Уурлахаа хэрхэн болих вэ: үр дүнтэй 8 зөвлөгөө

2

“Уурлахаа яаж болих вэ” гэж бодож үзээгүй хүн ховор байх. Стресс гэдэг зүйл орчин үед хэвийн үзэгдэл болж биднийг сэтгэл зүйн хувьд тогтворгүй, амархан “тэсрэхэд” хүргэж байна. Уурлахаа болих – амар амгалан, аз жаргалын замыг олно. Хамгийн гол нь яаж?

Яг одоо та тайван байгаа, уур хилэн танд сайн сайхан зүйл авчирч байна уу гэдгийг бодоод үзээрэй. Сөрөг сэтгэл санаанаас өөр юу ч авчрахгүй. Энэ үед зөвхөн та шаналаад зогсохгүй эргэн тойрны бүх хүмүүс сэтгэлийн тогтворгүй байдалд шилжинэ.

Сөрөг сэтгэл санааг гадагшлуулахгүй сэтгэл дотроо хуримтлуулаад байвал бас л сөрөг үр дагаварт хүргэх буюу мэдрэлийн системийг гэмтээж болзошгүй.

Уурлахаа хэрхэн болих вэ?

Цаг тухайд нь уураа гаргаж сураарай

Ингэснээр нөхцөл байдлыг хянаж сурна. Үл ойлголцлын дунд үед учраа олохоос илүүтэй эхэнд нь учраа олох нь хялбар байдаг.

 

Ухамсартайгаар амьсгалах гэж хичээгээрэй

Сэтгэл санаа тогтворгүй болж байгааг мэдрэнгүүтээ гүнзгий амьсгаа авч 10 хүртэл тоолно.

 

Өөрийгөө тайвшрахад тусална

Уур хүрсэн үед өөртөө “Би өөртөө сайн сайхныг л хүснэ, тиймээс би уурламааргүй байна, надад ингэх хэрэг байхгүй. Би тайван байна” гэж хэлээд хамраараа гүнзгий амьсгал авч амаараа гаргана. Ус уугаарай.

 

Биеийн тамираар хичээллэ эсвэл гэрээ цэвэрлээрэй

Сонсоход инээдтэй ч гэлээ, дасгал хийх эсвэл гэрээ цэвэрлээрэй. Сэтгэл хөдлөлийг биеийн хүчний байдалд шилжүүлэхэд уур хилэн амархан гадагшилдаг. Нэг ёсондоо нэг сумаар хоёр туулай буудаж байна.

 

Дэрээр боксдоно

Тийм ээ, үнэхээр галзуурмаар үе хүнд тохиолдоно. Боксын мешок байхгүй бол дэрээр орлуул. Японд гэхэд л даргын дүрстэй жижиг өрөөнүүд байрлуулсан байдаг, даргыгаа хайр найргүй балбадаг.

 

Бич эсвэл зур

Уур хилэн дүүрээд ирвэл цаасан дээр буулгах гэж хичээгээрэй.

 

Бүхий л чадлаараа орчлонгоос “тасрах”

Дуртай хөгжмөө тавиад чадлаараа “тасарна”: дуу дуул, бүжиглэ, үсэр, юу хиймээр байна тэрийгээ л чөлөөтэй хий. Сэтгэл санаа тодорхой хэмжээгээр сэргэнэ.

 

Шүршүүрт ор

Аль болох контраст шүршүүрт орно. Ус таны сөрөг сэтгэл санааг угааж байна гэж төсөөлнө. Ус таны сэтгэлийг ариун болголоо.

Та өөрөө уурлахаа болихоос гадна танд уурласан өрөөл бусдыг ч уучилж сурах хэрэгтэй. Сөрөг сэтгэл санаагаа давж гарч чадсанд өөрийгөө заавал урамшуулна шүү.

18
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/09/08 at 16:53

    hi

  2. Зочин

    2017/09/08 at 16:57

    no

  3. ?????

    2017/09/08 at 23:17

    yes

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *