Амсаж үзэхээс огтхон ч татгалзаж чадахааргүй, үнэхээр амттай харагдах Японы 10 амттан

3

Япон улс – өөрийн түүх, соёл, уламжлалаараа бусдыг өөрийн эрхгүй татдаг. Энэ улсын амттан хүртэл бидний мэдэх амттаны тухай ойлголтоос тэс өөр.

Японы амттанг бид гурван төрөлд ангилж болно: уламжлалт (вагаси бөгөөд үүний төрлүүд нь: моти, данго, дораяки, ёкан), орчин үеийн гэхдээ японы уламжлалт амтыг оруулсан байх бөгөөд онцгой амттай байдаг.

Уламжлалт амттан

fuji-san.ru

Амттан гэж нэрлэх боловч бидний хувьд тийм ч чихэрлэг санагдахгүй болов уу. Танд гэж хэлэхэд амттаны байдал нь ихэвчлэн желе/цэлцэгнүүр буюу зууралдсан, нялцгай байна – бидний дурлах бялуу, нарийн боов зэргээс тэс өөр. Энэ төрлийн амттан нь Японд 8 дугаар зуунаас эхэлж гарсан буюу Хятадаас Буддын шашин нэвтрэхийн зэрэгцээ будаа боловсруулах технологи мөн тус улсад нэвтрэн үлджээ. Тэр цагаас хойш будаагаар наалдамхай пирог хийж эхэлсэн байна – моти болон данго гэнэ. Мэдээж амттан болсон хойно зөвхөн дээд зиндааныхан л иднэ. Үнэтэй бөгөөд ховор олдох энэ амттаныг зөвхөн баяр ёслол, томоохон арга хэмжээний үеэр л хэрэглэдэг байв. Харин одоо цагт жирийн десерт болсон тул хэн дуртай нь хүссэн үедээ авч иднэ.

 

Вагаси

yulianagifts.com

Японы уламжлалт энэ амттаныг цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хийдэг: шош, агар-агар, будаа, төрөл бүрийн өвс ургамал, тэр ч бүү хэл цай ч ордог байна. Вагасигийн нэр төрөл маш олон:

  • Моти – наалдамхай цагаан будаагаар хийсэн бөөрөнхий эсвэл хавтгай бин. Хачиртай эсвэл хачиргүй ч байж болно, шарсан, соустай эсвэл цэврээрээ.
  • Кусамоти – японы ёмоги нэмсэн моти
  • Касивамоти – царс модны навчинд ороосон моти
  • Ботамоти – азуки шошны шүүс асгасан моти
  • Варабимоти – залуу оймын навчинд ороосон, түлсэн сахарын сироп болон амталсан буурцагны гурилтай өгдөг.
  • Сакурамоти – тоорын навчинд ороосон моти
  • Данго – модон савханд хатгасан будааны гурилаар хийсэн бөмбөлөг, дээрээс нь сироп асгана
  • Ёкан – амталсан шош, агар-агартай пастил
  • Дайфуку – адзуки шанзтай төрөл бүрийн моти

гээд нэр төрөл цааш үргэлжилсээр…

 

Mochi (Мочи, Моти)

www.instagram.com

Моти – японы уламжлалт амттан. Уг амттаныг шинэ жилийн баяраар идэх бөгөөд бие биедээ бэлэглэдэг уламжлалтай. Энэ жижигхэн кексийг будааны гурилаар хийж дотор нь маш их шанзаар дүүргэнэ. Өнөө цагт мотийг жилийн туршид идэж болно.

 

Dango (данго)

www.instagram.com

Данго – нэг их том биш (самрын хэмжээтэй) будааны бөмбөлөг бөгөөд ямар ч шанзгүй. Уг десертний давтагдашгүй, онцгой амтыг тусгайлан хийсэн соус өгнө. Данго – угтаа бол уламжлал агуулсан десерт ажээ. Сарыг дээдлэх буюу Цукими баяраар иддэг байв. Уламжлалт ёсны дагуу бол тавган дээр пирамид хэлбэртэй 15 бөмбөлөг тавина – хамгийн том сар гардаг шөнийн тоог илэрхийлж байгаа хэрэг ажээ.

www.instagram.com

Зарим нэг нутгийн заншлаар бөмбөлгийн дунд нүх гаргадаг – тэр нүхээр сарыг ажиглана гэж сүсэглэдэгтэй нь холбоотой. Дангог цавуулаг ихтэй будаагаар хийдэг. Будааг тусгай алхаар гурил болтол нь нунтагладаг ажээ.

 

Monaka (монака)

www.instagram.com

Уг десерт нь шаржигнасан хоёр вафелийн завсар шошны чанамал хийсэн байдаг. Мөн самар, гүнждийн үр, тэр ч бүү хэл зайрмаг ч хийж иддэг.

 

Imagawayaki (имагаваяки)

www.instagram.com

Японы олон төрлийн фестивалийн үеэр маш алдартай десерт. Жижигхэн пирог шиг бөгөөд вафель шиг тусгай саванд хийдэг. Энэ десертний доторх шанз – адзуки байна, гэхдээ сүүлийн жилүүдэд шанзны нэр төрөл нь олон болжээ.

www.instagram.com

Амттанд ванилийн сахар, жимсний чанамал, тэр ч бүү хэл чихэрлэг биш шанз ч хийдэг болсон, жишээ нь махны шанзтай хийдэг болсон нь олон хүмүүст таалагджээ.

 

Yokan (йокан)

www.instagram.com

Өтгөн цэлцэгнүүр маягийн десертийг шошны паста, агар-агар болон сахараар хийдэг. Зарим нэг тохиолдолд йоканд амтат батат, хэрчсэн жимс, ногоон цай ч хийдэг ажээ.

 

Manju (мандзю)

www.instagram.com

Амтат шошны шанзтай гурилан пирог. Маш наалдамхай тул гадаадын жуулчдыг заавал их хэмжээний шингэнээр даруулж идэхийг зөвлөдөг байна. Уг десертийг идэж дасаагүй гадны хүн хахах аюултай ажээ.

 

Орчин үеийн япон амттанууд

www.instagram.com

Япончууд хоол хүнсэндээ маш их анхаарал хандуулдаг, тиймдээ ч десерт, амттан гэдэг тэдний хувьд бүхэл бүтэн философи болжээ. Ялангуяа орчин үед ямар ч амтыг сайжруулах боломж байгаа тул япончууд өөрсдийн амтны дуршилд тохируулан олон төрлийн амттан гаргаж байна. Жишээ нь, амттаныг төрөл бүрийн хүүхэлдэйн киноны баатрын дүрсээр ч гаргаж болжээ. Орчин үеийн япон амттаны нэр төрөл маш их сонголттой.

 

Pocky шагшуур

www.instagram.com

Pocky шагшуур нь бараг л Японы бэлэг тэмдэг болох дөхөөд байна. Үнэн хэрэгтээ энэ десертэд онцгой зүйл огт байхгүй: жигнэмэгэн шагшуурыг шоколад зэргээр л бүрсэн. Гэхдээ энэ жижигхэн амттанг улам боловсронгуй болгоогүй бол япончууд японоороо үлдэхгүй байсан биз. Уламжлалт шоколадан бүрмэлээс гадна төрөл бүрийн амтны сонголттой, гэхдээ бид энэ удаад амтны тухайд ярьсангүй, этгээд үзэмжийн тухайд ярьж байна: та сайтар хар даа, шагшуурны нэг үзүүр нь “нүцгэн” байгаа биз, юугаар ч бүрээгүй. Нэгдүгээрт, идэхэд маш эвтэйхэн болж байгаа юм – шоколад гарт хайлж наалдахгүй, харин хоёрдугаарт гэвэл – шагшуур шууд л алдаршиж эхэлсэн юм даа.

www.instagram.com

Японд европ гаралтай амттан байхгүй гэж бодож огт болохгүй, тэд гадны амттаныг нутагшуулан өөрийн онцгой шинжийг оруулдаг. Япон хэрэглэгчийг гайхшруулахын тулд үйлдвэрлэгчид төрөл бүрийн ундаа, шоколад, чихэр үйлдвэрлэж байна.

vk.com

“Пепси” – гэхэд л та эндээс маш олон төрлөөс сонголтоо хийж болно, өргөст хэмхийн амттай ч байна.

vk.com

Харин “Кит Кат”-ын хувьд уламжлалт шоколадан амттанаас гадна гадны хүмүүст гаж санагдах амттай кит-катууд бий: ногоон цай, сакура, нимбэг болон лаймтай, чили перецтэй гэх мэт.

 

Этгээд гэмээр амттанууд

chasikov.net.ru

Япончуудын амттаны тухай ойлголт гадны хүмүүсийн хувьд маш этгээд санагдана. Тийм учраас гадныхны хувьд туршилт хийж амсахаас өөр аргагүй үе гарна. Харин япончууд энэ бүгдийг иднэ. Ногоон цайтай амттан, бататтай шоколад, саке – жишээ нь зураг дээрх шиг тахианы махны амттай зайрмаг.

chasikov.net.ru

Түрс, наймаалж, загасыг сахараар амтлаад амттан болгож идэх тэдний хувьд уламжлал болжээ. Чихрээр амталсан наймаалж – та амсаж үзсэн үү?

11
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Maaalo

    2019/05/17 at 03:51

    Cool

  2. Maalo

    2019/05/17 at 03:52

    Cool

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *