Таны урьд өмнө нь гадарлаж ч байгаагүй 10 киноны далд утга агуулгууд

1

Жирийн нэгэн кино яагаад үзэгч олонд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээснийг тэр болгон ухаардаггүй. Учир юунд оршиж байна вэ гэвэл, сайн кино эхнээсээ гүн ухаан дээр суурилж хийгддэг бөгөөд энэ нь хүний сэтгэлд нөлөөлөхөөс бус ил харагдахгүй.

Та бүхэн дараах кинонуудын далд агуулгыг ойлгож аваад кинонуудаа дахин нэг үзээрэй.

Mad Max: Fury Road

Нүд эрээлжим эйкшн дүр зургийг хараад хүмүүс киноны цаад үзэл санааг олж хардаггүй. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар киноны дүр болгон хувь хүний тусгалыг гаргасан (зургийг үзнэ үү): тэдний зугтааж байгаа нь – бидний айдас, ногоон газар нутаг – бидний мөрөөдөл, аялал – хувь хүний хувьсал. Тийм ч учраас уг киног үзсэний дараа үзэгчид өөрсдийгөө эрч хүч, эрх чөлөөг мэдэрдэг ажээ.

 

Schindler’s List

Улаан пальтотой бяцхан охин уг киноны гол үзэл санаа. Стивен Спилберг өөрөө энэ тухай тайлбарлахдаа: “АНУ ч тэр, ЗХУ ч тэр, Англи ч тэр хоморголон устгал явагдаж байгааг мэдэж байсан. Гэхдээ тэд юу ч хийгээгүй. Үхлийн цувралыг зогсоохын тулд өөрсдийнхөө аливаа эх үүсвэрийг ашиглаагүй. Энэ бол аймшигтай улаан толбо, та бүхэн ч харсан, хэн ч юу ч хийгээгүй”.

 

Interstellar

Анхааралтай үзэгч бол анзаарсан байх, кинонд хоёр өнгө бий: цэнхэр (мөнх тэнгэрийн бэлгэ тэмдэг), элсэн (газар дэлхий, цаг хугацааны бэлгэ тэмдэг). Дүрүүд тухайн үйл явдалдаа тохируулан хувцсаа солино. Кино ч өөрөө үлгэр домгийн шинж чанартай: диваажингийн байдал, хүмүүс хаостой тэмцэж буй тэмцэл, аврал. Гол баатрууд л энд жинхэнэ хүмүүс. Тийм ч учраас үзэгч олонд ийн нөлөөлдөг байна.

 

Shutter Island

Найруулагч эхнээсээ л гол дүрийн баатар галзуу гэдгийг ойлгуулдаг: детективийн өрөөнд байгаа гав, цагдаа нарын чухал царай, сувилагч нарын өнгөц төрх, мисс Кернсийн тухгүй байдал (эд бүгд жүжиглэж байгаа). Гол дүрийн баатар эцэс сүүлд нь үнэн мөнийг ухаарч ойлгох хэдий ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй.

 

Mr. Nobody

“Бүх зүйл өөрөөр байж болох хэдий ч, нэг л утга агуулгатай байна” – гэж Немо хэлдэг. Тухайн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа хэдий ч утга агуулга нь өөрчлөгдөхгүй. Немо өөртэйгөө холбоотой бүхий л өөрчлөлтийг харж чадна. Ээжтэйгээ байгаа амьдрал нь дан ганц сэтгэл хөдлөл дээр, харин эцэгтэйгээ байгаа амьдрал нь – оюун санаан дээр үргэлжилнэ. Тэрээр гуравдагч этгээдийг илүүд үзнэ – хувь хүний сонголт буюу том болж буйгаа ойлгож эхэлнэ.

 

Black Swan

Шизофрени өвчний тухай кино гэж үзэгчид үздэг. Үнэндээ, урлаг гэдгийг тод томруунаар гаргаж чадсан. Урлаг дандаа хоёр талтай байдаг – бүтээгч, сүйтгэгч. Жинхэнэ төгс бүтээл энэ хоёр зүйлийн нэгдлээс бүрдэнэ.

 

The Neon Demon

Анализ хийхгүйгээр уг киног ойлгохгүй. Неон чөтгөр – хүссэн объектын хар тал. Гол дүрийн баатар – гоо сайхан. Киноны төгсгөлд нэгэн дүр гоо сайхныг “хүртдэг” бөгөөд онцгой нэгэн болно. Байнга үзэгдэх гурвалжин нь – Гэгээн гурвал. Өөрөөр хэлбэл, моод, гоо сайхны ертөнц – шинэ сүм, харин үзүүлбэр нь гэгээн үйлсэд зүтгэх явдал.

 

The Walking Dead

Зомбитой цуврал киног яагаад хүмүүс үзсээр байгааг та мэдэх үү? Энд зөвхөн зомби байхаас гадна бусад бүх төрлийн дэлхий ертөнц гардаг гэж хэлж болно: боолчлолоос ардчилал хүртэл. Тийм учраас шинэ цуврал гарах бүрт үзэгч өөр өөр нийгмээр аялна.

 

Split

Киноны төгсгөлийн 20 секунд бүх үйл явдлыг орвонгоор нь эргүүлдэг. Гол дүрийн баатар нь зүгээр ч нэг сэтгэл мэдрэлийн өвчтэй биш харин ч супер баатар болж хувирна. Дээрээс нь найруулагч Найт Шьямалан Marvel-ийг багахан шоглоод авсан юм – түүний супер баатруудын ертөнц Marvel-аас ч эртнийх гэдгийг харуулжээ.

 

Fight Club

Утгагүй хэрнээ төгс онол байдаг: Марла – Өгүүлэгчийн адил нэг хувь хүн. Марла, Тайлер хоёр тун адилхан: хоёулаа байнга тамхи татна, нэг хувцас өмсөнө, бөгж, тэр бүү хэл үсний засалт ч адилхан. Марлатай ч адилхан зүйл их: тэд нэг асуудалтай, хоёулаа отелд амьдардаг, нэгэн цаг хугацаанд хувцсаа сольдог, нэг л дугуйланд явдаг гээд адил зүйл их. Энэ бол эрэгтэй хүний эхлэлийг дарангуйлах гэсэн эмэгтэйн эхлэл юм. Киног дахин үзэхэд та далд утга санааг ойлгоно. Чөтгөр ав гэж, түүнийг машин ч анзаарахгүй байна шүү дээ.

28
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dolgoon Jyoung Jr.

    Dolgoon Jyoung Jr.

    2017/06/20 at 19:15

    tegeed oor ooriigoo yachihsan bolj? :V

  2. M

    2017/06/23 at 01:04

    Гайхалтай.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *