Жүжигчин Жереми Реннер аймшигтай ослын дараа ахин хөл дээрээ босож, өнгөрсөн хугацаанд юу туулж өнгөрүүлсэн талаараа ярьжээ

0

Өдгөө 52 настай жүжигчин Жереми Реннер өнгөрсөн нэгдүгээр сард аймшигт осолд орсон тухай мэдээлэл тарж, үзэгчдийн сэтгэлийг түгшээж байсан билээ. Тэгвэл “The Avengers” цувралын од маань саяхан нэгэн телевизийн шоунд оролцож, өнгөрсөн хугацаанд чухам юу туулж өнгөрүүлсэн талаараа ярьжээ.

Тэрээр зээ дүүдээ тусалж яваад цасны машинтайгаа осолдсон аж

© jeremyrenner / Instagram

Шинэ оны эхний өдөр тэрээр цас их орсны улмаас суусан зээ дүүгийнхээ машиныг гаргахад тусалж цас цэвэрлэгч машинд дайруулж осолдсон ажээ. Ослын дараа түүнийг нисдэг тэргээр яаралтай эмнэлэгт хүргэж, 30 яс хугарсан, биеийн байдал маш хүнд гэсэн оноштойгоор эмчилгээ хийж эхэлсэн юм.

 

Түүнийг хурдан эдгэрэхэд гэр бүл, ойр дотныхон нь их үүрэг гүйцэтгэсэн талаар дурджээ

© jeremyrenner / Instagram, © ABC News / YouTube

Хавирга, нүдний ясаа хадуулж, эрүүний ясандаа резин жийргэвч суулгуулж, хөлөндөө титан материалаар хийгдсэн хиймэл яс хийлгэж, биеийн байдал нь хүнд байхад гагцхүү түүний дэргэд байж, бүх талаар дэмжиж байсан бүх хүмүүст тэрээр үүрд талархаж явна хэмээжээ.

© ABC News / YouTube

Түүнчлэн түүний дэргэдээс гэр бүл, найз нөхөд нь огтхон ч холдолгүй байнга тусалж байсан тухай түүний найз, продюсер Рори Миликин өгүүлжээ. Тэрээр, “Реннерийн ээж түүний дэргэдээс огтхон ч холдоогүй. Бас түүний найзууд, төрөл төрөгсөд бүх л үед тусалж, дэмжиж байлаа” хэмээн ярьжээ.

 

Тэрээр саяхан Жимми Киммелийн шоунд хүрэлцэн ирж оролцжээ

© ABC News / YouTube

Жимми Киммелийн шоунд “Няцашгүй Жереми Реннер” хэмээн дуудуулан гарч ирсэн тэрээр дотор эрхтэн, сээр нуруу, тархиндаа ямар нэгэн гэмтэл аваагүй тухайгаа дурдсан бөгөөд ухаан орох үедээ хойшилсон ажлуудаа яаж хугацаанд нь дуусгах вэ гэсэн бодол хамгийн эхэнд орж ирсэн хэмээн өгүүлжээ.

© The Avengers / Marvel Studios and co-producer

Мөн шоуны үеэр хөтлөгч Жимми Киммел “The Avengers” киноны баатрууд дундаас хамгийн чанга залуу нь одоо Hawkeye болсон хэмээн хошигноход тэрээр, “Санал нэг байна” хэмээн хариулжээ. Тэрээр уг шоунаас гадна өөрийн тоглосон Rennervations нэртэй цувралын нээлтийн үйл ажиллагаанд таягтайгаар ирж оролцжээ.

 

Өдгөө тэрээр хэвийн амьдралдаа эргэн орохоор эмчилгээний сүүлчийн шатандаа явж байна

VALERIE MACON / AFP / East News

Хэдийгээр тэрээр хөл дээрээ ахин босож чаддаг болсон ч эрүүний мэс ажилбарын дараа ярихад хүндрэлтэй байгааг дурдаад биеийнх нь зарим хэсэг бүрэн мэдээ ороогүй байгаа хэмээжээ.

© ABC News / YouTube

Мөн тэрээр цаашдаа ч кино уран бүтээлүүдэд тоглох бодолтой хэвээр байгаа тухайгаа ч ярьжээ. “52 нас гарсан ахмад жүжигчний хувьд одоо зарим үзэгдэлд орлон тоглогч хэрэглэж яагаад болохгүй гэж?” хэмээжээ.

© The Avengers / Marvel Studios and co-producer
6
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *