Бидний үзэх дуртай 9 киноны хасагдсан хэсгүүд. Хэрвээ энэ хэсгүүдийг хасаагүй байсан бол кино ямар байх байсан бол?

3

Бид үзсэн бүх кинонуудынхаа төгсгөлийг маш сайн мэддэг боловч бидний хүртээлд хүрэх урт замдаа уг киноноос ямар дүрс болон үйл явдлууд хасагдсан талаар төдийлөн мэддэггүй билээ. Кино монтаж хийх үед кино багийнхан төдийлөн ач холбогдолгүй хэсгүүдийг хасдаг ч, зарим нэгэн дүрүүдийг илүүтэйгээр тодотгож өгсөн хэсгүүдийг зарим тохиолдолд хасчихсан байдаг ажээ. Манай сайт уншигч танд хэрвээ хасаагүй байсан бол гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлэм 9 киноны хэсгийг хүргэж байна.

Harry Potter and the Deathly Hallows: Part I

© Harry Potter and the Deathly Hallows: Part I / Warner Bros. Pictures

Harry Potter and the Deathly Hallows: Part I хэсэгт Рон Харанхуйн эзний нэрийг хэлэх нь ямар аюултай тухай болон түүний нэрийг хэлэх нь хараал уншиж буйтай ижил тухай тайлбарладаг хэсэг байсан ажээ. Шидтэн хэлэхдээ, түүний нэрийг дурсах нь өөрийн байрлалаа Харанхуйн эзэнд илчилж буй хэрэг бөгөөд, харанхуйн эзний дагалдагчид түүнийг мөшгиж эхэлдэг хэмээдэг байна.

 

The Hunger Games

© The Hunger Games / Lionsgate

11-р дүүрэгт Катниссын аврахаар оролддог 12 настай Рью охиныг санаж байна уу? Хэрэв та кино зохиолыг нь уншаагүй бол Катнисс яагаад түүний араас гашуудан уйлж байсныг сайн ойлгоогүй биз ээ. Харин уг кино бичлэгт засвар оруулахаас өмнө түүнийг яагаад ингэтлээ шаналж буй тухай түүхийг дэлгэрэнгүй харуулсан байсан гэнэ. Уг хассан хэсэгт 11 дүгээр дүүрэгт Катнисс болон бяцхан охин хоолоо хуваан идэж, унтахын өмнө ярилцан хэвтэж буй тухай гарах бөгөөд Рью түүнд яг л бяцхан дүүг нь санагдуулдаг байсан түүхийг өгүүлдэг ажээ.

 

Frozen 2

© Frozen II / Disney

Энэхүү анимейшн бүтээлд үзэгчдийн хүртээл болох хүртлээ хасагдаж, танагдсан олон сэтгэл хөдөлгөм хэсгүүд байдгийн нэг нь хаан, хатан хоёр Элса охиныхоо хүчийг хэрхэн удирдах тухай судалж буй хэсэг байсан ажээ. Эгч дүү хоёр цайзаас нууц өрөө олох бөгөөд уг өрөөнөөс тэд Элсагийн хүчтэй холбоотой номнуудыг олж үздэг гэнэ. Тэрхүү номнуудад урьд өмнө ийм хүчтэй байсан хүмүүс хийгээд элдэв домгууд ч багтсан байв. Магадгүй уг түүхүүдээс улбаалан хаан, хатан хоёр охиныхоо хүчийг нууж, ид шид нь түүнд аюул учруулна хэмээн бодсон биз ээ. Мөн бяцхан Элсад бээлий өмсүүлэх нь хаан аавынх нь санаа байсан гэнэ шүү.

 

Avengers: Endgame

© Avengers: Endgame / Marvel Studios

Black Widow-ийн үхэл бидний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн билээ. Харин кинонд дүрс монтаж ороогүй байх үедээ улам ч сэтгэл шимшрүүлэм үйл явдал өрнөх байсан ажээ. Хассан хэсэгт Black Widow болон Hawkeye нар Thanos-ын дайчидтай тулалдах бөгөөд тэр үеэр Natasha хэд хэдэн удаа буудуулсан хэдий ч хадан цохионы ирмэг хүртэл мөлхөн сүнсний чулууг авахаар тэмцдэг байна. Гэсэн ч хадан цохионы ирмэгт ирэх үед Thanos дэргэд нь ирж буйг мэдээд тэрээр унахыг илүүд үздэг ажээ. Энэ бүхнийг өөрийн нүдээр харсан Hawkeye тэр даруйдаа цочролд орох бөгөөд баяртай ч гэж хэлж амжаагүй харамсалтай түүхийг өгүүлсэн хэсэг байсан гэнэ.

 

Thor

© Thor / Marvel Studios

Киноны эхлэл хэсэгт Thor-ын хааны титэм зүүх ёслол болдог билээ. Харин кино багийнханы хассан хэсэгт уг ёслолын өмнө дүү Loki нь ахдаа титэм зүүх болсонд нь атаархаж болох байсан ч түүнд үнэн сэтгэлээсээ хайртай гэдэгт битгий эргэлзээрэй хэмээн хэлдэг ажээ.

 

How to Train Your Dragon: The Hidden World

© How to Train Your Dragon: The Hidden World / DreamWorks Animation

Astrid Hiccup-ийн ээжтэй хуримын тухай ярилцдаг хэсгийг санаж байна уу? Охин Hiccup-тай гэр бүл болохыг хүсдэг хэдий ч хүний эхнэр болохын тулд бус хайр сэтгэлийн үүднээс хурим хийхийг хүсч буйгаа хэлдэг. Мөн охин Hiccup-ийн ээжээс нөхөртэйгөө гэрлэх шийдвэрээ яаж гаргаж байсан тухай ч асуудаг ажээ. Харамсалтай нь тэрхүү харилцан яриаг кино багийнхан хассан байна.

 

The Devil Wears Prada

© The Devil Wears Prada / 20th Century Fox

Miranda Priestly бол тун хатуу нэгэн. Харин түүний туслах Andrea сайшаагдахын тулд чамгүй ихийг хийх ёстой болдог билээ. Andrea ч зорилгодоо хүрч чаддаг ажээ. Харамсалтай нь кино багийн зүгээс уг үзэгдлийг хасах шийдвэр гаргаж байсан гэнэ. Мөн түүнчлэн Miranda-гийн нөхрийн тухай өгүүлэх хэсгийг ч хассан гэнэ. Тус үзэгдэлд нөхөр нь тун бүдүүлэг нэгэн байдгийг дүрслэх бөгөөд эхнэр нь түүнд тун их дургүйцэж буй талаар дурьддаг байжээ. Харин тэдний харилцааны асуудалд Andrea туслаж буй хэсэг ч мөн байсан аж. Тэдгээр хэсгүүдийг хассан шалтгаан нь тун энгийн бөгөөд үзэгчдэд Miranda Priestly-гийн зөөлөн зан чанарыг харуулахыг хүсээгүйд байсан гэнэ. Сонирхолтой нь уг киноны театрын хувилбарт тэдгээр дүрсийг хасалгүй шууд гаргасан байдаг.

 

Kill Bill: Vol. 2

© Kill Bill: Vol. 2 / Miramax Films

Домогт найруулагч Quentin Tarantino чухам ямар шалтгаанаар Bill бол ямар чадварлаг тулаанч болох талаар дүрсийг хассан нь одоог хүртэл ойлгомжгүй хэвээр байсаар байна. Уг дүрс кинонд багтсан бол бид Bill-ийг ямар аюултай нэгэн болох талаар илүү сайн ойлголттой байх байжээ.

 

Titanic

© Titanic / Paramount Pictures

Titanic киноны үйл явдлын зангилаа бол мэдээж Rose болон Jack нарын хайр сэтгэлийн түүх билээ. Анхандаа найруулагч James Cameron тэдний түүхийн зэрэгцээ бас нэгэн хайрын түүхийг анхааралдаа авч байсан нь Jack-ын найз Fabrizio болон Helga нарын хайр дурлалын түүх ажээ. Хассан хэсэгт тэдний хайр сэтгэлийг тодотгон харуулсан хэсгүүд байсан гэнэ. Тухайлбал, Helga бүсгүй англи хэлээр ярьдаггүй тул Fabrizio өөрийгөө үйл хөдлөлөөрөө танилцуулж, хамтдаа бүжиглэж буй үзэгдэл хасагдсан байдаг. Хасагдсан хэсгүүдээс хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг нь Fabrizio хөлөг онгоц усанд автаж, найдлага тасарч буйг мэдээд Helga бүсгүйг дагуулан хөлгөөс амьд үлдэх аргыг хайхаар ирдэг ч бүсгүй гэр бүлээ орхилгүй хамт үлдэхээр шийддэг аж. Тэрхүү мөчид Fabrizio дурлалт бүсгүйгээ хэзээ ч мартахгүй гэсэн сүүлчийн амлалтыг өгөөд сүүлчийн удаа үнсэж буй үзэгдэл байжээ. Сонирхолтой нь Titanic киноны төгсгөлд тэд хамтдаа амиа алдсан буй нь үзэгддэг.

Таны бодлоор эдгээр хэсгүүдийг хасах хэрэгтэй байсан болов уу?

48
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
9
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *