Нийтээр санхүүжүүлэх үйлчилгээ үзүүлдэг Indiegogo сайт дээр компанит ажил өрнүүлж буй нэгэн шинэ бүтээгдэхүүнийг та бүхэнд танилцуулъя. Энэ бол Bluesmart хэмээн нэрлэгдсэн дэлхийн анхны ‘connected’ тээшний цүнх юм. Энэхүү цүнх нь хэрэглэгчийн гар утастай холбогдсоноор ачаа тээш нь ойрхон байгааг мэдэгдэж, хэрэглэгчид илүү тав тухтай байдлыг мэдрүүлэх гэх мэт хэд хэдэн онцлогуудтай аж.
Онцлогуудаас нь дурдвал ухаалаг гар утастай холбогдсон ачаа тээврийн аюулгүй байдлын албанаас баталсан цоож болон бариулын хэсэг дээр тээшний жинг харуулах дижитал жин, хэрэглэгчийн ухаалаг гар утсыг цэнэглэх цэнэглэгчээр хангах гэх мэт. Энэ сарын 20-нд эхэлсэн нийтийн санхүүжилт олох компанит ажил нь ирэх 11-р сарын 24-нд дуусах юм. 50,000 долларын санхүүжилт олох зорилготой байсан уг ажлын хүрээнд одоо аль хэдийнээ 205,117 доллар олчихоод байгаа юм байна. Bluesmart тээшний цүнх нь 235 доллараар худалдаалагдах аж.
Daam
2014/10/28 at 12:32
gadaad yvgad ulaml amar bolj bnada
Зочин
2014/10/28 at 17:37
buh zuil uhaalag utastai holbootoi bolj bgan bn l daa