Богино хугацаанд жингээ хасч, илүү хурдан үр дүнд хүргэх 8 бяцхан зуршил

0

Жин хасна гэдэг хүнээс чамгүй хичээл зүтгэл болон цаг хугацааг шаарддаг. Илүүдэл жингээ хаяхаар хичээж буй хэн бүхний бодолд хадаатай байдаг хүсэл бол мэдээж хэрхэн богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрэх тухай байдаг шүү дээ. Илүүдэл жиндээ баяртай гэж хэлэхийн тулд мэдээж хүн бүр л хоолны дэглэмдээ анхаарч, дуртай хүнснээсээ татгалзаж, булчингийн массаа нэмэгдүүлэх хэрэгтэй болдог. Харин тэр бүх нийтлэг шаардлагуудтай юуг хослуулбал илүү хурдан үр дүнд хүрэх бол?

1. Лаа асаа

© depositphotos.com, © depositphotos.com

Ванилийн үнэртэй лааг төсөөлөөд үз дээ. Чихэрлэг мэдрэмж төрж буй биз? Ваниль нь дэлхий дахинаа мөхөөлдөс болон жигнэмэгэнд ихээр хэрэглэгддэг бөгөөд жингээ хасахаар зэхэж буй хэн бүхэнд хамгаас хэрэгтэй зүйл ажээ. Учир нь бид ваниль мэт амтлаг мэдрэмж төрүүлдэг үнэрт удаан хугацаанд байснаар хоолны дуршил багасах нөлөөтэй байдаг байна. Ваниль мөн амттан идэх хүслийг маш сайн дардаг гэнэ. Иймээс таныг гэртээ ванилийн үнэртэй лаа асаахыг зөвлөж байна.

 

2. Хальслаагүй хүнсний ногоо болон жимс хэрэглэх

© depositphotos.com

Жимс болон хүнсний ногоо хэрэглэх нь таны эрүүл мэндэд үнэлж баршгүй сайнаар нөлөөлдөг гэдэг нь нууц биш билээ. Харин тэр бүхнийг хальстайгаар хэрэглэх нь эрүүл мэндэд тань бүр ч сайн гэдгийг мэдэх үү? Үл исэлдүүлэгч болон эслэг жимс жимсгэнэ болон хүнсний ногооны хальсанд агуулагддаг бөгөөд тэд таны өлссөн мэдрэмжийг маш хурдан дардаг аж. Учир нь бидний ходоодонд оршиж буй бичил биетүүд эслэгээр хооллож тосны хүчил ялгаруулснаар цадаж буй мэдрэмжийг удаан хугацааны туршид мэдрэх нөхцөл бүрддэг байна. Мөн хүнсний ногоо болон жимсний хальсыг идэх нь ой санамжаа алдах болон хавдар зэрэг өвчлөлүүдээс таныг хамгаалдаг ажээ.

 

3. Хооллох үедээ урдаа толь тавь

© depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com

Өөрийгөө хэрхэн хооллож буйг харах нь бидний хоолны дуршилд шууд нөлөө үзүүлдэг тухай судалгаагаар тогтоогджээ. Уг судалгаанд 185 сурагч оролцсон бөгөөд тэдний тал хувь нь шоколадтай торт идсэн бол нөгөө хэсэг нь жимсний салат иджээ. Өөрсдийн хооллож буйгаа харсан тэрхүү сурагчдаас нэгэн сонирхолтой үр дүн гарсан нь шоколадтай торт идэж буй сурагчдын хоолны дуршил илт буурсан бол салат идэж буй сурагчдад ямар нэгэн өөрчлөлт гараагүй ажээ. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад бид эрүүл бус хооллож буйгаа өөрөө өөрсдөө харах дургүй байдаг байна.

 

4. Нуруугаа цэх байлгах

© depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com

Нуруугаа цэх байлгах нь олон төрлийн эерэг үр дүнг танд авчрах болно. Энэ нь таныг илүү өндөр харагдуулаад зогсохгүй хэвлийн булчинг тань чангаруулах ид шидтэй ажээ. Өөрөөр хэлбэл та зогсож байхдаа болон сууж байхдаа л хэвлийн булчингаа ажиллуулан өөхөө шатаах боломжтой болж байна гэсэн үг юм.

 

5. Зүгээр суухаас зайлсхийх

© shutterstock.com, © shutterstock.com

Ямар нэгэн зүйл тогших, сэгсрэх, хөдөлгөх зэргээр зүгээр суухгүй байхыг эрмэлзээрэй. Энэ бүх жижиг үйл хөдлөлүүд илүү их илчлэг шатаах нөхцлийг бүрдүүлж байдаг ажээ. Тухайлбал эдгээр хөдөлгөөнүүд нь өдөрт 100-800 ккал илчлэгийг шатаадаг байна. Судлаачдын үзэж буйгаар өдөрт 1000 буюу түүнээс их хэмжээний илчлэг бүхий хүнс хэрэглэдэг хүмүүс дээр дурьдсан жижиг үйлдлүүдийг хийснээр жин нэмэхгүй байх ч боломжтой ажээ.

 

6. D амин дэм авах

© depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com

D амин дэм нь дархлааны тогтолцоог тань дэмжиж, яс болон шүдийг тань бэхжүүлээд зогсохгүй биеийн жинд ч нөлөө үзүүлж байдаг ажээ. D амин дэм нь серотонин ялгаруулалтыг зогсоодог тул хоолны дуршил бууруулдаг гэнэ. Иймээс уг амин дэмийг ихээр агуулдаг өндөг, мөөг, загас зэргийг хэрэглээрэй.

 

7. Өндөр өсгийт өмсөх

© Stephen Murphy / unsplash, © depositphotos.com

Итгэх эсэх нь таны дур хэдий ч өндөр өсгийт өмсөх нь таны хөл болон нуруунд бүрэн бэлтгэл хийсэнтэй ижил хэмжээний ачааллыг өгдөг ажээ. Өндөр өсгийт дээр алхахын тулд нуруугаа цэх байлгах хэрэгтэй болох тул таны хөлний булчинд ачаалал нэмж, илчлэг илүү шатаах нөхцлийг бүрдүүлдэг байна. Гэхдээ өндөр өсгийт байнга өмсөх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдгийг бодож үзэх хэрэгтэй болов уу.

 

8. Халуун ногоотой хүнс хэрэглэх

© depositphotos.com, © depositphotos.com

Халуун ногооны хэрэглээ нь таны хооллох дуршлыг бууруулж, эрч хүч нэмэх тул илүү их илчлэг шатаах боломжийг танд өгдөг байна. Тухайлбал, хар чинжүү өөхлөг эс хуримтлагдахаас сэргийлэх бөгөөд цагаан гаа болон шанцай нь цусан дахь чихрийн хэмжээг тэнцвэржүүлдэг ажээ. Харин хач гүргэм болон гоньд нь өөхийг шатаадаг бол улаан чинжүү бодисын солилцоог хурдасгаж байдаг. Эцэст нь тэд таны хоолыг ямар гайхалтай амталж болох тухай дурьдахын ч хэрэггүй биз ээ.

Та ямар арга ашиглан илүүдэл жингээ хаясан бэ?

84
БахархмаарБахархмаар
25
ГоёГоё
22
ГайхмаарГайхмаар
18
ТэнэглэлТэнэглэл
18
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Maralaa Badra

    Maralaa Badra

    2020/10/20 at 10:39

    Амгаланбаяр Мөнхцэцэг өсгийтэй гуталнаас бүү сал

  2. Ххха

  3. Yuki Yuki

    Yuki Yuki

    2020/10/20 at 20:18

    Yuki Yuki

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *