
Та адал явдалт блокбастерт дуртай юу? 1999 онд дэлгэцээр найруулагч Стивен Соммерсын “The Mummy” кино гарч дэлхийг шуугиулж байсныг санаж байна уу? Уг бүтээл үнэхээр алдаршиж байсан тул кино бүтээгчид нь дахин хоёр анги (киноны хоёр дахь анги 2001, харин гурав дахь нь 2008 онд) хийхээр шийдсэн байдаг. Кино бүтээгчдийн хувьд уг кино ургац арвинтай өнгөрчээ. Уг төсөл зарцуулсан төсвөөсөө даруй 50 дахин орлого авчирсан юм.
“The Mummy” гурван ангит кино – домогт бүтээл болсон. Адал явдалт киноны бүхий л шинж чанарыг өөртөө агуулсан гэж үзнэ. Үзэгчдийг хөгжөөх бүх зүйл энд байна – сонирхолтой үйл явдал, бодит мэт тайз засал, жүжигчдийн чадварлаг тоглолт, хамгийн гол нь уур амьсгал. Орчин үеийн зарим нэг кинонууд ч ийм мундаг шинж чанарыг өөртөө агуулж чадахгүй байгаа нь харамсалтай.
“The Mummy” кино саяхан л дэлгэцээр гарсан юм шиг санагдаж байна. Гэтэл анхны кино тэртээ 24 жилийн өмнө гарч байжээ. Итгэхэд бэрх. Өнөөдөр бид дүрүүдийг бүтээсэн жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн байгааг сонирхоцгооё.
Эвелин Карнахан — Рэйчел Вайс

Рик О’Коннелл — Брендан Фрейзер

Гол дүрийг анхлан Фрейзерт биш харин Том Крузд санал болгож байжээ, даанч тэр татгалзсан хариу өгсөн гэдэг. Гэхдээ Круз 2017 оны кинонд бүтээлд тоглож алдсанаа нөхсөн гэх үү дээ.
Имхотеп — Арнольд Вослу

Бени Габор — Кевин О’Коннор

Хилэнцийн хаан – Дуэйн Жонсон

Киноны хоёрдугаар ангийн төгсгөлд гарч ирдэг компьютер график ашиглан хийсэн Хилэнцийн хааныг тухайн үедээ хэлэх, хэлэхгүй үгээр шүүмжилж байсан удаатай. Үнэндээ гайхаад байх ч зүйл алга. Үнэхээр л бүтэлгүй дүр байсан юм. Киног дэлгэцнээ гаргах гэж яарсан студиэс болоод дүрийг төгс төгөлдөржүүлж чадаагүй гэдэг. Тусгай эффектийн багийнхан кино гарахаас хэдхэн долоо хоногийн өмнө л ажилдаа орж чаджээ.
Ардет Бей — Одед Фер

Жонатан Карнахан — Жон Ханна

Профессор Ален Чемберлен — Жонатан Хайд

Анк-су-намун — Патриция Веласкес

Жүжигчин Патриция Веласкес кино зураг авалтын үеэр өдөр болгон дөрвөн цагийн турш нүүр будалтын өрөөнд тэвчээртэй суудаг байжээ. Түүний биеийг будаж, нарийн зурааснуудыг зурна – эдгээр гоёл нь дүрийн онцлог байв. Үүнгүйгээр дэлгэцээр гарах хориотой гэх үү дээ. Энэ бүсгүйн тэвчээрийг юутай ч зүйрлэшгүй. Түүний тэвчээр үнэндээ талаар өнгөрөөгүй л дээ.
Доктор Терренс Бей — Эрик Авари

Уорден Гад Хассан — Омид Жалили








