаргаснаар та хүйтний улиралд шатахуунаа тодорхой хэмжээгээр хэмнэх болно. Дөнгөж халж байгаа машин эхний 8-10 км-т шатахуун их хэрэглэдэг. Ажил хэргээ нэг замаар явах байдлаар зохион байгуулаарай, энэ тохиолдолд машинаа байнга дахин дахин халаах хэрэг гарахгүй.

 

3. Борооноор явахгүй байхыг хичээ

Ширүүн борооноор зам тээврийн осол нэмэгдэхийн зэрэгцээ зарцуулагдах шатахуун ч нэмэгддэг. Бороогүй өдөр агаарын сөрөг урсгалыг зүсэх гэж шатахуун илүү зарцуулдаг бол бороотой өдөр дугуйны замтай барьцалдах хүч багассан учраас илүү их хүч нэмж зарцуулдаг байна.

 

2. Дугуйны хийг байнга шалгана

Нэгдүгээрт, зөв хийтэй дугуй тормоз сайн барина. Хоёрдугаарт, дугуй 0,1 атм-аар буусан байхад л шатахууны идэлт 2-3%-иар нэмэгддэг. Дугуйн хийг зохих хэмжээнд барих ёстой, ялангуяа агаарын даралт буусан үед.

 

1. Машинаас илүүц бүх зүйлийг ав

Зарим нэг жолооч нар хэрэгтэй хэрэггүй баахан зүйл ачиж явдаг. Ачааны хэсгийг хэрэггүй ачаанаас салгаж зөвхөн нэн хэрэгтэй ачааг (запас дугуй, домкрат, түлхүүрүүд) л хийнэ. Машин хэдий хэр их ачаатай байна төдий чинээ их шатахуун зарцуулна.

37
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Nergui Neki

    Nergui Neki

    2017/09/09 at 11:04

    Ene yg yu we

  2. Togmid Soyolmaa

    Togmid Soyolmaa

    2017/09/09 at 11:13

    Dashzeveg Bumchin

  3. Suzuki Midori

    Suzuki Midori

    2017/09/09 at 11:30

    ss

  4. Nomin Nimo

    Nomin Nimo

    2017/09/09 at 12:00

    Mgl Munkh

  5. Ц. Чанцаа

    Ц. Чанцаа

    2017/09/09 at 22:32

    Mono Michelle

  6. November Rain

    November Rain

    2017/09/10 at 02:44

    Tuugii Turtogtoh

  7. Н. Давка

    Н. Давка

    2017/09/10 at 17:27

    Lhavga Lhavga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *