Цус бүлэгнэлтийг сайжруулах, цус өтгөрөхөөс хамгаалах байгалийн гаралтай 6 төрлийн хүнс

2

Эд эрxтэн болгоны үйл ажиллагаа цусан хангамжаас шалтгаална, тийм учраас цус өтгөрөх нь эрүүл мэндийн томоохон асуудал болох аюултай.

Аливаа бэртэл гэмтлээс (шaрх) болоод цус өтгөрөх талтай байдаг, шaрх эдгэнгүүт цус шингэрч эхэлнэ. Хэрвээ цус артер эсвэл венийн судсанд өтгөрсөн бол тэр болгон шингэрдэггүй ингээд зүрхний шигдээс эсвэл цус харвалтанд хүргэдэг байна.

Артерийн цус өтгөрснөөр хүчилтөрөгчийн дутагдалд орно, ялангуяа хөл, гарын үзүүр болон тархи.

Цус өтгөрсний түгээмэл шинж тэмдэг нь булчингаар өвдөх, гэмтсэн хэсгийн арьсны өнгө цонхийх, сулрах, мөн хөл, гар хүйтэн байна.

Холестерины хэмжээ өндөр байх, цусны өндөр даралт, тамxидалт болон чихрийн шижин зэрэг нь цус өтгөрөхөд хүргэдэг эрсдэлтэй. Эрүүл хоол хүнс – цус өтгөрөхөөс урьдчилан сэргийлнэ. Хагас бэлэн бүтээгдэхүүн, генетикийн өөрчлөлттэй хоол хүнс, хиймэл амт оруулагч зэргийн хэрэглээнээс татгалзаж чадсанаар та эрүүл мэнддээ анхаарна.

Үүнээс гадна идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэй, ингэж байж та бие махбодийн цусны эргэлтийг бүрэн хангах боломжтой. Эцэст нь тамxины хэрэглээнээс бүрэн татгалз. Тамxины хор уршиг маш их – цус харвахад нөлөөлнө, зүрхний шигдээс болох аюултай мөн уушгины хорт хавдрын эх сурвалж гэж үздэг.

Цусны бүлэгнэлтийг сайжруулах, цус өтгөрөхөөс хамгаалах 13 хүнсний бүтээгдэхүүнийг танд танилцуулахаар бэлдлээ.

Улаан лооль – цусны улаан эсийг идэвхтэй ялгаруулах үйлчилгээ үзүүлнэ.

Усан үзэм (каемпферол, кверцетин болон мирицетин зэрэг бодисоор баялаг бөгөөд цусны бүлэгнэлд сайнаар нөлөөлдөг)

Е амин дэм (исэлдэх үйл явцыг удаашруулдаг, тиймээс авокадо, киви, бүйлсэн самар, брокколи түлхүү хэрэглээрэй)

Тосны xүчил болох Омега 3 (хушга, загас, хулууны үр зэрэг нь энэ бодисоор баялаг)

Куркума (энэ бүтээгдэхүүний хүчтэй үйлчилгээ үзүүлдэг бодис нь куркумин, цус бүлэгнэлтийг сайжруулна)

Цагаан гаа (уг хүнсэнд цус харвалтаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй бодис буюу ацетилсалицилийн xүчил ихээр агуулагддаг байна)

Гинкго (цус өтгөрүүлэхэд оролцдог фибрин, уургийн хэмжээг багасгана)

С амин дэм (судасны эрүүл байдлыг дэмжинэ)

Нэрс

Цинамон (энэ алдартай амт оруулагч кумарин агуулдаг – цусны даралт бууруулах байгалийн гаралтай химийн бодис)

Кайен перец (их хэмжээний салицилат агуулдаг тул цусны бүлэгнэлд сайнаар нөлөөлнө)

Хүрэн манжин (их хэмжээний нитрат агуулдаг тул зүрхний үйл ажиллагааг дэмждэг бөгөөд цус өтгөрөхөөс хамгаална)

Үүнээс гадна дараах ундаа болон хүнсний бүтээгдэхүүн таны эрүүл мэндийг дэмжинэ:

Салатны ногоон навч, брокколи зэрэг ногоонууд:

Төрөл бүрийн үрнүүд, жимсгэнэ, грейпфрут, хан боргоцой болон анар.

Хар шоколад

Модны самар, жишээ нь, хушга, бүйлсэн самар, ангаахай самар, бразил самар зэрэг.

Ногоон цай, усан үзэм, цангис, хан боргоцой зэрэг жимсний шүүс.

6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Мөнхчимэг Мөөгий

    Мөнхчимэг Мөөгий

    2019/05/17 at 11:10

    Удвал Ц.

  2. О. Баднаагарав

    О. Баднаагарав

    2019/05/20 at 10:32

    Otgonjargal Dorj О. Жанна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *