
Эмэгтэй хүн 40 нас хүрэх үед 20 жилийн өмнөх шигээ уян хатан, чийрэг байхаа больж илүү эмзэг болдог байна. Энэхүү өөрчлөлт нь эмэгтэй хүний биеийн болон сэтгэл санааны байдалд ихээр нөлөөлөх нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хөгшрөлтийн шинж тэмдгийг үгүй болгож биеэ эргэн чийрэг болгох боломж бий.
Гарч байгаа өөрчлөлтийг анзаарахгүй байхыг хичээхийн оронд 40 наснаас дээшхи эмэгтэйчүүдэд зориулсан яс, булчинг чангалах олон янзын фитнесс дасгал хийх хэрэгтэй. 40 наснаас хойш булчингийн масс багасах нь хэцүү боловч түүнтэй тэмцэх боломж бий. Хөлс гарах хэмжээ багасах ч арай бага хэмжээний эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж биеэ хэвийн хэмжээнд барьж болно. Энэ бүхнийг анхааралдаа аваад 40 хүрсэн бол зарим нэг дасгалд бага зэргийн өөрчлөлт оруулан хийх хэрэгтэй.
Хурдны дасгалын төрөл
40 хүрснээс хойш хийх дасгалын төрөлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болохоос хурданд тэгж их ач холбогдол өгөхгүй. Удаан, их цагаар алхахад өөхөн хуримтлал нь хүчтэй, хурдтай дасгал хийснээс илүү хурдан задрах болно.
40 хүрсэн эмэгтэйчүүдийн хүчний дасгал нь залуу бүсгүйчүүдийнхээс ялгаатай. Цаг явах тусам бидний бие илүү эмзэг болж янз бүрийн ачаалал даах чадвар сулрах учир их эрчимтэй, ачаалал ихтэй дасгалаас зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ таны үе мөч сайнаараа байгаа бол та тэвчиж чадах байх. Харин өвдөг болон болон бусад үе мөч өвддөг эсвэл хэвлий тааз хавийн үе мөчний элдэв бэрхшээлтэй, нуруу өвддөг бол алхах нь хамгийн сайн тохирох дасгал юм.
Хүчний дасгалын давуу тал
Хүчний дасгал нь 40 давсан эмэгтэйчүүдэд маш их хэрэгтэй. Энэ нь таны булчингийн массыг нэмэгдүүлэн биеийн хэлбэр төрхийг тань зөв болгож хадгалахад чухал үүрэгтэй юм. Таны нас явах тусам, остеопороз болон яс хэврэгших зэрэгт энэ нь онцгой ач холбогдолтой байх болно. Хэд хэдэн булчингаа нэмэгдүүлж, чангалах нь таны биеийн бодисын солилцоог удаашрахыг саатуулан, хэвийн хэмжээнд байлгахад тустай. Мөн хүчний дасгал нь таны сэтгэл санаанд ч сайн нөлөөтэй юм.
Хүнд атлетик нь таны биеийн тэвчээрийг сайжруулахаас гадна таны оюун ухаанд бас эерэг нөлөөтэй. Судалгаагаар хүчний дасгал болон биеийн идэвхтэй байдал нь тархины цусан хангамжийг сайжруулан зөв ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Үүнээс гадна хүнд атлетик болон хүчний дасгал нь нойронд сайн болгох ба энэ нь нас явж байгаа хүнд маш чухал ач холбогдолтой билээ.
Хэрвээ та 40 давсан, бие галбираа хадгалахыг хүсэж байгаа бол та хүчний дасгалд анхаарах хэрэгтэй шүү.
Ингээд 40 гарсан эмэгтэйчүүдэд хамгийн сайн тохирох дасгалууд:
1. Бурпе
2. Суулт
3. Планк
4. Урагш суун үсрэх
5. Хөлний сунгалт








Оогий Баяраа
2018/07/01 at 01:48
Erdenchimeg Surendorj
Оогий Баяраа
2018/07/01 at 01:48
Erdenchimeg Surendorj
Dodom Shnh
2018/07/01 at 09:46
uhej medehr dasgal bna kkk
Ay Bayaraa
2018/07/01 at 12:49
Burentugs Chuluunbat
Х. Хулан
2018/07/01 at 15:26
Batbayar Dorjpalam
Baasanjargal Khuyag
2018/07/01 at 19:11
H
Zulhvv Dorjpalam
2023/08/24 at 03:33
Хөгшинд хэрэгтэй гэж………..🚩🙋.🚴🏃⛹️🏋️🏇🚩
Miigaa Myagmarsuren
2023/08/24 at 07:29
Tuwshinjargal
Учралсайхан Жаргалант
2023/08/24 at 16:04
Теньжянь дэх чингэлгийн бөөгнөрөл хэвэндээ орж байгаа болуу