Кино зураг авалтын алдаатай хэсгүүд эцэстээ амжилт дагуулсан сонирхолтой жишээнүүд

5
1
23,838

Хичнээн төлөвлөгөөгөө баримталж байгаа ч гэсэн хаа нэгтээ буруутах үе бий. Киноны зураг авалт ч мөн адил. Кино зохиолоосоо гажих, бүтэлгүй дубль эсвэл жүжигчний алдаа зэрэг нь зарим нэг тохиолдолд киног чимж өгдөг ажээ.

Та бүхэнд алдаатай дубль гэгдэж байсан ч киноны шилдэг хэсгүүдээр тооцогдох болсон тохиолдлуудыг танилцуулахаар бэлдлээ.

Casino Royale, 2006

Кино зураг авалтын алдаатай хэсгүүд эцэстээ амжилт дагуулсан сонирхолтой жишээнүүд 1

Зураг авалтын үеэр Дэниел Крэйг санамсаргүй усанд унасан хэдий ч тэр хэсгийг нь тасдаж аваагүй байна. Тэр хэсэг нь бондын алдартай хэсэг болсноос гадна уг усны хувцсыг Лондонгийн дуудлага худалдаагаар 72,000 доллараар заржээ.

 

Star Wars: Episode IV A New Hope, 1977

Кино зураг авалтын алдаатай хэсгүүд эцэстээ амжилт дагуулсан сонирхолтой жишээнүүд 2

Люк Скайуокер байлдагчийн хувцас өмсөөд: “Энэ хувцас өмсөхөөр чинь би юу ч харахгүй байна” гэжээ. Үнэхээр ч энэ хувцсыг өмссөн жүжигчин гадна орчноо маш бага мэдэрч байсан бөгөөд жүжигчин Марк Хэмилл толгойгоороо хаалга мөргөжээ. Энэ хэсгийг устгасангүй, дайралтын үеийн хамгийн сонирхолтой хэсэг болжээ.

 

The Lord of the Rings: The Fellowship of the Ring, 2001

Кино зураг авалтын алдаатай хэсгүүд эцэстээ амжилт дагуулсан сонирхолтой жишээнүүд 3

Иэн Маккеллен (Гэндальф) толгойгоо лааны сууринд цохидог хэсгийг санаж байна уу? Энэ бол кино зураг авалтын төлөвлөгөөнд байсан хэсэг, харин дараа нь таазны модонд цохидог хэсэг бол санамсаргүй явдал байлаа. Энэ сайхан хэсгийг хасвал нүгэл гэж үзсэн Питер Жексон тэр чигээр нь үлдээжээ.

 

Rain Man, 1988

Кино зураг авалтын алдаатай хэсгүүд эцэстээ амжилт дагуулсан сонирхолтой жишээнүүд 4

Ах дүү хоёр утасны бүхээгт чихцэлдэх тэр хэсэг. Хоффман санаандгүйгээр “хий алдчихжээ”, амьсгалахад бэрх байсан хэдий ч тэсвэр гарган зураг авалтыг дуусгасан байна.

 

Django Unchained, 2012

Кино зураг авалтын алдаатай хэсгүүд эцэстээ амжилт дагуулсан сонирхолтой жишээнүүд 5

Кино зохиолоор Ди Каприо гараа савлуулан чангаар хашхирах ёстой байсан юм. Ажилдаа  хэт улайрсан жүжигчин маань гараараа ширээ шаахдаа шилэнд гараа зүсчихжээ. Тарантино ч зураг авалтаа зогсоосонгүй, жүжигчин ч цааш ажлаа хийсээр байв.

 

The Dark Knight, 2008

Кино зураг авалтын алдаатай хэсгүүд эцэстээ амжилт дагуулсан сонирхолтой жишээнүүд 6

Эмнэлгийн хувцастай явж байгаа Жокер эмнэлэгт нуусан бөмбөгийг удирдлагаар ажиллуулах ёстой байсан. Жокерт бөмбөгийг дэлбэлэх ганц л оролдлого байсан ч, анхных нь амжилтгүй болжээ. Дүрээсээ гажилгүй удирдлагыг сэгсчин хэд хэдэн удаа даржээ – ашгүй нэг юм хүсэн хүлээсэн дэлбэрэлт болов.

 

Guardians of the Galaxy, 2014

Кино зураг авалтын алдаатай хэсгүүд эцэстээ амжилт дагуулсан сонирхолтой жишээнүүд 7

Жүжигчин Крис Прэтт байнга хошигнож дэггүйтэж байв. Түүний “Уучлаарай, яаж ажилладгийг нь би сайн мэдэхгүй юм” гэдэг үг жүжигчний өөрийн хошин шог зангийн ачаар улам алдартай болжээ.

 

Fight Club, 1999

Кино зураг авалтын алдаатай хэсгүүд эцэстээ амжилт дагуулсан сонирхолтой жишээнүүд 8

Машины зогсоол дээр Тайлер хэрхэн зодолдох талаар Эдвард Нортонд сургаал айлдаж мөрөн дундуур нь зөөлөн цохидог хэсэг байжээ. Энэ хэсгийг хийхдээ найруулагч жүжигчнээс содон сонин зүйл хийхийг хүссэн тул Брэд Питтийн чихэн дундуур нь цохиод авчээ. Ингэж цохиулна гэж санаагүй жүжигчин маань “Миний чихэн дундуур цохичихлоо ш дээ” гэж хэлж байгаа нүүр царай нь жинхэнээсээ ажээ.

 

Mission: Impossible – 2, 2000

Кино зураг авалтын алдаатай хэсгүүд эцэстээ амжилт дагуулсан сонирхолтой жишээнүүд 9

Төгсгөлийн зодооныг бодит болгохыг үнэхээр хичээжээ. Тийм ч учраас орлон тоглогч Том Крузийг байдаг чадлаараа цохь гэж хүссэний дагуу Том эрүүн дундуур нь хүчтэйхэн аваад хаясан байна. Энэ хэсгийг кинонд үлдээсэн бөгөөд юу хийчих нь энэ вэ гэсэн царайг та Томоос харж болно.

 

Ghost Busters, 1984

Кино зураг авалтын алдаатай хэсгүүд эцэстээ амжилт дагуулсан сонирхолтой жишээнүүд 10

Бил Мюррей – шинэ санаа гаргаж ирэх авьяасаараа киноны түүхэнд бичигдсэн хүн. Лизунатай учрах тэр үед шүлс болоод хэвтэж байдаг. Юу болов гэсэн асуултад “Намайг долоочихлоо” гэжээ.

19
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

5 Сэтгэгдэл

  1. Б. Төгсөө

    Б. Төгсөө

    2016/12/10 at 14:52

    ss pls

  2. Xatansaihan Bold

    Xatansaihan Bold

    2016/12/10 at 17:18

    dss

  3. Сэр-Оддамба

    2016/12/13 at 10:01

    Хэдхэн сарын өмнө танай 1 мэдээн дээр The Dark Knight киноны галзуугийн эмнэлэг дэлбэлдэг хэсгийн удирдлага ажиллахгүй эргэж хардаг хэсгийг кино зохиолч нь биш Joker энэхүү санааг гаргаж байжээ гээд л мэдээ оруулсан байсан. Одоо болохоор зураг авалтын алдаатай хэсгүүд нтр гээд оруулсан байх юм. Аль нь ч үнэн юм бас арай2

  4. Зочин

    2016/12/14 at 16:05

    di cabrio shaachihjee

  5. Grey

    2016/12/14 at 20:47

    Jokeriin ter heseg vneheer best shu ~

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.