Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн инээдтэй гоолууд (видео)

4

Хөл бөмбөг бол хамгийн их дэлгэрсэн спорт бөгөөд маш сонирхолтойгоос гадна заримдаа хөгтэй явдал их гардаг билээ. Дэлхийн сая сая хөл бөмбөг сонирхогч нарын хамгийн их сонирхож хүлээж байдаг зүйл нь гоол. Шилдэг гоол бол гоё гоол байдаг бол түүнээс илүү нь инээдтэй гоол байх болов уу. Ингээд энэ удаа маш хачирхалтай, инээдтэй байдлаар хаалганд бөмбөг оруулсан тухай 10 видеог сонирхуулъя.

Стэн Коллимор

90-ээд оны үед Английн аваргын тэмцээнээр оруулсан гоол хамгийн инээдтэй, хачирхалтай нь байж магадгүй. «Ливерпуль»-ийн Стэн Коллимор хүчтэй цохиж гоол хийсэн боловч яагаад бөмбөг хаалганд амархан орсныг эхлээд ойлгоогүй байна. Гайхсан царайтай эр маань багийнхныгаа харахад тэд өөдөөс нь инээхээс өөр юм хийсэнгүй. Коллимор дахин давталтыг хүлээж байж хараад чухам яагаад багийнхан нь инээгээд байгааг ойлгосон байна.

 

Крис Брасс

Английн хамгаалагч Крис Брасс 30 нас хүртлээ хүнд гайхуулах амжилт үзүүлж чадаагүй боловч 30 насны босгон дээрээ буюу 2006 онд олныг шуугиулж чадсан байна. Бери хэмээх багт тоглож байсан тэрээр өөрийн хаалганд нэгэн өвөрмөц гоол оруулжээ. Гоол хийхдээ өөрийнхөө өшиглөсөн бөмбөгөөр нүүрээ онож хийсэн бөгөөд энэ тухай видео маш их тархаж янз бүрийн хошин уралдаануудад тэргүүн байр эзэлж байсан гэдэг. Брассын баг нь энэ тоглолтод 3:2 харьцаагаар хожсон боловч Английн 4-р лигт үлдэж чадаагүй билээ.

 

Хавьер Эрнандес

Манчестер Юнайтед багт тоглодог Мексикийн довтлогч Хавьер «Чичарито» Эрнандес 2010 онд Брассын мэхийг бас давтсан бөгөөд ялгаа нь өөрийн багтаа ашигтай буюу “айлын” хаалганд гоол хийсэн байна. Гоол хийсэн байдал нь бүр ч илүү хачирхалтай байсан бөгөөд тэрээр унаж байх үедээ нүүрээ яг оносон байдаг.

 

Павол Дюрица

Словакийн хагас хамгаалагч Павол Дюрица 2008 онд Унгарын цомын төлөө тэмцээний нэгэн тоглолтонд алдаршсан бөгөөд 11 метрийн торгуулийн цохилтыг хаалгач нь хаахад өрсөлдөгч багтаа тусалсан байдаг юм. Эсрэг багийнхандаа 11 метрийн цохилтыг яаж хийх ёстойг зааж өгч байгаа мэт өөрийн хаалганы буланд маш хүчтэй цохин гоол оруулжээ. Энэ нь түүний тухайн багт байхдаа хийсэн дөрөв дэх, сүүлийн гоол байсан гэдэг бөгөөд удалгүй хөл бөмбөгч маань эргэж эх орондоо иржээ.

 

Давид Говорка

Чехийн хагас хамгаалагч Давид Говорка нь Прагийн 2-р Спартак багт тоглож байхдаа гудамжны хөл бөмбөгт ихээхэн тохиолдох доромжлол бүхий гоол буюу … арын зөөлөн… хэсгээрээ хаалганд бөмбөг оруулжээ. Гэхдээ гудамжны хөл бөмбөгийн бойтог, эв хавгүй хөдөлгөөнөөр биш жинхэнэ уран үсрэлтээр хийсэн бөгөөд түүний энэ үсрэлт нь хүүхдийн гэнэн мөрөөдлийг ч урлаг болгон биелүүлж болно гэдгийг харуулсан байна.

 

Дин Сондерс

Ливерпуль, Астон Вилла болон Галатасарай багт тоглож байсан Уэлсийн Дин Сондерс зодог тайлахын өмнөхөн Английн 2-р лигийн Шеффилд Юнайтед тоглож байхдаа хөл бөмбөгийн уран сэтгэлгээг харуулсан байна. Порт Вейла багтай хийсэн тоглолтын үеэр эсрэг багийн туршлагатай хаалгач Пол Масселуайт-аар тоглоом хийж гаднаас бөмбөг оруулахдаа хаалгачийн нуруугаар өөртөө дамжуулалт хийж хоосон хаалганд гоол оруулсан байдаг. Гэхдээ үүнийг тоглоом хийсэн гэхээс илүү тухайн нөхцөлд хамгийн зөв шийдвэр гаргасан гэх нь зөв болов уу. Ихэнх тоглогчийн толгойд ийм бодол төрөхгүй байсан биз ээ.

 

Даррен Бент

Английн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ливерпуль багийн эсрэг тоглох үедээ Сандерленд багийн Даррен Бент өвөрмөц байдлаар хаалганд бөмбөг оруулжээ: түүний цохисон бөмбөг нисэх явцдаа үзэгчдийн алдсан улаан бөмбөлгийг онож чиглэлээ өөрчилсөн бөгөөд хаалгач рефлексийн дагуу илүү тод харагдах улаан бөмбөг хаахаар хөдлөх үед жинхэнэ бөмбөг хаалганд оржээ. Шүүгч бөмбөгийг тооцсон бөгөөд тоглолт 1:0 харьцаагаар өндөрлөсөн байна. Нэмж хэлэхэд тэрхүү бөмбөлгийг Ливерпулийн дэмжигчид талбайд оруулсан нь багт нь ийнхүү гай болсон байна. Тэмцээний дараа гоол орсонд тооцсон шүүгчийг дээд лигээс хассан ба шалтгаан нь ийм “балай гоол”-ыг тооцох ёсгүй байсан гэсэн байдаг.

 

Жейми Поллок

Манчестер Сити багийн хагас хамгаалагч Жейми Поллок бүх цаг үеийн хамгийн онцгой авто гоолыг хийсэн нэгэн юм. Тэрээр бөмбөгөө өөрийн болон эсрэг багийн тамирчдын дээгүүр маш цэвэрхэн гаргаад өөрийн хаалганд мөргөж гоол оруулжээ. Хэрвээ энэ хаалга нь өөрийнх нь багийн хаалга гэдгийг мэдэхгүй бол энэ нь тун сайхан гоол хийж байгаагаар харагдах байх.

Түүний хийсэн энэ гоол багт нь маш их нөлөөлсөн бөгөөд Манчестер Сити түүхэндээ анх удаа 3-р лигт унасан байна. Харин өрсөлдөгч болох Куинс Парк Рейнжерс нь хожсон учир лигтээ үлдэж чадсан, хөгжөөн дэмжигчид нь Жеймид “сүүлийн 2000 жилийн хамгийн нөлөөтэй хүн” хэмээх алдар хайрласан байна. Дээр нь нэмээд “хоёр дахь нөлөөтэй хүн нь Есүс байсан” гэж тохуурхана.

 

Мохаммад Шатнави

Хамгийн инээдтэй авто гоолыг Иорданийн Аль-Файсали багийн хаалгач Мохаммад Шатнави 2015 онд маш чухал дерби (Амман) тоглолтонд хийжээ. 0:1 харьцаатай байх үед тэрээр тайлбарлахад хэцүү зүйл хийсэн байдаг: магадгүй тэр өөрийнхөө үүргийг, үзэгч олныг, багийнханыгаа, хөл бөмбөгийн дүрмийг бүгдийг мартсан бололтой ба яаж ийж байгаад л дээгүүр явах бөмбөгийг өшиглөх гэж хүссэн юм шиг. Харахад инээдтэй гоол оруулсан энэ тоглолтонд Шатнавигийн баг 0:3–аар хожигдсон байна.

 

Ассаф Мендес

Израйлийн Маккаби багийн хаалгач Ассафу Мендес Киевийн Динамо багтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр их азгүйтсэн бөгөөд байгаль эх түүний эсрэг байсан бололтой. Албан ёсны дүнгээр бол тэрээр өөрийн хаалганд гоол хийсэн боловч үнэндээ салхи буруутай юм. Тэнгэрийн хүчинд биширч хөдөлж чадахаа больсон бололтой хаалгач дэндүү удаан хөдөлсөн бөгөөд магадгүй тэрээр тэнгэрийн хүслийг дагасан байж ч болох: Ойрх Дорнод шашин шүтлэг хүчтэй нутаг билээ.

45
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *