Баян тансаг амьдралаараа гайхагддаг Арабын Нэгдсэн Эмират Улсад олж харах боломжтой, сонирхол татам 14 зүйл

0

Аялах дуртай хүмүүс дотор үлгэрийн Дубайд очиж үзэхийг мөрөөддөггүй хүн байхгүй байх. Үнэтэй тансаг зочид буудал, орчин цагийн өндөр хөгжилтэй технологи болгон арабын энэ улсын чимэг болно. Эмиратад ирсэн жуулчдын ихэнх нь шейхтэй уулзахыг мөрөөдөх хэдий ч түүнээс илүү сонирхолтой зүйлс олон байх ажээ.

Аскалафын авгалдай

Элсэн цөлөөр аялж байхдаа урьд хожид харж байгаагүй хорхойтой учирч мэдэх юм. Аскалафын авгалдай нисэж чадахгүй, харин насанд хүрсэн хойноо агаарт 3 метрийн өндөрт хүрч чаддаг ажээ.

travelask.ru

 

Сапсерфинг хотыг өөр өнцгөөс харах боломжийг олгоно

Энэ залуу Абу-Дабигийн гоо сайхныг өөр өнцгөөс харан сууна. Сапборд дээр тухлан хэвтэхийн зэрэгцээ зөөлөн усны давлагааг мэдэрнэ.

travelask.ru

 

Ferrari World зугаа цэнгэлийн хүрээлэн

Экстрим төрөлд дуртай хүн болгонд яг тохирох газар. Яагаад гэхээр галзуу хулганаар цагт 240 километрийн хурдтай давхих ажээ. Өнөөдрийн хувьд дэлхий дээрх хамгийн хурдан галзуу хулгана хэмээгдэж байна.

travelask.ru

 

Emirates-ийн дээд зэргийн тав тух

Орон нутгийн иргэний агаарын тээврийн онгоцны нэгдүгээр зэрэглэлээр үйлчлүүлбэл дээд зэргийн тав тухыг мэдэрнэ.

travelask.ru

 

Тансаг зэрэглэлийн автомашин зам дээр хаа сайгүй

Дубайн зам дээр ногоон гэрэл хүлээж байхдаа иймэрхүү дүр зураг харж болно.

travelask.ru

 

Арабын Нэгдсэн Эмират Улсын зогсоол маш эвтэйхэн

Ийм налуу хаалтууд нь машин зогсох, хөдлөхөд их эвтэйхэн байдаг.

travelask.ru

 

Хүйтэн оргилуун дaрстай автомат

Дубайн дуурийн театрын худалдааны автомат машинд жижигхэн шилтэй элит оргилуун дaрс зардаг.

travelask.ru

 

Бусдын төлөөх анхаарал халамж

Хэт их халдаг болохоор ард иргэд нь хүргэлтийн ажилтнуудад зориулж үүдэн дээрээ боодолтой ус үлдээдэг ажээ.

travelask.ru

 

Зогсоолын төлбөрийн хэсгүүд нь хөгжилтэй зурагнуудтай

Зогсоолын мөнгийг яагаад төлөх ёстойг хөгжилтэй байдлаар харуулсан зургууд байдаг. Мөн төлөхгүй тохиолдолд юу болохыг ч мөн харуулжээ.

travelask.ru

 

Нутгийнхны хошин шогийн мэдрэмжийг харуулсан бас нэгэн зүйл

Барилгын хашаан дээр явган хүмүүст аюулгүй байдлын дүрмийг хөгжилтэй Хомер Симпсоноор дамжуулан анхааруулжээ.

travelask.ru

 

Тэнгэр баганадсан зургийн жааз

Дубайд өнгөрсөн болон ирээдүйг холбосон нэгэн сонирхолтой байгууламж байдаг юм – энэ нь гэрэл зургийн жаазыг санагдуулам. Нэг талын дээд давхраас хуучин хотыг харж болно, нөгөө талаас – хотын орчин үеийн хэсэг харагдах ажээ.

travelask.ru

 

Орон гэргүй муурнуудын диваажин

Нийслэл хотод тэд өөрсдийгөө жинхэнэ шейх шиг л мэдэрцгээнэ.

travelask.ru

 

Яагаад гэхээр хүмүүс тэднийг хагартал нь хооллодог

travelask.ru

 

Гудамжинд хаягдсан супер машинууд

Иймэрхүү зүйл мэр сэр харагдана шүү. Супер карын эзэд эдийн засгийн хямралын үед өр зээлээ төлж чадахгүйд хүрч улс эх орноосоо дүрвэцгээжээ.

travelask.ru

Уншигч танд хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь юу байсан бэ?

35
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
6
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *