Чихнээс гарч буй хулхины өнгөөр та эрүүл мэндийн байдлаа ямар байгааг мэдэж аваарай!

1

Олон хүн хулхийг чихэн дотор хуримтлагдсан бохирдлын нэг төрөл биш гэдгийг тэр бүр мэддэггүй. Үнэндээ бидний бие чихний сувагт бактери болон бохирдлыг нэвтрүүлэхгүйн тулд хулхийг ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл энэ наалдамхай бодис бидний чихийг цэвэрхэн, эрүүл байлгаж, үйл ажиллагааг нь дэмждэг.

Гэхдээ таны чихэнд хэтэрхий их хулхи байгаа юм шиг санагдвал, эргэлзэх хэрэггүй авах хэрэгтэй. Мөн хэт их хэмжээний хулхи ялгарснаас болж, чихний суваг бөглөрч, сонсголын үйл ажиллагаа доголдох, цаашлаад амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Хэрэв та чихний ухуур хэрэглэхээр шийдсэн бол чихний сувагт хүрэхгүй байх хэрэгтэй. Эс бөгөөс хулхийг чихний суваг руу улам цааш түлхэж, даралт учруулна. Чихний сувгийг бөглөх эсвэл чихний хэнгэргийн хальсыг цоололгүйгээр хулхийг авч хаяхад тус болох тусгай бодисууд байдаг. Эдгээрт глицерин, давсны уусмал, оливын тос, устөрөгчийн хэт исэл болон цагаан цуу зэргийг нэрлэж болно. Мэдээж хэрэг, хамгийн аюулгүй арга бол чих, хамар, хоолойн эмч дээр очиж мэргэжлийн арга барилаар хулхийг авахуулах явдал юм.

Хулхины өнгөнөөс шалтгаалж, эрүүл мэндээ ямар байгааг мэдэж авч болно:

1. Шар өнгөтэй, чийглэг бас наалдамхай

Энэ бол насанд хүрэгчдийн чихнээс хамгийн түгээмэл гардаг хулхи юм. Зузаан, чийглэг болон наалдамхай бүтэц нь чихний сувгийг хуурайших болон гэмтэхээс сэргийлдэг.

 

2. Саарал

Хэвийн бус юм шиг санагдах боловч, яарч сандрах хэрэггүй. Энэ өнгө бол таны чихэнд байгалийн жам ёсоор цэвэрлэгээ хийгдэж байгааг илтгэж байгаа юм. Гэхдээ хуурай болон үйрмэг хэлбэртэй хулхи гарах, загатнах мэдрэмж төрүүлэх нь экзем байх магадлалтай. Ийм нөхцөлд эмчид хандах хэрэгтэй.

 

3. Цайвар шар

Энэ өнгийн хулхи ихэнхдээ хүүхдүүдийн чихнээс гардаг. Хүүхдүүдийн хулхи насанд хүрэгчдийнхтэй адил эксел ялгаруулдаг боловч, өсч торнихын хэрээр багасдаг. Насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад илүү зөөлөн, хөнгөхөн байдаг.

 

 

4. Бараан болон зузаан

Энгийн өнгөнөөс илүү бараан хулхи биеийн хөлс урьдынхаас илүү их нэмэгдсэнийг илтгэдэг. Хулхины өнгө бараан байх тусам бие их хэмжээгээр хөлөрч, төдий чинээ биенээс таагүй үнэр гарна гэсэн үг. Гэсэн хэдий ч үүнд санаа зовох хэрэггүй.

 

5. Цагаан болон сэвсгэр

Энэ бол айх аюулгүй, хэвийн байна гэсэн үг юм. Ийм хулхи чихнээс нь гарч буй хүмүүсийн биенээс таагүй үнэр огтхон ч гардаггүй. Зүүн зүгийн хүмүүсийн чихнээс ихэвчлэн ийм хулхи гардаг гэж үздэг.

 

6. Чийглэг болон шингэн

Үе үе чихнээс ийм хулхи гарах нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь байгалийн жам ёсны цэвэрлэгээ чихэн дотор явагдаж байгаагийн илрэл юм. Гэхдээ хулхи таны чихнээс их хэмжээгээр асгарах, ингэхдээ цус эсвэл идээ бээртэй байвал, энэ нь чихний хэнгэрэг цоорсон гэсэн үг юм. Ийм нөхцөлд эмнэлгийн яаралтай тусламж авах хэрэгтэй. Мөн тархи шингэн байхыг ч үгүйсгэхгүй.

 

7. Цустай хулхи

Хэрэв таны чихнээс гарч буй хулхи хатсан цустай байвал, яаралтай эмнэлэгт үзүүлээрэй. Учир нь хэнгэрэг цоорсон үед ийм шинж тэмдэг ажиглагддаг байна.

Одоо та чихний хулхи олон төрлийн өнгөтэй байдгийг мэдэж авлаа. Ихэнх нөхцөлд та айж, сандрах хэрэггүй байх нь. Чихний суваг өөрөө өөрийгөө цэвэрлэдэг учраас чихний ухуурыг хэт гүнзгий битгий хийж байгаарай.

26
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *